Miyeon's POV
Өглөө босоод цаг хартал 9 өнгөрч байв. Сайхан байна шүү. Нэг хэсэг ингэж сайн нойр авч чадаагүй. Магадгүй өчигдөр шөнө Жонгүгийн тэвэрт унтсан болохоор тэгж байгаа байх. Ингэж бодоход өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч байсан юм. Босох гэж өндийхдөө л Жонгүгийн гар бүсэлхийгээр минь тэвэрсэн байхыг мэдэрлээ. Намайг хөдлөсөн болохоор тэр сэрсэн бололтой намайг улам л чанга тэврэн буцаад оронд хэвтүүлчихэв. Гэхдээ энэ удаад өөр лүүгээ харуулаад.
Жонгүг: Тавхан минут. гэж их л нойрмог хэлэв.
Би: Жонгүгаа. Одоо босох хэрэгтэй.
Жонгүг: Тавхан минут ингээд хэвтчихье, Миёнаа. гэж хэлээд буцаад унтчихав. Босоод явахыг хүссэн ч Жонгүг намайг чанга тэвэрчихсэн болохоор бараг л боломжгүй биз. Сэрэхийг нь л хүлээе дээ.
10 гаруй минут өнгөрөхд Жонгүг одоо хүртэл сэрээгүй л байна. Үнэндээ би сэрээгээгүй л дээ. Жонгүгийн царайг ширтээд хэвтчихсэн чинь цаг хурдан өнгөрчихсөн.Түүний нүд, хөмсөг, хамар, уруул гээд бүгд л төгс юм.
Жонгүг: Харж байгаа зүйл чинь таалагдаж байна уу?
Би: Таалагдаж байгаа болоод л ширтэж байна шүү дээ. Ингэж хэлснийхээ дараа би үнэхээр их ичив. Толгойд орж ирсэн зүйлээ юу ч бодолгүй хэлчихсэн болохоор. Харин Жонгүг сэтгэл нь ханасан бололтой чих хүртлээ инээв.
Би: Х-хөөе би бослоо. гээд угаалгын өрөө рүү гүйгээд орчихов. Зуршил болсноороо усанд ороод зогсож байтал хаалга тогших нь сонстлоо.
Жонгүг: Миёнаа?
Би: Яасан?
Жонгүг: Би зүгээр л солих хувцас орон дээр тавьчихсан гэж хэлэх гэсэн юм. Бэлэн болохоороо доошоо буугаад ирээрэй. гэсний дараа хөлийн чимээ сонстож цааш явлаа. Гэхдээ би усанд орохдоо юу бодсон юм болоо? Өмсөх хувцас ч байхгүй байж усанд орж л байдаг.
Өөрийгөө хараасаар унтлагын өрөөнд ороход нэг хар цамц, жинсэн өмдтэй хамт байлаа. Энэ Жонгүгийн хувцас байх. Өмсөөд үзтэл томдох байх гэж бодтол харин ч гайгүй, боломжийн байв. Доошоо буутал Жонгүгийн ээж Жонгүгтай хамт гал тогоонд сууж байв.
Би: Өглөөний мэнд.
Ж.ээж: Өглөөний мэнд Миёнаа. Наашаа суугаад хоол ид.
Би: Баярлалаа.
Жонгүг: Ээж?
Ж.ээж: Яасан миний хүү?
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...