5.

2.2K 229 25
                                    

2076 он

Амралтын өдрүүд эхэлж завгүй ѳдрүүд урсан одоход Ким эгчийг эргэхээр дуртай шоколадыг нь аван эмнэлэг рүү явна. Би анх очноосоо хойш дахиад нэг л удаа очсон. Тэр үед бид зүгээр л амьдралын талаар ээж охин, эгч дүү шиг л ярилцсан. Харин өнөөдөр Ким эгч эмнэлэгээсээ гарч байгаа тийм болохоор би түүнд гарахад нь туслахыг хүссэн юм.

Намайн очиход Ким эгч гайхан "Хэрэггүй байсан юм шдээ" гэсэн ч би нэгэнт ирснийх гээд түүний ачаа баглааг Тэгвоныг ирэхээс өмнө боон бэлдэж зогслоо. Мэдээж одоо цаг эрт байгаа болохоор түүхээ сонсоно гэдэгтээ ч итгэлтэй байлаа.

Бид Тэгвоны машинд суун гэр лүү гээ харих хооронд Ким эгч их л баяртай байгаа бололтой инээмсэглэн явна. Тэрээр Тэгвонд амттай бялуу идэхийг хүсэж байна гэхэд Тэгвон ойр байсан нарийн боовны газар зогсож тийшээ орлоо. Тэр үнэхээр миний бодож байснаас шал өөр хүн байсан. Би анх түүнийг бүдүүлэг, соёлгүй бас их чанга хатуу хүн гэж боддог байсан.

Миний бодлыг тасалдуулан Ким эгч: Тэгвон их зөөлхөн сэтгэлтэй. Биеэ дааж сурах гээд бусад хүнээс тусламж гуйхгүйг их хичээдэг хүүхэд байгаа юм. Гаднаасаа ингэж харагддаг ч гэнэн цайлган хүүхэд. Хаёнаа манай Тэгвоныг сайн анзаарч байгаарай. Би одоо хөгширч нас дээр гарсан, тийм болохоор хүүд минь тусалж байгаарай л гэж хэлэх гэсэн юм. Чи ойлгож байгаа биз дээ.

: Ким эгчээ та битгий ийм зүйл ярь л даа. Тэгвон их сайн хүү гэдгийг мэднэ ээ. Тийм болохоор та ийм сайн хүүгийнхээ хажууд удаан байж бас надад түүхээ яриж дуусгах хэрэгтэй биздээ биднийг ийнхүү яриж суухад Тэгвон ирснээр бидний яриа өндөрлөв.

Биднийг орж ирэхэд үйлчлэгч эгч Ким эгчийн ачааг аван цэгцэлж бид хэсэг амарсаныхаа дараа гал тогоонд орон Тэгвоны авчирсан бялууг идэнгээ түүхээ эхлүүлэхээр сууна.

(2015 он Юн Анхён буюу Ким эгч)

Өглөө босон өөрийгөө толинд харахаас ч залхан энэ буудлаас хурдхан шиг л явахыг хүснэ. Яалтчгүй мөнгөө төлчихсөн болохоор гарч чадахгүй эндээ байсаар тав хонож байлаа.

Энэ буудалд асуудал байгаа юм биш. Энэ буудлын байршил нь л асуудал болоод байлаа. Орой болгон цагын ажлаа тараад буудал руу алхахад заавал нэг согтуу эсвэл мансуурсан хүнтэй таарна. Үүнээс болоод хаврын урин дулаан уур амьсгал орчихоод байхад битүү хувцас өмсөж явах үнэхээр тээртэй санагдана. Тэгсэн ч одоо биеэнд минь хөхөрч, шимүүлээгүй газар маш бага л үлдсэн болохоор надад өөр арга байхгүй.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now