2 - "Танихгүй нэгэн"

508 50 0
                                    

Бурхан минь гэж юу болоод байнааа?? Би яалт ч үгүй ой руу орсон шүүдээ. Хэн намайг авчирсан юм бэ? Ухаан алдахаас өмнө хэн нэгэн намайг дуудах шиг болсон. Тэр хүн намайг өрөөнд минь оруулж ирсэн юм болов уу? Гэхдээ намайг энд өвөө эмээгээс минь өөр хүн танихгүй. Тэгэхээр эрэгтэй хүний хоолой байсан гэхээр өвөө юм болуу? Гэхдээ арай өөр байсан даа. Тэгээд хэн гэж? 

Ер нь бодоод байхад өвөө намайг гэрт оруулсан юм байна. Өглөө босоход нь гэрт байгаагүй болохоор ой орсныг мэдсэн. Тэгээд араас ирээд намайг дуудсан. Харин тэр үед нь би ухаан алдчихсан. Толгой өвдөөд байсан болохоор өөр хүний хоолойтой андууржилдээ. Яг тийм юм байна. Шаааал хэрэггүй баахан юм бодож өөрийгөө айлгачихлаа.

Босоод цаг хартал 9 болж байв. Өвөө орой эрт унтсан болохоор эрт сэрсэн юм байна. Угаалгын өрөө орж дахин нэг нүүр гараа угаачихаад доошоо буулаа. Эмээ гал тогоонд миний хийсэн хоолыг халааж байв.

Өвөө: Өө миний охин босоо юу?

Би: Тэглээ. Сайхан амарсан уу?

Өвөө: Өө сайхан сайхан.

Эмээ: Миний охин эрт босож хоол хийсэн юмуу даа. Унтахгүй яасан юм бэ

Би: Харин эрт сэрээд буцаж унтаж чадсангүй ээ. Хэхэ гээд эмээд тусалж өглөөний хоолоо идэцгээлээ. 2 цагын өмнө хийсэн гэхэд гайгүй байна шүү. Хоолны дараа өвөө арын хашааг янзална гээд гараад явлаа. 

Өглөө тоосоо соруулаагүй болохоор тоос босоод байх юм.

Би: Эмээ би тоос сорууллаа шүү. Та сандал дээрээ юмаа оёж бай.

Эмээ: Эмээдээ санаа зоволтгүй ээ. Миний охин өөрийнхөө ажлаа хий хий.

Тоосоо соруулчихаад хийх юм олдсонгүй. Гэр цэвэрхэн, хийх хичээл байхгүй, зурагтаар олигтой кино гарахгүй. Тэгвэл эмээтэйгээ л буу халъя даа. Эмээ дээр очиод өөдөөс нь харан завилан суув. Эмээгийн сандал найгадаг болохоор өрөөнд зөвхөн сандалны чирхарч дуугарах л сонсогдож байна.

Би: Эмээ энд миний насны хүүхэд байдаг юмуу?

Эмээ: Байх нь байгаа. Яасан миний охин?

Би: Аан танилцдаг юмуу гээд л. Гэрт хийх юм байхгүй болохоор уйдаал. Угаасаа би энд зун дуустал байна. Ядаж найзтай болоё.

Үнэндээ намайг хараагдсан гэдгийг мэдэх хүн байхгүй болохоор найз нөхөдтэй болоё гэж бодсон юм.

Эмээ: Тэгвэл эмээ нь дуудах юмуу? Нэг сайхан ааштай хөөрхөн хүү байгаа.

Би: Тэг тэг. Гэхдээ шууд ирж миний охинтой найзал гээд хэлчих вээ. Би эвгүй байдалд орно шүү.

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now