16.

2.4K 214 22
                                    

2076 он (Ким эгч)

Хаён: Ким эгчээ та яаж шууд их сургуулиа төгсөөд л ажилд орчихсон юм бэ?

Би: Энэ бүхэн Хэримийн л ач. Тэр л миний өмнөөс элчин сайдын яаманд өргөдлийг минь өгснөөр би ажилтай болсон юм шүү дээ.

Хаён: Хэрим эгч ч сайн найз юмаа.

Надад ч бас байдаг болоосой...

Өнгөрсөнд 2017 он

: Яа Хэрим!! Чи яаж... Аах чи солиорчхоо юу? Намайг ийн кафегаар дүүрэн орилоход Хэрим өөдөөс минь юу ч болоогүй царай гарган: Чи энэ насаараа гэртээ сууна гэж бодоо юу. Тэрний оронд нэг удаа очоод үзчихвэл хэрэгтэй штээ. Тэнцчих ч юм билүү? Тэглээч би угаасаа өмнөөс чинь бүртгүүлээд бүх юмыг чинь жин тан болгочихсон болохоор очихгүй бол алчихна шүү. Өөр олон долоон үг хүлээж авахгүй. Чи энэнд угаасаа тэнцэнэ гэв. Би түүний энэ үгэнд зүгээр л амаа хагас ангайж орхисон. Учир нь Тэхён бид хоёр гэрлээд хагас жил болж байхад Тэе намайг ажил хийлгэлгүй өөрөө бүхнийг зохицуулна хэмээн хэлж би ч бараг үүнд нь дассан байлаа. Гэтэл Хэрим надад хэлэлгүйгээр элчин сайдын яаманд миний анкетыг явуулчихсан. Би энэ ажилд тэнцэхгүй гэдэгтээ 99,9% итгэлтэй байна. Ямар төрийн байгууллага нь ажлын туршлагагүй над шиг хүнийг ажилд авах юм бэ? Энэ бол төгс тэнэглэл биз. Бас би азаар тэнцсэн ч байлаа гэсэн энийг Тэхёнд хэрхэн хэлэхээ мэдэхгүй нь.
Тэхён бол төгс өмчирхөг нэгэн шүү дээ.

----

Би хариу ирэхийг хүлээсээр гурав хоноход ямар ч хариу ирсэнгүй. Тиймдээ би тэнцээгүй байх хэмээн бодол болон зогсоход Тэхёны машин сигналдах харагдана. Машинд суухад Тэхён хөнгөхөн үнсэлт уруул дээр минь буулгаад: За өнөөдөр хаагуур явав? Дажгүй юу?

Би: Мэдээж. Би сайн эхнэр болно гэж чамд хэлсэн биздээ.

Тэхён энэ үгэнд минь чанга чанга хөхрөн машинаа асаан хөдлөлөө: Заза хадагтай Ким. Өнөөдөр хоёулаа эрт тарсан юм чинь болзвол яаж байна?

Би: Тэе би ядраад байна. Яахав чи намайг орой нь зүгээр байлгана гэвэл би бодож үзье.

Тэхён: Заза ерөөсөө гэртээ болзоцгооё! Аль болох ядрахгүйгээр гээд ярзайтлаа инээнэ.

Бид машины зогсоолд ирэхэд Тэе аль хэдийн буусан харагдах ч би буусангүй. Өнөөдөр зүгээр л яагаад ч юм ядраад байна. Магадгүй энэ гэртээ удаан байсны минь уршиг байх. Жоохон хөдлөөд гадуур гарахад л ядарчихдаг болж.
Би машиндаа суусаар байсанд Тэе цонх тогшин буухгүй юм уу? Гэхэд нь би түүнрүү өрөвдөлтэй царайлан харна. Тэе ойлгосон мэт цүнхээ хүзүүндээ тохоод хаалга онгойн намайг хоёр гар дээрээ өргөн тэврэх аж. Түүнд тэврүүлэх энэ мөчид би хязгааргүй их хайртай. Би түүний хүзүүнд нүүрээ шигтгэн үнэрийг нь үнэрлэн явахад Тэе "Аах бүдүүн эхнэртэй байх хэцүү юмаа. Эрх болохоор бүр ч хэцүү байна" гэж цээжээ түнхэлзүүлэн гомдоллоно. Харин би үгийг нь ч тоох сөхөөгүй зүрхнийх нь лугшилт бүрийг өөрийн амьсгаагаа даран сонсоно.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now