8.

2.1K 218 27
                                    

2076 он

Сөүлийн их сургууль хэмээх том томоос том хаягтай барилга. Энд тархиа хэн сайн ажиллуулна тэр илүү амжилттай явна.

Намайг сургуулиас гарахад Тэгвон машинтайгаа хүлээж байх бөгөөд түүнд хавтастай зүйлийг өгөхөд бид тэднийх рүү хѳдлѳв. Одоо түүнд ѳгсѳн хавтастай зүйлийг задлах өдрийг хоног тоолон хүлээх л үлдлээ.

Өнгөрсөнд 2016 он

Шөнийн 01:23 болж байхад би Тэхёныг хүлээн нааш цааш холхино. Хаалганы код хийх чимээ гарахад би хурдхан шиг үүд рүү гүйн түүнийг зүгээр байгаасай хэмээн залбирна. Гэсэн ч нүд нь талимаарч хөл нь догонцох нь тэрээр согтуу байгааг илтгэх шиг.

Тэхён хичээлдээ явах болсон ч залуустай тийм ч дотно биш болчихсон. Үгүй ээ тэр бүгдэнгээс нь зайгаа барьж байгаа надаас ч мөн адил. Тэр өөрийн сул дорой төрхийг бидэнд харуулахгүй гэсэн дээ биднээс зайгаа барьж байгаа ч шөнө бүр нүүрэндээ шархтай согтуу ирснээр баллаж байлаа. Харин өнөөдөр түүний нүүр дахин шинэ шарх аваагүйд нь сэтгэл арай тайвширч түүний гарыг мөрөн дээрээ давуулан тохож өрөөнд нь түшсээр оруулж ирлээ.

Хэд хоногоос Тэхён уухаа больж буцан хэвэндээ орох гэж хичээж байлаа. Гэсэн ч би түүнд ямар хэцүү байгааг нүднээс нь хараад л ойлгодог. Энэ зүйл надад ч гэсэн тохиолдсон шүү дээ. Тэрнийг зүгээр л нэг удаа сэтгэлээ онгойтол яриж бас уйлах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь түүнийг хамаагүй дээрдүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Өнөөдөр би цагын ажлаасаа гарчихсан. Энэ бүхэн үнэндээ Тэхёны төлөө л. Тэрнийг харж асрах хэрэгтэй болохоор л би өөртөө чөлөө өгсөн. Түүнд санаа минь зовж байна. Үнэхээр...

Гэртээ ирээд түүний дуртай хоолыг бэлдэж тавиад хүлээлээ.

18:00 тэр ирсэнгүй. За ажилтай л байгаа биз.

19:00

20:00

21:00

...

02:56 тэр ирсэнгүй. Үнэхээр түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон бололтой.

Тэр дахиад ууж байгаа хэрэг үү? Эсвэл дахиад хүнтэй муудалцчихсан уу?

Тэр дахиад л шархалсан зүрхээ нүүрнийхээ шархаар хаах гэж оролдож байгаа хэрэг үү...

Шөнийн гурван цаг өнгөрөхөд би түүнийг хүлээн зурагтаа харсаар л сууна.

Гэнэт хаалга нүдэх чимээ гарахад би хаалга руу гаа сүр сар хийсээр гүйн тайлахад...

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now