12.

2.5K 211 47
                                    

2076 он

Үзэсгэлэнгийн зургуудын ихэнх нь Ким эгчийн залуугын зургууд байх бөгөөд энэ бүх зургыг Ким ах эвлүүлэн үзэсгэлэнгээ гаргах гэж байсан ч амжилгүй өөд болсоныг нь Тэгвон гүйцэлдүүлсэн нь энэ байлаа. Би түүнд тийм ч их тус хүргээгүй байхад Тэгвон нээлтийн үйл ажиллагаан дээрээ намайг дурьдаж талархлаа илэрхийлсэн нь бага зэрэг догдлуулсан.

Кхмм бага зэрэг л.

Ким ахын ач биш вий гэчихсэн шиг мэдрэмжтэй бас хүмүүжилтэй шүү.

Би Ким эгчийн хажууд байгаагаа ч мартан үзэсгэлэнгийн зургуудыг ширтэн зогсох Тэгвон руу харан ийн бодно.

(Бид үзэсгэлэнд өөр нэгэн түүхийг минь сонсохоор дахин ирэхэд Хаён инээмсэглэн Тэгвон руу ширтэнэ. Би тэр хоёр луу ээлжлэн харж инээмсэглэхдээ Хаёныг Тэгвонтой хамт байвал хичнээн сайхан харагдахыг бодон сууна. Яг л Тэхён бид хоёр хамт байвал хичнээн сайхан харагдахыг төсөөлдөг байсантай адил ... )

Өнгөрсөнд 2016 он

Жихүүн салхитай хүйтэн өвөл хаврын урин дулаан цагт байраа тавьж өгөхөд бидний төгсөх цаг улам л дөхнө. Хавар болж өвс ногоо соёолон жимс цэцэг цомирлогоо дэлгэхэд бэлтгэн байхад хүн бүгд л завгүй гүйцгээнэ. Гудамжаар алхах завгүй залуусаас хамгийн азтай би юм шиг ч бас нөгөө талаараа хамгийн азгүй нь байлаа. Өвлөөс өдий хүртэл үргэлжилсэн бүтэн гурван сарын хугацаанд Тэхён бид хоёрын харилцаанд ямар ч ахиц гараагүй нь маш гунигтай хэрнээ бүх зүйл хэвийн нь сайн хэрэг. Бид бие биенээ асарч хамгаалан, эрхлүүлж яг л хосууд шиг байсан ч Тэхён надаас өдий хүртэл үерхье гэж гуйгаагүй нь үнэхээр сэтгэл гонсойм.

Энэ үйлдэлд Хэрим ч бага зэрэг цухалдан "Тэр чиний юу юм? Найз залуу чинь уу? Ядаж ганц удаа болзъё гэж хэлээгүй байж хардаж харамлах эрх тэрэнд байгаа юм уу?" гэх мэтчилэн үг хаяж байлаа. Уг нь Хэримийн зөв л дөө. Тэр надаас нэг ч удаа албан ёсоор хамт гарахыг асуугаагүй атлаа намайг өмчилж хааяа бусад залуустай муудалцах үе ч гардаг.

Би түүнийг үнэхээр ойлгохгүй нь. Сүүлийн гурван сар түүнтэй хамт өнгөрүүлсэн амтлаг дурсамжаар дүүрэн атлаа тэр минийх биш гэж бодоход л баяр хөөр минь замхран арилж айдас намайг бүрхэж байлаа.

Дөрвөн сар удахгүй гарахаар гэр бүлийхэн минь ирнэ гэсэн. Тэдний байдал сайжирсан тул намайг их сургуулиа төгсөхөөр буцан Лондонд ирээрэй гэсэн. Би тэдэнд ямар ч хариулт хэлээгүй.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now