Сун хатагтай: Бидний хатан, Бүх шулмуудын хүндлэлийг хүлээсэн хүн маань биднээс урван, хүн чонотой гар нийлээд зогсохгүй хайр сэтгэлийн холбоотой байна. Энэ бол хааны удмын гутамшиг. Тиймээс хатныг суудлаас нь огцруулан цаазаар автугай!
Үүнийг сонссон бүх хүмүүс уулга алдаж, зарим нь энэ байж боломгүй зүйл гэцгээх бол үлдсэн хэдэн хүмүүс хатан нь ийм байхад улс нь мөхөх дөхлөө гэж ярилцацгаана. Харин Миён Жонгүгтай уулзахдаа хамгаалалтын шившлэг хийгээгүйдээ харамсана.
Миён: Намайг цаазаар авахаас өмнө би нэг зүйлийг та нараас асууя. Энэ зураг ямар агуулгатай юм бэ? Хайрт хосуудын авахуулсан зураг уу? эсвэл зүгээр л гудамжинд санаандгүй мөргөлдөхөд авхуулсан зураг уу? Эсвэл та нарын хэлж байгаачлан намайг хүн чонотой гар нийлэн шулмын эсрэг төлөвлөгөө гаргаж буй зураг уу? Та алийг нь гэх вэ?
Ххх: Таны санааг ойлгосонгүй.
Миён: Миний хэлэх гээд байгаа зүйл бол намайг хүн чононуудтай гар нийлэн та нарын эсрэг зогсож байгаа гэдгийг нотлоход энэ зураг хангалтгүй байна. Хэрвээ миний шулмуудын эсрэг зогс гэж тушааж буй өөр нэгэн нотлох баримт байсан бол би өөрөө хор ууя. Хэрвээ та нарт тийм нотлох баримт байгаа бол яг одоо гаргаад ир.
Сун хатагтай: Энэ зураг хангалтгүй гэв үү? Бүх шулмыг захирагч аугаа их хатан маань бидний мөнхийн дайсан хүн чонотой уулзаж байгаа зураг байхад энэ хангалтгүй гэж үү? Шулмууд хүн чоно болон цуc сорогчидтой үргэлж дайсагнаж явдаг. Тэгтэл хүн чонотой уулзаад зогсохгүй хамт сууж байна гэдэг байж боломгүй зүйл. Анхнаасаа хүмүүсийн дунд өссөн, хүн чоно цус сорогчтой нөхөрлөсөн хүнийг хатан болгох нь буруу шийдвэр байсан. Тиймээс яг одоо энэ урван тэрслэгчийг цаазлахтун.
Миён: Сун хатагтай тэгэхээр намайг энэ хүн чонотой нийлж шулмуудын эсрэг төлөвлөгөө гаргасан гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна. Тийм үү?
Сун хатагтай: Энэ үнэн зүйл болохоор л бат итгэлтэй байгаа юм.
Миён: Тэгвэл та бид хоёрыг юу ярьсныг мэдэх байх нээ?
Сун хатагтай: Мэдээж л шулмууд руу довтлох төлөвлөгөөг гаргасан биз.
Миён: Та тэнд байсан хэрэг үү? Эсвэл та бидний яриаг сонссон юм үү?
Сун хатагтай: ...
Сун хатагтай хэлэх үггүй болсон бололтой нүд нь ийш тийшээ эргэлдэнэ.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...