11 - "Минжэ"

260 36 1
                                    

Би: Минжэ?

Минжэ: Сайн уу?

Би: Юу хийж яваа юм?

Минжэ: Нэг цус сорогч дайрсан гэж сонсоод санаа зовоод ирлээ.

Би: Аан. Би зүгээрээ. Жонгүг ирж амжсан.

Минжэ: Тэгвэл одоо түүнийг хэн болохыг мэддэг хэрэг үү?

Би: Үнэндээ бүх үнэнийг мэднээ. Чиний хэн болохыг, бас бидний нөхөрлөлийг мэднэ.

Минжэ: Тэгвэл дурсамжаа эргүүлээд авсан гэсэн үг үү?

Би: Үгүй ээ. Яг үнэндээ огт санахгүй байна. 

Минжэ: Санаад хэрэггүй байх.

Би: Яагаад?

Минжэ: Одоо бүгд чамайг өөрийгөө шулам гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж байгаа биз дээ?

Би: Тиймээ. Гэхдээ энэ миний ой санамжтай ямар холбоотой гэж?

Минжэ: Чи Жонгүгд тамгалуулчихсан шүү дээ. Хэрвээ та хоёр хоёул бид биетэйгээ холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрвөл Жонгүг хүн чононууд дундаа, чи шуламнууд дундаа хамгийн хүчирхэг нь болно. Жонгүг чамайг алах гэж хазсан боловч тэр нь тамгалалт болж таарсан. Энэ нь тэр чамайг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин чи хэзээ ч бид хоёрт үгүй гэж хэлж байгаагүй болохоор бас л зөвшөөрсөн болно. Чам руу хүн чононууд дайрахад чи хүчтэй шулам байсан тулдаа л амьд үлдсэн. Тиймээс чи ой санамжаа авбал өөрийгөө шулам гэдгийг 4 настай байхдаа хүлээн зөвшөөрснөө санах болно. Тийм болохоор санах гэж хичээх хэрэггүй.

Би: Тэгээд л чи 2 жилийн өмнө намайг харахдаа таньсан боловч юу ч хэлээгүй юм уу?

Минжэ: Бараг л. Хэрвээ тэр үед би чамд үнэнийг хэлсэн бол чамайг Жонгүгтай уулзуулах хэрэгтэй болно. Би тэгэхийг хүсээгүй юм.

Би: Яагаад?

Минжэ: Үнэндээ чи миний анхны хайр байсан. Би чамайг 4-н настайгаасаа л эхэлж хайрласан боловч чи Жонгүгд тамгалуулчихсан. Гэхдээ би тэрийг нь мэдээгүй. 2 жилийн өмнө танай ангид шилжиж ороод чамайг харахдаа хичнээн их баярласан гээч. Бурхан надад 2 дох боломж олгосон юм шиг л санагдсан. Тэгээд л би чамтай дахин найзалж, үерхсэн. Гэхдээ чиний хөлөн дөхь соривийг хараад тамгалуулсанг чинь мэдсэн. Чи хэдийн өөр хүнийх болсон байсныг би мэдээгүй. Тэр үед чи миний төрсөн өдрийг мартчихсан байсан болохоор би гутарсандаа архи уугаад согтуу гэртээ ирсэн. Гэхдээ би чамайг чин сэтгэлээсээ хайрласан юм шүү. Тиймдээ ч чамайг хуураагүй. Би хэнтэй ч унтаагүй. Тэр охин чамд дургүй байсан болохоор бид 2-ыг салгах гэж нүцгэн миний хажууд хэвтсэн. Түүний хүссэнээр ч болсон. Чи буруугаар ойлгоод яваад өгсөн. Чамтай энд таардаг өдөр энэнээс болж Жонгүгд нэг шаналдуулсан шүү.

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now