Сарын дараа
Төрсөн гэртээ буцаж ирснээс хойш сар гаран боллоо. Би дахиж хүчээ ашиглаагүй ээ. Хүсэх ч үгүй байна. Энэ хугацаанд Жонгүгийг бодолгүй өнгөрөөсөн хором гэж байхгүй. Түүнийг мартах гэж их л зүйл хийсэн. Хамарнаасаа цус гартал хичээл хийж, багтарч унатлаа гүйж, аюултай гэсэн бүх зүйлийг хийж үзсэн. Гэвч үр дүнд нь юу ч өөрлөгдөөгүй. Юу ч...............
Намар болж би их сургуульд орсон. Багаасаа мөрөөдөж ирсэн сургуульдаа орж хүссэн чиглэлээр сурж байна. Хэрвээ 2 сарын өмнөх би байсан бол баярласандаа гудамжинд таарсан хамгийн эхний хүнээ үнсэх байсан байх. Гэхдээ одоогийн би зүгээр л гэртээ харьж унтмаар байна. Гэсэн хэдий ч би хичээлдээ анхаарлаа хандуулж байгаа. Би аав, ээж хоёрыг надад урам хугараасай гэж хүсэхгүй байна. Би хэдийн хайртай хүнээ алдсан. Харин дахиад тийм зүйл болвол би тэсэхгүй.
Урт удаан үргэлжилсэн лекц дуусч хоолны цаг боллоо. Ном дэвтрээ хураагаад цүнхээ аваад гартал үүдэнд Хана намайг хүлээгээд зогсож байв. Бид хоёр бага ангиасаа найзалсан. Тэр миний бүх зүйлийг мэднэ. Жонгүгийн талаар хүртэл. Яагаад гэвэл тэр миний итгэл даах ганц найз минь. Гэхдээ 3 жилийн өмнө ээж нь өвдөөд гадаад руу эмчлүүлэх шаардлагатай болж явсан. Харин одоо эргэж ирээд надтай хамт эмч болох гэж байна.
Би: Удаан хүлээсэн үү?
Хана: Өө гайгүй. Би ч бас оройтож гарч ирлээ. Манай муу үнээ лекцээ дуусгаж байж гаргана гээд явуулдаггүй шүү.
Би: Чи хамаагүй ингэж ярьж байгаад багшдаа баригдав аа. Ялангуяа өөрийг нь үнээ гэсэн гэвэл чиний улирлын эцсийн дүн шалдаа бууна даа.
Хана: Муу ёр. Битгий миний дүнгээр оролдоод бай. Явж хоол идье. Өлсөж үхлээ гээд намайг сугадаад гарлаа. Сургуулиас холгүйхэн байдаг кафэд ороод захиалгаа өгөөд цонхны хажуудах суудал дээр суув.
Би: Тэгээд ээж чинь одоо зүгээр үү?
Хана: Тийн. Хамгийн сайн мэс засалч дээр очсон болохоор ч тэр үү хурдан эдгэрч байгаа.
Би: Яг ямар өвчтэй байсан юм?
Хана: Уушигны хорт хавдар. Ээжийг өвдсөн гэж сонсоод ухаан алдах санасан шүү. Хоолой сөөх, амьсгал нь давчтах, хоолойны өнгө нь өөрчлөгдөх бас удаан хугацаагаар ханиалгах гээд бүх шинж тэмдэг нь илэрч байхад би юу ч анзааралгүй явснаас болоод хүнд үе шатандаа орчихсон байсан. Би үнэхээр их харамссан эртхэн ээжийгээ харж хандах минь яав даа гэж.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...