14.

2.5K 205 23
                                    

2076 он

Ким эгч надад өөрийнхөө түүхийг ярьсаар бүтэн сар хагасын хугацаа өнгөрчээ. Тэр хэрээр бид илүү дотносож байгаа нь сайхан. Мөн түүх дууссаны дараа Тэгвон яаж ч ядарсан байсан намайг байнга хүргэж өгдөг нь сэтгэл догдолмоор. Тэр үнэхээр мөрөөдлийн залуу...

Өнөөдөр ч бас би гайхалтай хайрын тухай сонсхоор яарна. Гадаах урин дулаан цаг аль хэдийн хөвөрч навчис хөглөрч байсан гудамж юу ч үгүй нүцгэн харагдана. Намар улиран одож өвөл ирэх гэж буй нь энэ...

2016 он (Хавар)

Их сургуулийн хаалгаар гарахад оюутнууд төгсөх цаг дөхсөн тул бүгд л завгүй гүйцгээнэ. Тэдэн дундаас би ганцаар инээмсэглэн алхахдаа гүйж буй олны дундаас түүнийгээ харцаараа хайна. Тэхёныг олж хараагүйдээ бага зэрэг урам минь хугаран түүнрүү залгахаар утсаа гаргахад нүдийг минь хэн нэгний том халуун гар таглав. Би эхний таван секундэд цочирдон хөмсгөө зангидаж, түүний гарыг авахаар оролдоход хамгаас хайртай нэгний минь үнэр ханхална.

Намайг ямар ч аюулаас аврах мэт түүний хүчирхэг гар

Намайг ямар ч муу зүйлсийг харуулахгүйн тулд ховсдох мэт түүний нүд

Миний ухаанаа алдан донтсон түүний үнэр...

Тэрний нүдийг минь хаасан гарыг авах гэхэд тэр чанга чанга инээсээр намайг мөрөн дээрээ тохчих нь тэр. Бид сургуулийн үүдэнд байгаа тул бүхий л хүүхдүүд биднийг ажиглана. Би аль болох хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд чимээгүйхэн Тэхёны чихэн дээр орилж түүнийг яг одоо намайг буулгахыг шаардан цохиж байв. Удалгүй Тэхён намайг машиныхаа урд буулган өөрөө машинаа тулаад зогсчих нь тэр. Би түүн рүү  эгцлэн харж "Яаж байгаа юм" хэмээн хөмсгөө зангидахад тэр надруу ойртоно. Цээж рүү нь түлхэхэд тэр огтхон ч холдсонгүй харин ч цээжээрээ надруу улам шахан зогслоо. Би хажуу тийш харахад зарим нэг сурагчид нь биднийг ажин харж, зарим нь үл тоон алхална.

Хэдийгээр уурлаагүй байсан ч Тэхёны энэ үйлдэл нь намайг бага зэрэг цухалдуулж байлаа. Би биднийг ажиглах хүмүүсээс харцаа салган Тэхён руу аль болох ширүүнээр харахад тэр доош тонгойн намайг үнсчих нь тэр. Аль хэдийн хүмүүс биднийг тоохоо больсон байсан ч бид одоо сургуулийнхаа үүдэн дээр байна. Тийм учраас ингэж болохгүй шүү дээ.

Би сандран Тэхёнаас салах гэж оролдоход тэр нэг гараараа бэлхүүсээр минь ороон тэвэрч өөртөө улам наана. Би түүний цээжийг түлхэж салах гэж оролдсон нь бүтэлгүйтэж нэг л мэдэхэд би түүний үнсэлтэд бүрэн уусан зогсож байв. Түүний дэргэд би үргэлж хүчин мөхөсдөх юм.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now