9.

2.3K 209 20
                                    

2016 он

Зөөлөн сэвшээ салхиараа бүгдийг уйтгарт автуулсан намар улиран одож, том зөөлөн цасаар гэнэтийн бэлэг барьсаар өвөл ирлээ.

Биднийг ярилцсан өдрөөс хойш Тэхён илүү дээр болсон гэдэгт би итгэж байна. Бас би бидний харилцаа ямар гэдгийг ойлгохгүй нь. Би түүнээс авч байгаа мэдрэмжээ юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Тэр хажууд минь байвал тайвширч, аз жаргалын гормон ялгараад л. Энэ үнэхээр сайхан мэдрэмж. Бид хамтдаа хооллож, зурагт үзэж, хөгжилддөг. Тэрнээс ч илүү нь бид хамт амьдардаг. Хоногийн 12 цаг магадгүй түүнээс ч их цагыг бид хамтдаа өнгөрүүлдэг яг л гэрлэсэн хосууд шиг.

Гэрлэсэн

Гэрлэсэн гэх нь зөв зүйрлэл мөн. Биднийг манай байрныхан гэрлэсэн хосууд гэж боддогыг би санаандгүй олоод мэдчихсэн юм. Мэдээж шүү дээ! Хамт амьдардаг тэгээд өглөө бүр хамт гарч яваад л амралтын өдрүүдээр хамтдаа хүнсээ цуглуулж бас хааяа хамтдаа салхилдаг. Хэн ч байсан тэгэж бодох нь ойлгомжтой.

Хэримтэй хамт номын санд суухаар тохирсон болохоор өнөөдөр оройтож харихаа Тэхёнд хэллээ. Бид төгсөх ангийн сурагчид болохоор бүгд л хичээж байгаа. Гэсэн ч би найзууд дундаасаа ямар ч зорилогогүй урсгалаараа яваа нэгэн. Би их сургуулиа төгсөөд хаана юу хийхээ огтхон ч хайхрахгүй зүгээр л өнөөдрөөрөө амьдарч байгаа. Хааяа би тэдэнд атаархдаг залуусын тал нь мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж зарим нь тэгэж хөдөлмөрлөхийн тулд хичээж байна. Хэрим ч мөн адил. Гэтэл би зүгээр л ямар ч бодлогогүй сонирхлоороо мэргэжлээ сонгоод сурчихсан байхад одоо төгсөх гээд байдаг. Яг юу хийх ээ, яах ёстойгоо ойлгохгүй л явна. Зүгээр л юуны төлөө гэдгээ мэдэхгүй ч хичээж явах нь зөв гэж үү?

Би төгсөхийг огтхон ч хүсэхгүй байна. Хэрвээ бид төгсвөл би эндээс явж дахин тэд нартай уулзахгүй. Үгүй ээ уулзах л байх. Би зүгээр л Тэхёнд хоргодоод байна.

Түүний харцанд
Түүний мансуурам үнэрт
Түүний догдлуулам хүрэлтэнд
Түүний гэсэн бүх зүйлст...

Магадгүй намайг зарим хүмүүс шоолох биз. Би өдий хорь наслахдаа анхны үнсэлтээ өгөөгүй. Хүнтэй ч үерхэж үзээгүй. Би зожиг нэгэн биш надад олон найзууд бас олон залуус байгаа. Зүгээр л надад тохирох нэгнийг хүлээж байна. Магадгүй зүгээр л Тэхён шиг нэгнийг хүлээж байгаа байх.

Хажуунаас Хэрим намайг нудархад л ухаан орон бодлоосоо саллаа. Үнэхээр ийм байдалтай удаан байвал Хэримд загнуулах учраас бодлоо нэг сайн цэгцлээд хичээлээ хийж эхэллээ.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now