1.

3.6K 291 61
                                    

Ким эгчтэй уулзсан өдрөөс хойш хичээлээ тараад завтай үедээ очиж бага багаар сонсъё гэж бодсон ч хэт их бие даалт болон даалгавруудаас болоод чадалгүй явсаар энэ амралтын өдрөөр очихоо хэлэхэд Ким эгч их л уриалгахан хүлээж авлаа.

Ким хатагтай намайг өөрийг нь ингэж их хүндэлж ярих хэрэггүй гэсэн тул би түүнийг эгч хэмээн дуудахаар шийдлээ. Заавал эгч гэж дуудах шаардлагагүй л дээ. Эмээ гэсэн ч болно өөртөө аль амраар нь л дууд гэсэн юм. Гэхдээ надад бол энэ нь дээр санагдаж байна. Тэгээд л тэр.

Хүсэн хүлээсэн өдөр ч болон би тэднийх руу явахын тулд яаран сандран гэрээ цэвэрлэсэн ч оройн сэрүү орчихлоо. Намайг Ким эгчийнд ирэхэд Ким эгч өөрийн хашаандаа байдаг томоос том нарс модны сүүдэрт суух аж. Тэрний үзэсгэлэн төгөлдөр царай цайж үрчийсэн ч Ким ах түүнийг үхэн үхтлээ хайрласаар ирсэн. Энэ бол тэдний гал халуун хайрын түүх.

Бид зэрэгцэж суугаад хэсэг ярилцлаа. Гадаа үүл бүрхэж бороо орох шинжтэй болоод ирмэгц би Ким эгчийг түрэн гэрт нь орлоо. Тэрээр яриагаа гал тогоонд халуун цай уунгаа эхлүүлсэн юм.

Ким эгч (Ким Анхён)

Энэ бүхэн намайг Лондоноос Солонгост ирэхэд л эхэлсэн юм. Тэр үед надад хэцүүхэн зүйл тохиолдон би Лондонд байсан гэр бүлээ орхиод Сөүлд сурахаар ирсэн нь энэ байлаа. Сөүлд сурах явцдаа аав ээжийн минь найзууд болох Ноён, хадагтай Кимийн хуучин гэрт амьдрахаар болсон юм. Тэд өөрсдөө Лондонд амьдардаг ч Сөүлд байсан хуучин байранд нь тэдний том хүү нь амьдардаг байлаа. Тэр үед ээж аав ч мөн хямарсан байсан болохоор зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрж би тэдний гэрт өөрийн багын найз Тэхёнтой амьдрахаар болсон юм. Тэхён бид хоёр дунд сургуулийн төгсөх анги хүртлээ хамт нэг ангид сурч, нэг байранд бүр хөрш байлаа. Тэгээд манай гэр бүл намайг ахлах сургуульд ордог жил Лондон рүү нүүчихсэн. Бид тэр үед бие биедээ сайн байгаагүй. Зүгээр л сайн найзаа алдсан бяцхан жаалууд байсан. Манайх нүүснээс хоёр жилийн дараа Тэхёны гэр бүл ч бас Лондонд нүүж ирсэн ч Тэхён тэр үед өөрийн ирээдүйгээ төлөвлөчихсөн байсан болохоор Солонгостоо үлдэж тэндээ ахлах сургуулиа төгсөж их сургуульд орохоор болчихсон байсан.

Тэр үеийг би сайн санаж байна. Тэр үед би Лондонд их сургуулийнхаа эхний дамжааг төгссөн ч мэргэжил болон зарим асуудлаас болж Солонгосын үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр сурахаар тэтгэлэг авч, тэр тусмаа дахин эхний дамжаанаасаа бус шууд хоёрдугаар дамжаанд орох боломжтой болсондоо хязгааргүй баяртай бяцхан охин байлаа.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now