10.

2.6K 222 24
                                    

2076 он

Ким эгч бид хоёр Тэгвоны дуудсан газар ирэхэд гадна нь маш олон хүмүүс цугласан харагдана. Би Ким эгчийг үйлчлэгч эгчтэй хамт өргөн машинаас буулгалаа.

Биднийг буухад сэтгэлгүүлчид камер дурангаа нааш чиглүүлэн зогсоо зайгүй камерны дуу хадна. Би яг юу болоод байгааг сайн ойлгохгүй самгардан зогсоход Ким эгч надаас ч их гайхсан харагдана.

Өмнө нь Тэгвон надад нэг даалгавар өгсөн гэдгийг санаж байна уу? Тэр даалгавар нь Ким эгчид мэдэгдэлгүйгээр түүний зургыг дарах байсан юм. Би ч хэд хоног нэлээдгүй зураг дарж Тэгвонд өгсөн. Харин Тэгвон үүгээр яг юу хийх гэж байгаагаа огт хэлээгүй. Харин өнөөдөр тэр надруу залгаад эмээтэй хамт Сѳүлийн үндэсний галлерейд хүрээд ир. Чиний хэр мэдрэмжтэйг шалгая гэсэн.

Ким эгчийг үйлчлэгч эгч түрж, би хажууд нь алхана. Энэ олон камерны тусгал намайг үнэхээр тавгүйтүүлж байлаа. Ким эгч индэр дээр зогсох Тэгвоны хажууд очиход Хан эгч (үйлчлэгч эгч) бид хоёр доор зогсон тэднийг харна.

Тэгвон индэр дээр зогсон нээлтийн үг хэлэхэд тэр үнэхээр сайхан харагдаж байгааг нуух юун. Хар классик загварын хослол өмсөж үсээ цэвэрхэн янзалсан нь түүнийг үнэхээр янзтай харагдуулж байна. Бас би сая л ойлголоо. Тэгвон Ким ахын өнгөрхөөсөө өмнө гаргах гэж байсан зургын үзэсгэлэнг эмхэлж цэгцлэн одоо нээлтийн үйл ажиллагааг хийж байгаа нь энэ аж.

Бид цааш үзэсгэлэнг үзэхээр ороход Тэгвон Хан эгчийг өнөөдөртөө амардаа би эмээг аваад харьчихна гэж хэлээд явуулчихав. Би яг яахаа мэдсэнгүй. Ким эгч явчихаар чинь би ганцаараа л энэ олон хүмүүс дунд үзэсгэлэн үзэх нь дээ гэж бодон зогстол Тэгвон Ким эгчийг түрсээр миний хажууд ирэхэд Ким эгчийн баярын нулимс одоо хүртэл ганц хоёр дуслах нь харагдана.

Тэгээд Ким эгч миний гарнаас барьсаар зөөлөн гэгч нь илэн надруу мишээх аж. Би Ким эгч рүү хариу инээмсэглэн Тэгвон бид гурав үзэсгэлэнг үзэхээр хамт алхлаа. Замдаа Ким эгч олон хүмүүстэй ярилцан мэндэлж байсан. Тэр дунд нь өвөө эмээгийн минь бусад найзууд ч байсан. Тэдэнтэй уулзах үнэхээр таатай сайхан байсан ч Тэгвон бид хоёрыг хамт байгааг хараад нилээд хэдэн хүмүүс намайг Тэгвоны найз бүсгүй юу гэж асуусан.

Ким эгч бид хоёр Тэгвонтой хамт дахин үзэсгэлэн дээр ирлээ. Долоо хоногын өмнө бид үзэсгэлэн нээгдэхэд ирсэн ч тэр үед их хүмүүс байсан болохоор сайн ярилцаж чадаагүй. Харин өнөөдөр бид үзэсгэлэнг хаагдахаас өмнө дахин ирж түүхээ ярихаар шийдсэн юм. Тэгвон биднийг хүргэж өгчихөөд цааш ажилтай хэмээн явж бид бүүдгэр гэрэлтэй маш олон зургуудтай том танхимд үлдлээ.

Teenage Love Is Like SpiceWhere stories live. Discover now