12 - "Уулзалт"

289 38 2
                                    

Miyeon's POV

Маргааш өдөр нь Жонгүг ээж аавтайгаа уулзуулна гээд их л яаруу орж ирлээ. Би ч эмээ өвөөд гарахаар болсоноо хэлээд Жонгүгтэй хөтлөлцөөд ой руу орлоо. Тэд нар хүн чоно болохоор ойн цаад талд овгоороо амьдардаг гэсэн.

Жонгүг: Нээрээ....

Би: Яасан?

Жонгүг: Ээж чамайг хараад шууд таньчих байх. Бага байхад бид гурвыг тоглож байхыг их хардаг байсан.

Би: Аан. Гэхдээ би ээжийг чинь санахгүй байгаа болохоор эвгүй байдалд орох байх даа.

Жонгүг: Зүгээр ээ. Ээж мэдэж байгаа. Санаа зоволтгүй.

Би: Ашгүй дээ.

Жонгүг: Аа бас............

Би: Бас юу гэж?

Жонгүг: Нөгөө............ манай овгийн удирдагч бол манай аав.

Би: Айн? Тэгэхээр хүн чононуудын хаан нь гэсэн.

Жонгүг: Тийн. Гэхдээ санаа зоволтгүй ээ. Гаднаа догшин ууртай харагддаг боловч уужуу сэтгэлтэй хүн шүү.

Би: За за. Гэхдээ ирэх болоогүй юм уу? Хоёулаа бараг ойг бүтнээр тойрлоошд.

Жонгүг: Одоо бараг ирлээ. Тэр харагдаж байгаа байшин. гээд биднээс 500м зайд орших байшинг заав. Гадна талаа хашаагаар хашсан 2 давхар зуны байшин байлаа. Хаалганых нь өмнө ирээд нэг сайн гүнзгий амьсгаа аваад тогшов. 40 настай гэмээр эмэгтэй хаалга онгойлгоод их л дулаахан инээмсэглэж биднийг угтлаа.

Ххх: Өө хүрээд ирэв үү та хоёр? Наашаа ороод ир. гээд биднийг зочны өрөөнд байх буйдан дээр суулгав. Харин дээрээс нас тогтсон, нүүр нь сахал болсон эр бууж ирлээ.

Жонгүг: Аав?

Ж.аав: За яриандаа орохоосоо өмнө нэг цай уучих. Эхнээр цай өгөөч. гэхэд хаалга тайлсан эгч бид хоёрын өмнө байхуу цай тавив. Тэгэхээр энэ хүн Жонгүгийн ээж байх нь.

Ж.ээж: Манай Миён ямар том болоо вэ?

Би: Баярлалаа.

Ж.аав: Тэгэхээр чи шулам байх аа. гэж хэлэхгүй төгсгөл рүүгээ дуу нь намсаж арай гэж л сонслоо.

Ж.ээж: Чи юу асуугаад байгаа юм бэ? гээд зэмлэнгүй харцаар нөхөр лүүгээ харав.

Би: Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Бас тийм ээ. Би шулам.

Ж.аав: Хүчээ хянаж чадах уу?

Жонгүг: Үнэндээ Миён шулам гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй болохоор хүч нь тийм ч их илрээд байдаггүй. гэхэд аав ээжийнх санаа нь амарсан бололтой нууцхан инээв. Аргагүй биз дээ, хэрвээ би хүлээн зөвшөөрсөн бол хүү нь үхэх аюултай. Гэхдээ яаж асуухаа мэдэхгүй байсан болохоор тойруу замаар асуусан байх.

The Cursed Girl || JJK || CompletedDonde viven las historias. Descúbrelo ahora