Би: Ээ, ээж би гэртээ үлдэж болохгүй юм уу?
Ээж: Болохгүй ээ, Миён. Чи эмээ өвөө 2-ын чинь бие тааруу байгааг мэдэж байгаа биз дээ? Тэднийг хажууд нь байж сахих хүн хэрэгтэй байна гээд үргэлжлүүлэн жолоогоо барьсаар.
Намайг Кан Миён гэдэг. Би 17-н настай. Энэ намар их сургуульд орно. Гэхдээ яг одоо бол ээж маань намайг өвөө эмээгийнх рүү хүргэж байна. Эмээ өвөө 2 хөдөө байдаг. Хотод хамт амьдаръя гэхээр танай хот чинь хөл хөдөлгөөн ихтэй, шуугиантай бас утаатай, ер нь л элдэв дээд нь цугларсан газар гээд хавьтдаггүй. Ойрын үед бие нь муухан байгаа болохоор намайг гэрийн ажил хийхэд тусалж, зун дуустал энд бай гэсэн.
Элдэв дээдийн бодолдоо автсаар ээжийг машинаа зогсооход л ирснээ анзаарлаа. Ачаагаа буулгаад ортол эмээ үүдэнд зогсож байв.
Эмээ: Өө, миний хүүхдүүд хүрээд ирэв үү? Алив орж ирээд цай уу. Өвгөөөн хүүхдүүд ирлээ.
Ээж: Өө, ээж яахын яахын. Охин нь яарч явна. Миёныг оруулаад шууд буцлаа. *Над руу харах* Томоотой байгаарай бас эмээ өвөөгөө сайн халамжлаарай ээж нь явлаа. Залгаж байна биз. *үнсэх*
Эмээ: Миний охин болгоомжтой яваарай. Баяртай. Ээжийг явсны дараа өвөө дээд давхраас буун ирлээ.
Өвөө: Миён миний охин ирсэн үү. *дух үнсэх* Ээж нь яасан?
Би: Ажилтай болохоор явлаа гэсэн. Таны бие ямархуу байна?
Өвөө: Өө яахав настай хүн яав л гэж. За дээшээ гарч юмаа янзал даа. гэлээ дээшээ гарвал эмээ нэг өрөөнд бүтээлгэ янзалж байх нь харагдав.
Би: Эмээ наашаа өгчих би хийчихэе.
Эмээ: За зүгээр зүгээр. Эмээ нь угаасаа дууслаа. Энэ миний охины өрөө. Ачаагаа янзлаад буугаад ир эмээ нь хоол хийж байя гээд гараад явлаа. Эмээг гарсны дараа би орон дээрээ суун хэсэг бодолд автав.
Ээжийг надаас энд ирэх үү? гэж асуухад нь шууд л зөвшөөрчихсөн. Надад тулгараад байсан тэр шийдэлгүй асуудлаас зугтах хэрэгтэй байсан юм. Ялангуяа найз залуугаасаа. Эсвэл "Экс" найз залуу гэхүү. Намайг хуурсныг мэдээд салчихсан. Холбоогоо таслахын тулд дугаараа хүртэл сольсон. Энэ хүртэл хол явсан юм чинь одоо надад буцах сонголт байхгүй.
Гэхдээ энд 2 сар болно гэж бодоогүй л дээ. Ихдээ л 7 хононо гэж бодож байсан болохоор ээжээс буцаад харихыг гуйсан юм. Гэхдээ ээж нэг л шийдсэн бол шийдвэрээсээ буцдаггүй хүн болохоор хичнээн гуйгаад ч нэмэр болоогүй.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...