4.

2.2K 263 34
                                    

2076 он

Би: Ким эгчээ, энэ гэрээсээ явдаг хэсгийг та номон дээрээ бичээгүй байсан. Сонсоод байх тусам улам л сонирхолтой болоод байх юм аа.

Ким эгч: Тиймээ, би өөрийнхөө номонд зөвхөн бидний аз жаргалтай үеүүдийг л бичсэн болохоос биш бидэнд давж туулсан олон даваа бий. Бас тууштайгаар сонсож байгаа чамд баярлаж байна. Миний сайхан дурсамжуудийг эргүүлэн сануулсанд ч баярлалаа. Өөх~ нэлээн орой болчихож Тэгвоноор хүргүүлээрэй бас эгч нь маргаашнаас эмнэлэгт хэвтэх болохоор хичээлийн дараа гэж өөрийгөө зовоолгүй амралтын өдрүүдээр ирээрэй.

: Эгчээ таны бие тааруу байгаа юм уу?

Ким эгч: Үгүй дээ, нас дээр болохоор Тэгвон надад санаа зовоод долоо хоног түр хэвтүүлнэ гэсэн. Их ядарч байж бас надад санаа зовоод байгаа юм аа тэр золиг чинь. За за оройтчихлоо гээд Тэгвоныг дуудах гэхэд нь би болиулж өөрөө явахаар шийдлээ.

Тэрэнд ч бас хэцүү байгаа биз гэж бодоод яг гарах гэж байтал дээд давхараас Тэгвон савхиа барисаар буугаад ирэх нь тэр.

Би гэлтгүй Ким эгч ч гайхан харахад Тэгвон: Яасан явахгүй юм уу? Манайд хонох гээд байгаа юм уу?

: Үгүй ээ явах гэж л байна шт

Ким эгч: Хүмүүжилгүй золиг чинь! Царай шигээ ааштай байхад яадаг байна аа.

Тэгвон: Би яасан юм? Харин ч царай шиг ээ ааш гаргаад хүргэж өгөх гэж байхад чинь.

: Хэрэггүй дээ, баярлалаа. Би өөрөө явчихъя гээд Ким эгчид бөхийгөөд гарахад Тэгвон ардаас гарж ирээд хамт явъя хэлэх юм байна гэлээ.

Энэ одоо надад юу хэлэх юм бол доо?

Бид түүний машинд суун манайх руу хөдөллөө. Тэр жолоогоо барих замдаа: Юуны өмнө баярлалаа гээд хэлчихье. Эмээ минь өвөөг нас барснаас хойш их хэцүү эмзэг байсан болохоор би түүний хажууд байхаар шийдсэн юм. Гэсэн ч эмээ миний дэргэд худлаа инээмсэглэдэг байсан. Гэтэл одоо тэр чамайг ирэх өдрийг хоног тоолон хүлээж ярих зүйлээ хүртэл бэлдэж байгаа. Тэр жинхнээсээ инээмсэглэдэг болсон. Бас би эмээг сувилалд хэвтүүлэх гэж байгаа гэхэд нь би зөөлхөн толгой дохилоо.

Тэрээр үргэлжлүүлэн: Би зарим нэг зүйлсийг хийгээд завгүй байгаа болохоор чи надад тусалж эмээг минь анхаарч өгөх үү? Хэдийгээр энэ амиа бодсон хэрэг ч гэсэн би одоо хийж байгаа зүйлээ дуусгачихвал завтай болно. Тэр болтол эмээг минь тойрч эргэж байгаач гэж л гуйх гэсэн юм.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now