18.

2.2K 187 14
                                    

2076 он

Сүүлийн үед Ким эгч байнга л удахгүй яваад өгөх хүн шиг бүхнийг захиж зааварчилж байгаа нь ганц Тэгвоныг ч гэлтгүй намайг хүртэл айлгаж орхисон.

Тэгээд Тэгвон Ким эгчийг тиймэрхүү юм яриад байхаар нь зөрүүдэлсээр байгаад эмнэлэгт үзүүлтэл бүх зүйл нь зүгээр хэвийн гэж хэлсэн ч энэ нь бидэнд хэн хэнд нь худал мэт санагдана.

Яг л удахгүй ямар нэг зүйл болохыг бүгд л мэдэрч буй мэт...

Өнгөрсөнд 2018 он

Хайртай нэгнийхээ халуун энгэрт үнэрийг нь үнэртэн сэрэх энэ өглөө хичнээн аз жаргалтай гээч. Өөрийгөө яг л энэ орчлонгын хамгийн азтай нэгнээр төсөөлнө.

----

Өдрийн хоолны цаг болоход Хэрим чухал хэлэх зүйл байна гэсээр бид уулзахаар тохиров.

Өнөөдөр тэнгэр цэлмэг сэтгэл санаа ч тайван сайхан. Гэсэн хэдий ч өглөөхөн салсан Тэхёныг санах нь миний хэр эрх нэгэн болсоныг илтгэх шиг.

Ажлынхаа гадаа зогсож байсанд ашгүй Тэе ирэх нь тэр. Машиндаа суугаад Хэримийн дуудсан газар луу очиход цэвэрхэн тохижилттой ресторан байв. Биднийг ороход Хэрим хэдийн ирсэн байх ба биднийг захиалгаа өгөхийг хүслээ. Хоолоо хүлээх зуураа Тэе бид хоёр бие бие рүү гээ харан инээж суусанд Хэрим залхсан бололтой.

-Залуусаа одоо болно. Та хоёрыг харсаар байгаад хэлэх гэсэн зүйлээ бараг мартах дөхлөө.
Уг нь энийг Анхёнтай хоёулахнаа байхдаа хэлдэг юм билүү гэж бодож байсан юм. Гэхдээ Тэхён одоо нөхөр нь болохоор мэдэх хэрэгтэй байх.
Би Анхёныг "Мисс 2018"-д бүртгүүлчихсэн. Тэхён, чи надаар хэлүүлэлтгүй Анхён бол үзэсгэлэнтэй нэгэн гэдгийг мэднэ. Тэр бидэнд хэлэхдээ ямар нэгэн мөрөөдөлгүй нэгэн шиг л. Гэхдээ тэр тийм биш. Тэрний нууцхан хүсэл нь топ модель болох байсан юм. Яг л Викторио секрэтийхэн шиг. Би аль дээр л үүнийг нь биелүүлж өгөх байсан юм. Гэхдээ одоо ч оройтоогүй байна Анхён. Энэ удаа өөрийгөө бодоод хичээгээд үзээч.

Түүнийг ингэж хэлэхэд нь би балмагдаж Тэхён ямар нэгэн зүйл бодож буй мэт царайлна.

Бурхан минь гэж тэр юугаа сэдээд байгаа юм бэ?

Би хэсэг балмагдан суусныхаа дараа Хэримд хандан-

Хэрим чамд үнэхээр их баярлалаа. Чи бол надад хамгийн нандин хүмүүсийн нэг юм шүү. Гэхдээ юу гээч? Энэ миний мөрөөдөл байхад үүнийгээ би л биелүүлэх ёстой шүү дээ, түүнээс биш чи надад үүнийг хийхэд минь туслах ёсгүй. Хүний мөрөөдөл нь тухайн хүнийгээ хурцалж улам илүү зоригтой тэвчээртэй нэгэн болгох ёстой. Гэтэл би үүнийг хийгээгүй. Одоо надад үүнийг хийх бодол ч алга. Би зүгээрдээ тийм болохоор битгий санаа зов.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now