11.

2.4K 235 30
                                    

2016 он

Өвлийн амралт дуусч дахин шинэ хичээлийн улирал эхэллээ. Тэр оройны явдлыг юу байсныг би түүнээс асуугаагүй. Магадгүй бид хоёул зүрх сэтгэлээ юу хүсч байгааг мэдсэн болохоор л тэр биз. Сургуулийнхан биднийг хэдийн үеэрхдэг гэж боддог болсон. Харин залуус болон Хэрим нар үргэлж биднийг хэзээ гэрлэх юм хэмээн явуулна. Бид энэ зүйлд хэдийн дассан ч гэсэн Тэхён яагаад надаас үеэрхэе гэж асуухгүй байгааг гайхна. Энэ асуудлаас болж миний дотор хэдэн тэрбум асуулт эргэлдэж намайг шаналгана. Тэр надад хайртайг би түүний харцнаас л мэдэрдэг байхад...

Сүүлийн хэдэн өдөр хэт их ачааллаас болж бие минь ядарч байгаа болохоор их стрэсстэж байлаа. Стрэсстнээс болоод хэрэгтэй хэрэггүй зүйл бодох нь ч ихэссэн. Төгсөх цаг ойртох нь Тэхёнаас салах хугацаа ойртож байгаа гэсэн үг болохоор улам л байж суух газраа олж ядна. Хичээлээ хийж дуусгачихаад сууж байтал хоол идмээр санагдаад болсонгүй хоол хийж эхэллээ. Гал тогоонд юм түчигнэх дуунаар Тэхён өрөөнөөсөө гарж ирээд гайхсан царайтай надруу асуулт эрэн харна. Харин би түүнийг үл тоон хоолоо үргэлжлүүлэн хийсээр байсанд Тэхён хажууд минь ирэн надруу нэг харчихаад "Яагаад хоол хийгээд байгаа юм? Өлсөөд байгаа юм уу? Чи уг нь оройн цагаар хоол иддэггүй биздээ?" гэх мэтчилэн асуулт асууж урдуур хойгуур минь урт гараа сунган хийсэн хачирнуудаас минь идэж байлаа. Би түүний гар луу цохиход тэр ярвайн гараа авч "Яагаад байгаа юм бэ?" гэж уурсах нь сонсогдлоо.
Би хариу хөмсгөө зангидан "Юу яагаад байгаа юм гэж? Хоол болохоос өмнө чи хачир дуусгалаа" гэхэд Тэхён "Тэгвэл хурдан хоолоо хий" гээд хачирнаас том халбагадан ам руу гаа хийчихээд намайг түүнийг цохихоос урьдан ардаас минь тэвэрчихэв. Би түүнийг холд гэсэн ч Тэхён огтхон ч холдох шинжгүй улам л нүүрээ хүзүүнд минь наах аж. Түүний үнэр, амьсгалыг ийм ойроос мэдрэх нь миний биеийг ирвэгнүүлж нэг л сонин болгоод байлаа.

Хоолоо аягалан ийш тийш явахад хүртэл Тэхён ардаас минь тас тэвэрсэн чигтээ миний хөдөлгөөн бүрийг даган хөдлөнө. Бид хоолоо идэхэд бэлэн болоход Тэхён намайг тавьсангүй. Би түүнээс салах гэж оролдоход тэр намайг тэвэрсэн чигтээ сандал дээр суучих нь тэр. Би түүний энэ үйлдэлд цочирдсон атлаа инээчихсэн. Тэгэхэд Тэхён "Аа худлаа дуртай юм байж. Зүгээр л надтай хамт ингээд хоолло. Би чамайг их идэхээс сэргийлэх гэж л ингэж байна" гээд маазран инээхэд нь би уурлан арай гэж түүнээс саллаа. Бид хооллосны дараа би түүнийг аягаа угаа гээд гал тогоонд орхиход эхлээд үгэлж байснаа сүүлдээ дуу аялан угааж эхлэв. Би түүний энэ үйлдлийг шоолон буцан зурагт руу гаа харахад цаг оройн 22:07 минут болж байв. Би цаг харан хэсэг таг хөлдсөн мэт сууж байхад Тэхён аягаа угаагаад дууссан бололтой миний хажууд ирэн надаас удирдлага авахад нь би чангаар хашгарч түүнрүү хараад буцан удирдлагыг аван саяны цагтай суваг дээр тавин гараараа цаг руу заан "Аа Тэхён! Энэ цагыг надад буруу явж байна гэж хэлээч! Оройн арван цаг болж байхад би хоол идчихсэн байна штээ" хэмээн түүнийг сэгсчин хашгарсаар "Чи намайг болиулахгүй яасан юм бэ? Би одоо бүдүүн гахай болох юм байна л даа. Ёоо! Ер нь чамаас болж байгаа юм! Ааа би одоо яах юм бэ ээ?" гэж орилохдоо түүний өвөр дээр гарч сууснаа анзаарсангүй.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now