21 - "Цаазаар ав"

210 30 2
                                    

Miyeon's POV

Өрөөндөө орж ирээд бушуухан шиг гадуур хувцсаа тайлан ордонд өмсдөг урт даашинзаа өмслөө. Өрөөндөө хийсэн шившлэгээ буцаагаад зогсож байтал хаалга тогшин үйлчлэгчид орж ирэв.

Ххх: Өглөөний мэнд хатантаан. 

Би: Өглөөний мэнд. гэхэд тэр над руу том нүдлэн харснаа буцаад доошоо харлаа. Жонгүгтай уулзсан болохоор сэтгэл санаа өөдрөг байна. Тэгээд л түүнд хариу мэндлэсэнд гайхаж байх шиг байна. Ихэнхдээ би зүгээр л тэднийг тоодоггүй. 

Би: Яасан? Би дуугарч болохгүй хэрэг үү? гэхэд тэр сандран шууд л бөхийн

Ххх: Үгүй ээ, хатантаан. Миний буруу. Өршөөж хайрла.

Уг нь энэ эмэгтэй намайг энд харшид ирсэн цагаас хойш надад үйлчилж байна. Намайг түүнтэй яаж ч харьцсан хажууд минь байж л байна.Гэсэн ч би түүнтэй өмнөх шигээ харьцаж байж л бусдад сэжиг авхуулахгүй байх.

Би: Юу болоов? Имй эрт өргөөнд минь орж ирснийг харахад их л яаралтай хэрэг бололтой.

Ххх: Таныг Пак сайдын хүү хүлээж байна.

Багахан жуумалзаад Жиминтэй уулзахаар гарлаа. Харшийн хамгийн мухрын өрөөнд орвол Жиминий нүдний доогуур хөх зураас татан, их л нухацтай царай гарган сууж байлаа. 

Би: Ийм эрт ирснийг чинь харахад чи шийдвэрээ гаргасан бололтой. Тйим үү?

Жимин: Би танаас бодох хугацаа өгөхийг хүссэн. 

Би: Би удаан хүлээж чадахгүй гэдгээ чамд хэлсэн. Тиймээс би одоо хариугаа авмаар байна. Чи ээжийгээ сонгох уу эсвэл Наёныг уу?

Жимин үнэхээр л их уурлаж байгаа бололтой гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулах гэж хичээж байгаа харагдана. 

Жонгүгтай уулзахаас ч өмнө би эндээс явахыг хүссэн. Гэр бүл рүүгээ буцаад явмаар байсан. Гэхдээ миний оронд хаан ширээнд сууж намайг болон гэр бүлийг минь зүгээр үлдээх хүн олоогүй юм. Хамгийн зохистой гэж үзсэн хүн маань Наён байсан. Гэвч тэр над шиг л хэрцгий нэгэн болохоор ард иргэдээ зовоохыг хүсээгүй. Би хэдийй харгис хатуу ч гэлээ ард иргэдийнхээ амьдралыг харж үздэг. Тиймээс л өөр хүн хайх хэрэгтэй болсон. Гэтэл аз тохиож Жимин тэр хоёр бие биендээ хайртай болцгоосон. Би Наёныг анх удаа л тийм уян зөөлөн мэтээр харсан. Гэхдээ одоо түүнд хаан ширээг өгвөл шууд л Жиминий ээжид өгөх биз. Тэр шулам намайг яасан ч зүгээр явуулахгүй. Хэн нэгнээр Пак хатагтайг алуулж болох ч эргээд Жимин, Наён хоёр миний эсрэг босно. Тэгээд л Жиминээр түүний ээжийг алуулах гээд байгаа юм. Уул нь түүнийг яаруулалгүй бодох хугацаа өгөхийг хүссэн ч Сонхун ахыг Наёнд тарчлуулж байхыг хараад хурдан энэ бүхнээс холдохыг хүссэн. Тэгээд л өчигдөр шөнө нууцаар Наёныг барьцаалах тушаал гаргасан хэрэг.

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now