15.

2.3K 197 23
                                    

Энэ хэсэг зөвхөн хадагтай Ким-ийн дурсамж болохыг анхаарна уу. Мөн +16 хэсэг тул насаа бодолцоно уу!

Дараа дараагын хэсгүүдтэй холбоогүй тул SMUT хэсэгт эмзэг эсвэл заасан насны хязгаарт хүрээгүй бол алгасна уу.

2076 он

Өглөөнөөс хойш тэнгэр нэг л тогтворгүй хуйсганан шуурсаар бөөн хар үүл авчрав. Би Хан туслахаар өрөөнийхөө цонхыг багахан завсар гаргахаар болгон нээлгэж өөрөө цонхны доор суулаа. Удаачгүй бороон дуслууд цонх цохин унах чимээ дуулдана...

Өнгөрсөнд 2016 оны Зун

Тэхён бид хоёр сургуулиа төгссөний дараа ээж, аавууд хуримийн талаар ярилцан тогтсон ажил амьдралтай болсоны дараа хийхээр төлөвлөсөн ч надад энэ нь хэтэрхий хурдан мэт санагдана. Учир нь Тэхён сургуулиа төгсөөчгүй байхдаа ажлын урилга авч тэр ажилдаа ажиллаад аль хэдийн нэг сар хагасын хугацаа болчихож. Тэгэхээр бид гэрлэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. Тэхён гэрлэлтэнд яарч байгаа ч намайг бодон эцэг эхүүдэд одоогоор үг цухуйлгаагүй яваа. Харин би өөрийн гэсэн ажлаа хайж л явна. Өдөржингөө хийх зүйлгүй гэртээ сууж хааяадаа ажлын ярилцлага өгөхөөр гэрээс гарах нь намайг яг л айлын авгай болгочихсон мэт санагдана. Үнэндээ бид одоо бараг гэрлэснээс ялгаагүй ч би нэг л дасаж өгөхгүй нь.

Тэхёныг ирэхийг дөхүүлэн хоолоо хийж эхлэхэд тэр яг л цагтаа ирэв. Би түүнийг усанд орчихоод ирэхийг хүсэхэд энэ залуу намайг үнсэлтэндээ уусган дахиад л хоол түлүүлчихэв. Би түүний нуруугаар тэвэрсэн гарыг өөрөөсөө түлхсээр "Явж усанд орчихоод ирвэл илүү зүйлээр шагнана шүү" гэхэд тэр одоохон гэж хэлээд угаалгын өрөө рүү бараг нисэх шахам гүйгээд орчихов. Би түүний энэ үйлдэлд хөхөрсөөр том болсон залуу яаж ийм гэнэн байгаад нь гайхна.

Намайг хоолоо аягалаж байх зуур Тэхён уснаас гарч ирсэн байх ба нойтон цээжиндээ нурууг минь наан тэвэрсэн нь өмссөн хувцсыг минь норгох аж. Би түүний энэ үйлдэлд бага зэрэг цочирдон эргэж харахад тэрээр ёжтой гэгч нь инээмсэглэн "Би илүү зүйлийг хүсч байна" гэв.

Бурхан минь гэж!
Би түүнийг жоохон өдөхөд л тэр ийм хариу үйлдэл үзүүлж байгаа юм уу?

Би инээмсэглэсээр түүн рүү эргэж харахад тэр нүцгэн цээжээрээ нааш шахан, хоёр гараа бэлхүүсний минь хажуугаар шүргүүлэн өнгөрч ширээ тулан зогсоно. Бид ширтэлцэн зогсоход Тэхёны харц нүүрээр минь тэнүүчилсээр эцэст нь уруулан дээр минь тогтлоо.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now