2.

2.5K 213 16
                                    

Өнгөрсөнд: 2015 он Хадагтай Ким буюу Юн Анхён

Би айх гайхах зэрэгцэн Тэхёны өрөөнд орон хаалгаа хаахад зүрх минь бөмбөр нүдэж байгаа аятай л цохилно. Гэтэл ард Анхён гэж дуудахыг сонсоод золтой л ухаан алдчихсангүй бөндгөс хийн цочин эргэн харахад Тэхён зогсох ба над руу гайхсан харцаар харна.

Би- Тэхён манай гэрт танихгүй хүмүүс байна. Биш ээ танай гэрт! Би сая шүршүүрт...

Тэхён: Анхён тэд миний найзууд. Би чамд тэднийг ирнэ гэж хэлсэн штээ.

: Юу? Хэзээ?

Тэхён: Би чамайг угаалгын өрөөнд байхад чинь хэлэхэд чи "За тэг тэг" гээд л байсан биз дээ бас... май энийг өмс, юу өмсчихсөн юм гээд над руу томоос том цагаан нэлбэгэр подволк шидэхэд би түүнийг нь өмсөж байх явцдаа түүнд гомдоллоно.

: Чи тэгээд чанга хэлэхгүй яасан юм. Усны дуунд юу ч сонсогдоогүй шт. Би чамайг найз гэхээр чинь найзуудтайгаа л уулзах гэж байгаа юм байх гэж бодсон юм. Тэгэж бодоод би хувцсаа хүртэл угаачихсан. Одоо би яах юм бэ? Ёоо ямар ичмээр юм бэ, Тэхён!

Тэхён инээдээ барьж ядсаар
: Чи ер нь юу бодож явдаг хүн бэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулхнаа амьдрах гэж байж ийм хувцастай ирээд л. Манай найзууд чамтай танилцана гээд ирсэн. Гэтэл чи ийм байдалтай уулзчихдаг гээд над руу шоолонгуй харснаа

: Би яваад өрөөнөөс чинь солих хувцсыг чинь аваад ирье наанаа байж байгаарай.

: Тэхён надад өмсөх хувцас энэнээс өөр байхгүй. Бас найзуудтай чинь танилцаж чадахгүй ээ. Би яаж ийм байдалтай уулзах юм. Ичиж үхэх гээд байхад.

Тэхён: За маяглаад бай! Би хувцсыг чинь аваад ирье гээд гараад явчихлаа. Муу балиар амьтан инээдээ барьж чадахгүй болохоороо гараад гүйчхэж байгаа юм даа. Инээдтэй зүйл огтхон ч алга. Харин ч маш ичгэвтэр байдалд орчхоод байхад!

Удалгүй Тэхён миний уранхай жинсийг аваад ороод ирэх нь тэр. Тэгснээ хачин царайлаад чи чинь одоо өдөр шөнөгүй үдэшлэгт явна гэж бодсон юм уу? Өмсчих олигтой бүтэн хувцас ганц ч алга. Арай гайгүй нь энэ гээд над руу өмдийг минь шидлээ. Би муухай царайлсаар өмдөө барьж аваад зогсож байтал тэр шүүгээгээ ухсанаа малгайтай зузаан цамц гаргаж ирээд надад өгөн-
: Май! Наад подволкоо тайлаад оронд нь энийг өмс. Ааш хүний подволк норгоод хаячих юм гэхэд нь сандран харвал нойтон үснээс минь ус дуслаад тэрний цагаан подволкийг юу ч үгүй норгоод ямар ч юм өмссөний нэмэргүй болгоод хамаг юм минь гэрэлтэж харагдана. Би сандарсаар түүнийг гараач гэхэд тэр нүдээ эргэлдүүлсээр гарч одлоо.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now