Жонгүг: Юм мартаагүй биз? гэхэд би инээн,
Би: Чи наад асуултаа 3 дахаа асууж байна шүү дээ.
Жонгүг: Тийм билүү? гээд буцаад замаа харан явлаа.
Миний төрсөн өдрийн маргааш нь би хаан ширээгээ Наёнд албан ёсоор шилжүүлж, бүх юмаа цэгцэлсэн. Дараа нь Жонгүг ирээд миний ачааг аваад эмээгийнх рүү явж байгаа нь энэ юм. Жонгүг ч бөөн баяр болсон хүн ирж намайг авсан. Тэгээд л баярласандаа дахин дахин нэг асуллт асуугаад байгаа байхгүй юу.
Жонгүг: Өчигдөр шөнө би чамайг харсан.
Би: Намайг уу? Хаана?
Жонгүг: Цэнгэлдэх хүрээлэнгийн голд сууж байхыг чинь харсан. Тэр олон бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь миний эхнэр байсан.
Би: Тэгэхээр 1т, би бусдаас арай өндөрлөгт сууж байсан болохоор л тэгж онцгойрч харагдаж байгаа юм. Түүнээс үзэсгэлэнтэйдээ биш, тиймээс намайг битгий хөөргөөд бай.
2т, чи өчигдөр, тодруулбал миний төрсөн өдрөөр, өөр эмэгтэй рүү харж байснаа нотолчихлоо. Чи ч аймар юм аа.
3т, би хараахан чиний эхнэр болоогүй байгаа шүү. гэхэд Жонгүг чанга хөхөрснөө,
Жонгүг: Намайг ганц л өгүүлбэр хэлж байхад чи ийм олон зүйлийг ухаж ойлголоо гэж үү?
Би: Зуршил болчихжээ. 5 жил хүний ярьж буйг сайн сонсож, ямар нэгэн өө хайдаг байсан болохоор одоо ч хэвээрээ бололтой.
Жонгүг: Миний эхнэр ч ухаантай юм аа. гээд инээдээ барих гэж байга нь харагдана. Энэ хүнд намайг өдөх тийм л сайхан байгаа юм байхдаа.
Одооноос эхлээд юунд ч санаа зоволгүй Жонгүгтай хамт чөлөөтэй амьдрах үе ирлээ дээ. Хүүе, хүүе юунд ч санаа зовохгүй гээд байсан чинь энэ хүн чинь хаашаа яваад байна аа?
Би: Жонгүгаа, эмээгийнх рүү энэ замаар явахгүй шдээ.
Жонгүг: Хоёулаа эхлээд өөр тийшээ явна аа. Дараа нь эмээгийнх рүү чинь явъя.
Би: Гэхдээ яг хаашаа яваад байгаа юм?
Жонгүг: Одоохондоо нууц.
Бүхэл замын турш би Жонгүгийг ятгаж хаашаа явж байгааг нь асуусан ч зэвүүн гар нэг ч үг унагаагүй шүү. Сүүлдээ хэлэхгүйг нь мэдээд бууж өгсөн дөө. Гэхдээ ямар ч байсан эмээгийнхээс нээх хол биш байх. Бас гэр лүүгээ лав яваагүй байна. Ингэж бодсоор нэгэн байшингийн өмнө ирлээ. Ойгоос холгүй ч бас тийм ч ойр биш юм. Бас ойр хавьд нь ганц 2 л байшин харагдана.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...