Би сая буруу сонсчихов уу? Жонгүг өөрийгөө яана гэнээ? Алах аа?
Би: Сохи чи сая юу гэсэн бэ?
Сохи: Жонгүг өөрийгөө хороох гээд байна.
Би: Наадах чинь юу гэсэн үг юм. Яасан гэж тэр өөрийгөө алах юм? Чи буруугаар ойлгочихсон юм биш үү? НАДАД ХУДЛАА ГЭЖ ХЭЛ Л ДЭЭ.
Сохи: Үгүй ээ. Би андуураагүй. Би тэрнийг эмчээс хор авж байхыг харсан. Бас юу гэж ярьсныг нь ч сонссон.
Би: Надад юу болсныг бүтнээр яриад өг.
Сохи: Тэгэхээр манай дүү хөлөө гэмтээчихсэн болохоор эм авах гэж эмч рүү явсан юм........
Flashback
Sohee's POV
Эмчийн өрөөний үүдэнд ирээд тогшоод орох гэтэл дотроос танил хүний дуу гарав. Жонгүг? Жонгүг яахаараа энд байдаг билээ. Гарнаас цус алдаад байхад хүртэл эмч рүү явахгүй гэж зөрүүдэлдэг хүн энд юу хийж яваа юм бол?
Сониуч зандаа хөтлөгдөөд чимээгүйхэн хаалганы завсраар харвал үнэхээр Жонгүг байв. Тэдний яриаг сонсоход Жонгүг эмчид нэг зүйл захисан бололтой.
Жонгүг: Та миний захисаныг авчирсан уу?
Эмч: Тийм ээ. Гэхдээ чи энүүгээр яах гэж байгаа юм хүү минь? Энэ их аюултай хор. Энийг уусан хүн 5 минутын дараа гэхэд үхэх болно. Ямар ч өвчин мэдрэхгүй маш түргэн болж өнгөрөх болно.
Жонгүг: Зүгээр л надад хэрэг болно.
Эмч: Юу гэсэн үг үү? Чи хүн хордуулах гээд байгаа юм уу?
Жонгүг: Үгүй ээ. Би өөрөө ууна.
Flashback end
Сохи: Тийм болохоор чи яаралтай энд ирэх хэрэгтэй байна. Тэр хэнийг ч сонсохгүй. Аавд хэлвэл надад нотолгоо байхгүй болохоор тэр итгэхгүй. Тиймээс Миёнаа би чамаас гуйя. Жонгүг ятгаад болиулаад өг л дөө.
Би: Ойлголоо. Би аль болох хурдан очье. Утсаа тасалчихаад гэрээс түлхүүрээ аван гарлаа. Хамгийн ойр байрлах автобусны буудал руу явлаа. Эндээс эмээгийнх рүү цаг тутам нэг л автобус явдаг юм байна. Гэхдээ дараагийн автобус нь дор хаяж 40 минутын дараа байсан болохоор хана руу зурвас бичив.
Би: Хана чамд машин байдаг билүү?
Хана: Байгаа. Яасан?
Би: Чи яг одоо аваад ирж чадах уу? Надад яаралтай хэрэгтэй байна.
Хана: Уучлаарай Миёнаа. Гэхдээ миний машиныг ах аваад явчихсан.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...