13.

2.2K 205 21
                                    

Гэрийнхээ хаалгыг нээмэгцээ л чамин өндөр өсгийтийг тайлж шидэн өрөө рүү гээ орлоо. Орон дээрээ суугаад толинд харагдах өөрийнхөө тусгалыг харна. Энэ титэм, энэ даашинз үнэхээр төсөөлшгүй. Би хэр хугацаанд өөрийгөө ширтсэн юм бүү мэд Тэхёны хэлсэн үгсийг бодон инээн сууна. Гэнэт л түүний саналд зөвшөөрөөгүйгээ, түүний царай хэрхэн барайсныг санан толгойн дээрх титмээ авч ширээн дээр тавиад орон дээрээ гарч хэдэн тйиш хөрвөөн өөрийгөө зүхнэ.
Хэсэг хугацааны дараа үнэтэй даашинзтай байгаагаа санан түүнийгээ хурдхан шиг тайлж унтлагын хувцсаа өмслөө. Мэдээж ийм үнэтэй титэм, даашинзыг урж эсвэл хугалчихвал хайран шүү дээ. Гэхдээ энэ бүгдээс илүү Тэхёны сэтгэл чухал юмсан. Гэтэл би түүнийг нь эвдэлчихсэн. Үнэхээр өөрийгөө яагаад тийм зүйл хэлсэнд нь гайхна.

Удалгүй хаалга дуугарч Тэхён орж ирж байгаа бололтой сонсогдоно. Үнэндээ би ч тэр, Тэхён ч тэр хэн хэнд ч ярилцах хүсэл байсангүй. Зүгээр л бодох хугацаа бие биеэндээ олгоно.

Үнэндээ хайрлана гэж...

Хайрлана гэдэг нь тэр хүнийхээ хэлсэн бүгдийг зөвшөөрч санаа нийлэх биш.

Заримдаа хайртай хүндээ түүнийхээ төлөө түүнд "Үгүй" гэж хэлэх шаардлага гардаг.

Заримдаа түүнтэйгээ санаа нийлэхгүй мөчид "Үгүй" гэж хэлэх шаардлага гардаг.

Харин би энэ хоёрын алийг нь сонгож түүнд "Үгүй" гэж хэлснээ ойлгохгүй нь.

Магадгүй зүгээр л бусдын хэлэх үгсээс айсан байх. Би тэдэнд үргэлж "Бид найзууд! Бид тийм харилцаатай хүмүүс хэзээ ч болохгүй. Чи андуурч байна" гэж хэлдэг байсан. Хэрвээ бид одоо нийлчихвэл тэд юу гэх бол?

Үгүй ээ үгүй! Надад тэдний бодол хамаагүйг би мэднэ. Энэ зүгээр л шалтаг. Надад ямагт нэгт миний бодол чухал байсаар ирсэн.

Магадгүй зүгээр л...

Би түүний намайг гэх сэтгэлд эргэлзэж байна. Тэр намайг сүүлийн хоёр хоног тоогоогүй. Тэгсэн мөртлөө гэнэт л гэрлэх санал тавиад л...

Намайг байхгүй яг л сүнс мэт аашилсан атлаа надад хайртай гэсэн. Тэр намайг тоогоогүй...

Өөх би түүнд зөвшөөрөөгүй нь түүний намайг тоогоогүй орихисон хэдэн өдрүүдэд гомдоод л байсанд.....

Бурхан минь!

Би үнэхээр ийм жижиг зүйл дээр эмзэглээд тэр сайхан мѳчийг үгүй хийчихсэн гэж үү?

Аах ер нь энэ бүгд Тэхёны л буруу! Тэр намайг ийм эрх эмзэг болгочихсон. Тэр л намайг гомдоосон. Үгүй бол энэ бүгд үнэхээр гайхалтай сайхнаар эргэх байсан. Мангар Тэхён!

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now