9 - "Үнэн"

295 36 1
                                    

Jungkook's POV

Өчигдөр оройноос эхлээд сонин мэдрэмж төрөөд огт унтаж чадсангүй. Нэг тийм удахгүй муу юм болох гээд байгаа юм шиг эсвэл бүх зүйл орвонгоороо эргэх гээд байгаа юм шиг. Босоод цаг хартал 5:35 болж байв. Одоо Миён яг гэрээ цэвэрлэж байгаа байх. Хийх юм байхгүйгээс хойш очиж тусалъя даа.

Гадуур хувцсаа өмсөөд гэрээс гартал ойгоос нэг л танил үнэр үнэртэв. Арай ч үгүй гэж бодсоор Миёны гэрийн гадаа ирээд хаалгыг нь тогштол онгойсонгүй. Дахиад тогштол бас л хариу алга. Уул нь эмээ өвөө нь унтаж байдаг болохоор хаалга тогших чимээ их л сайн сонсогдмоор юм. Гайхаад зогсож байтал араас хэн нэг нь "Жонгүг" гэж хашхирах нь сонстлоо. Эргээд хартал Сохи гүйж яваа харагдана.

Би: Юу болсон бэ Сохи? Яагаад ингэж гүйгээд байгаа юм?

Сохи: Миён..................... ойд................. цус сорогч гэж амьсгаадсаар үгээ зөөн хэлэв. Үүнийг сонсоод би хувираад хамаг хурдаараа ой руу гүйлээ. Гэрээс гарахад үнэртэж байсан үнэр тэднийх байж л дээ. Удалгүй Миёны "Сохи" гэж орилох нь сонстож улам л хурдаллаа. Урд 2 хүний сүүдэр харагдахад эрэгтэйг нь түлхэж унагаагаад хартал Тэхён байв. Тэхёныг босохтой зэрэгцэн Миён ухаан алдчихав. Тэгэхээр нь гарыг нь хүзүүгээрээ давуулаад хоёр гар дээрээ өргөөд Тэхён руу муухай харлаа.

Би: Яах гэж ирсэн юм?

Тэхён: Ойлгомжтой биш гэж үү? Түүнийг алахаар.

Би: Миёнд ойртох юм бол би чамайг алчихна шүү.

Тэхён: Оролдоод л үз л дээ.

Би: Энэ маш амархан байх болно. Ердөө ганцхан хазалт. Үүний дараа чиний үхэх бол цаг хугацааны л асуудал.

Тэхён: Новш гэж Жонгүг. Чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм? Тэр чинь шулам.

Би: Тиймээ. Гэхдээ тэр тамгалагдсан.

Тэхён: Юу гэнээ? 

Би: Чи зөв сонссон.

Тэхён: Байж боломгүй юм.

Би: Энэ үнэн, тиймээс чи одоо буцаж очиод бусдадаа хэл. Миёны толгойноос нэг л ширхэг үс унагаасан байх юм бол би хэн ч байсан овгоор чинь хүйс тэмтэрнэ гэж.

Тэхён эргэлзсэн ч үл ялиг толгой дохиод яваад өглөө. Би ч Миёныг тэврээд ойгоос гарж Сохигийнд орж ирлээ. Хэрвээ ийм байдалтай гэрт нь орвол эмээ өвөө нь санаа зовох байх. Одоо бараг сэрсэн байлгүй.

Миёныг Сохигийн өрөөнд оруулаад орон дээр нь аажуухан хэвтүүллээ. Дараа нь Сохитой ярилцахаар өрөөнөөс гарлаа.

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now