5-н жилийн дараа
Гадаа шуугих чимээнээр цонхоор харвал зарц нарын хүүхдүүд тоглож байв. Бүгд л инээж хөөрөн жаргалтай харагдана. Энэ ордонд хүүхдийн дуу хөөр хамгийн сүүлд хэзээ гарсныг мэдэхгүй. Лавдаг намайг ирснээс хойш биш. Шулмууд хуучны уламжлалаа дагадаг тул хатдын амьдардаг газар нь ордон. Хэдэн зуун жилийн настай хуучирч гандсан ордон. Харин би үүнийг улам л гундааж байна.
Тэдний инээн тоглохыг хараад өөрийн эрхгүй хүүхэд нас минь санагдах юм. Юунд ч санаа зоволгүй инээж байсан цаг минь. Минжэ, Жонгүгтай өнгөрүүлсэн хүүхэд нас. Жонгүг......
Тэр өдөр би юу болсныг санахыг хүсдэггүй. Би Жонгүгаас алхам ч холдохгүй уйлаад байсан болохоор Минжэ намайг авч гарсныг мэдэж байна. Сохи юу хийхээ мэдэлгүй түүнийг дуудсан гэсэн. Шөнөжингөө би унтаж чадаагүй. Нүдээ ч аниагүй. Нүдээ аних болгонд бидний хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай өдрүүд харагдаад байсан болохоор л.
Маргааш намайг өнөө зөвлөлийн дарга гэгч нь ирж авсан. Би ч хурдан явахыг хүссэн юм. Энэ ой тэр чигээрээ Жонгүгийг санагдуулаад байсан болохоор. Эхэндээ дасахүй хэцүү байсан ч бууж өгөхийг хүсэлгүй тэвчсэн. Нойр, хоолоо хасан байж бэлтгэсний эцэст 6-н сарын дараа би хаан ширээнд суусан. Жирийн шулам байсан бол жил гаруй хугацаа хэрэгтэй байх. Харин би цаг л олдвол хүчээ ашиглаж, хянахыг эрмэлзэж байсан. Энэ нь бага ч болтугай мартахад тусалж байсан болохоор.
Сүүлд Сохигоос бүх учрыг сонссон. Жонгүгийн хараалыг устгах арга нь өөрийгөө золиослох. Шулмууд дурлах нь маш ховор байдаг. Гэхдээ тэд хэд л бол хэдэн ч хүнийг хайрлаж чадна. Харин хараал зөвхөн хамгийн анх дурласан хүнд нь л үйлчилнэ. Намайг шулам гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хайрлаж байсан хүн минь Жонгүг байсан болохоор тэр өөрийгөө хөнөөсөн. Хорыг ууж байж л хараал дуусах болохоор тэр. Намайг өөр хүнтэй илүү жаргалтай амьдраасай гэж хүссэн учраас. Гэхдээ би хүсэхгүй байна.
Хаан ширээнд суухад намайг зөвшөөрөхөөс илүү эсэргүүцэх хүмүүс их байсан. Аргагүй байх л даа, шулмуудтай хамт биш хүмүүсийн дунд өссөн болохоор тэдний ёс жаягийг мэдэхгүй, тохирохгүй гэцгээсэн. Тийм ч учраас хатан зэргэмийг минь булаах гэж завдсан хүмүүс түүхэндээ байгаагүйгээрээ элбэг байсан. Тэр болгонд нь би элдэв янзын арга сүвэгчлэх болсон. Харин тэдний арга нарийсч ард иргэдийн толгойг эргүүлж бослого эхлүүлсэн.
Энэ бослого нь намайг эсэргүүцсэн, мөн зөвтгөсөн хүмүүс хооронд болсон юм. Надаас болж ах дүү нар нэг нэгнээ хөнөөж, хайрт хосууд бие биенээ алсан. Хэтэрхий аймшигтай. Энэ бослогын шийдэл нь сэнтийгээс буух. Би тэгж чадаагүй. Жонгүгийн миний төлөө хийсэн золиос хий хоосон зүйл болох гээд байсан. Тэгээд би бослогыг зогсоох аймшигтай аргыг олсон. Төсөөлж ч байгаагүй зүйлээ хийсэн.
VOUS LISEZ
The Cursed Girl || JJK || Completed
Loup-garouХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...