3.

2.2K 202 28
                                    

(2015 он Хадагтай Ким буюу Юн Анхён)

Өглөө эхний цаг лекцтэйг санаад Тэхёныг аль болох сэрээчихгүйг хичээн хулгайч шиг гэтсээр гарлаа. Намайг лифт хүлээн зогсоход хөрш айлын хаалга онгойж дотроос нь нэг л танил царай харагдав.

: Хёншиг ах?

Хёншиг ах: Анхён?
Энд юу хийж байгаа юм?

: Би 209 тоотод амьдардаг.

Хёншиг ах: Хөөх тийм үү! Би 210 тоотод... тэгэхээр бид хөршүүд бололтой. Гэхдээ энд Тэхён амьдардаггүй билүү?

: Аан Тэхён уу? Тиймээ тэр энд амьдардаг.

Хёншиг ах: Тэгвэл та хоёр..

: Үгүй ээ үгүй! Огтхон ч таны бодож байгаа шиг биш шүү. Бид зүгээр л найзууд.

Хёншиг ах инээмсэглээд: Би юу ч гээгүй байна штээ. Тэглээч би та хоёрыг ах дүүс юм байх л гэж бодсон юм. Гэтэл үгүй бололтой.

Хёншиг ах намайг машинаараа дөхүүлж өгсөн учраас би сургууль дээр арай л эрт ирчихсэн байв. Гэхдээ яахав эрт ирэх нь юу нь буруу байхав гэж бодоод лекц болох танхимдаа очин хичээлээ эхнээс нь харлаа. 30 минутын дараа гэхэд танхим дүүрч багш ч орж ирлээ.

Арай гэж дараалласан гурван лекц дуусаж би Хэжин болон залуус руу яарч байлаа. Коридороор явахад хүүхдүүд дор бүрнээ утсаа харан ямар нэгэн зүйл шивнэлдэнэ. Би ядарч бас өлсөөд байсан болохоор утсаа асааж тэдний юу яриад байгааг мэдэхийг хүссэнгүй.
Булан эргэхэд Хэжин шүүгээгээ ухан зогсох ба би түүн рүү инээмсэглэсээр очин ядарч бас өлсөж байна хэмээн ноолоход тэр ихэд төвөгшөөсөн царай гарган бид хоолны заал руу алхана.

Биднийг алхахад хүн бүр л эргэж харахыг мэдрэн ямар нэгэн зүйл биш байгааг ойлгон яг юу болсныг Хэримээс асуухад тэр гайхсан царай гаргаж мэдэхгүй гэлээ. Бид сургуулийн сайт руу ороход би нүдэндээ ч итгэмээргүй зүйл олж харах нь тэр.

"Олон улсын харилцааны тэнхимийн 2-р дамжааны оюутан Юн Анхён болон Ким Тэхён нар бэлгийн хамтрагчид" гээд Тэхён бид хоёрын тэдний гэр лүү орж байгаа зураг болон би хөшиг нээхэд Тэхён хаана гэж зөрүүдэлсээр байгаад хааж байсан үеийн зургийг дараад тавьчихсан байв.

Бурхан минь гэж!!

Ваа, тэр ч үнэхээр мэргэжлийн юм аа. Яаж хаа байсан есөн давхарт байгаа бидний зургийг ингэж дарсан байдаг байна аа?

Би шууд л тэндээс холдож доод давхар луу буун шүүгээнийхээ урьд бах тав нь ханасан янзтай зогсох Ханиг олж хараад түүн рүү алхална. Харин ардаас Хэрим гүйн ирж буй нь тод сонсогдлоо.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now