5 - "Болзоо"

409 46 1
                                    

Маргааш нь яагаад ч юм эрч хүчтэй сэрлээ. Жонгүгтэй болзох гэж байгаа болохоор тэр байх л даа. Хурдхан босч, шүршүүрт орчхоод юу өмсөхөө мэдэхгүй баахан юм болов. Толинд харж нэг санаа амрачихаад гарлаа. Би жийнсэн өмд, малгайтай цамц өмссөн юм. Учир нь энэ надад байгаа хамгийн дажгүй хувцас. Хөргөгчин дээр эмээ өвөөд гарлаа гэдгээ мэдэгдэж бичиг тавьлаа. Гадаа гартал Жонгүг гараа халаасандаа хийгээд намайг хүлээж байв.

Би: Удаан хүлээсэн үү?

Жонгүг: Үгүй ээ, чи яг цагтаа гарч ирлээ. Явах уу? гээд урд гаран алхлаа. Би ч түүнийг дагаж араас явав. Тэгснээ бугуйн цагаа харж хөмсгөө зангидсанаа

Жонгүг: Хоёулаа хурдлахгүй бол амжихгүй нь. Гүйгээрэй гээд гарнаас атгаад гүйчихэв. Хэдий би Минжэтэй хөтлөлцөж байсан ч Жонгүг цаанаа л нэг өөр санагдах юм. Дахиад л нөгөө мэдрэмж......

Бид гүйсээр нэгэн бутны ард ирээд нуугдчихав. Эндээс ойн зах дахь нуур тодоос тод харагдаж байна. Би ойг нууртай гэж мэдээгүй болохоор их л гайхаж харлаа. 

Жонгүг: Жоохон хүлээчих одоо хүрээд ирнэ гэж шивнэж хэллээ.

Би: Юу ирнэ гэж? Яагаад шивнээд байгаа юм? Бас яагаад нуугдаад байгаа юм?

Жонгүг: Шивнэхгүй бол үргэчихдэг юмаа. Чшшш чимээгүй. 

Удалгүй нууран дээр 10-аад хун нисэн ирж буув. Тэгээд бүгдээрээ тойрж суугаад бүжиглэж эхлэлээ. Бүх хун нь цагаан өнгөтэй байсан болохоор хичнээн үзэсгэлэнтэй харагдсан гэж санана.

 Бүх хун нь цагаан өнгөтэй байсан болохоор хичнээн үзэсгэлэнтэй харагдсан гэж санана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төд удалгүй тэд ирсэн газар луугаа буцан нисцгээлээ.

Би: Пөөх, ямар гайхалтай юм бэ? 

Жонгүг: Гоё байгаа биз? Үүрээр л ганц болдог болохоор амжиж харуулахыг хүссэн юм.

Би: Баярлалаа Күүкий. Хэт баярласнаасаа болоод юу ярьж байгаагаа ч анзаарсангүй. Зүгээр л амнаас тийм нэр гарчихсан. Сая л юу ярьснаа ойлгоод уучлал гуйх гэтэл

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now