Би: Өнөөдөр энд хуран цугларсан бүх хүмүүстээ баярлалаа. Пөөөх, та нар минь ямар сайхан харагдаж байна вэ? Шулмууд бид одоог хүртэл оршин тогтнож байгаагийн хамгийн том шалтгаан минь та нар юм. Яагаад гэвэл юу ч болсон ард иргэд минь миний ард зогсож байсан учраас. Ямар ч шийдвэр гаргасан намайг дэмждэг болохоор. Би ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлсэндээ маш их баяртай байдаг. Энэ баяр бол та нарынх юм шүү.
Ингэж хэлэхэд хүмүүс алга ташилцаж найрлацгааж байв. Би ч суудалдаа суун тэднийг харан баясана. Хэдий шулмууд гэр бүлийг минь хөнөөнө гэж байсан ч энэ хүмүүс тэд нартай адилгүй. Эрх мэдэлд шунаж нүд нь сохорсон хүмүүс биш бие биенээ хайраар тэтгэдэг хүмүүс. Энэ хүртэл тэвчиж байсны минь шалтгаан. Тэд гэм буруугүй, цагаан цайлган сэтгэлтэй хүмүүс. Хэрэв Пак хатагтай хаан ширээг авсан бол эдгээр хүмүүсийг яах байсныг төсөөлөхгүй байна.
Инээмсэглэн сууж байтал хойноос Хан туслах ирэв.
Хан туслах: Хатантаан, Пак сайд мэдээ явууллаа. гээд шидээ ашиглан Жиминий явуулсан зүйлийг харуулвал зураг байх нь тэр. Пак хатагтайн амьгүй биеийн зураг.
Би: Нууцаар хүн явуулж Пак хатагтайг үхсэн эсэхийг шалга.
Хан туслах: Би хамгийн итгэлт хүнээ явуулъя. Бас зөвлөлийн гишүүн тантай уулзах хүсэлтэй байна.
Би: Пак сайдын хүүтэй хамт уу?
Хан туслах: Үгүй ээ, ганцаараа.
Яг л бодсоноор минь. Ингэж бодон жуумалзаад Хан туслахыг даган Наёны байгаа газар луу явав. Намайг орж ирэхэд Наён нэг л зүйлд санаа нь их зовсон бололтой хөлөө байнга хөдөлгөж байлаа. Бодол санаа нь өөр зүйлд төвлөрчихсөн намайг орж ирсэнийг ч анзааралгүй сууж байв. Хан туслах биднийг орхисны дараа түүнд ойртон очиход намайг анзааран шууд өвдөг дээрээ сөхрөн суух нь тэр.
Наён: Хатантаан гуйя, намайг битгий цөлөөч. Надад очих газар байхгүй. Ээж минь насаараа хатдад үйлчилсэн. Тиймдээ ч хаан төрийг өөрийнхөө амьдралаас илүүд үзсэн. Ээж маань энэ ажлаа надад өгөхдөө "Үхэн үхтлээ хатанд үйлчилж яваарай" гэж захисан юм. Хэдий би Жиминд хайртай ч ээждээ өгсөн амлалтаа зөрчиж чадахгүй нь.
Би: Тайвшир. Би ойлгож байна. Чи надад хэлж байсан шүү дээ. Би чамайг энд үлдэхийг чинь зөвшөөрье харин чи надад нэг зүйлийг амлах хэрэгтэй.
Наён: Юу ч байсан таны хэлснийг хийх болно. гээд толгойгоо бөхийлгөнө.
Би: Энэ найр дуусахад би эндхийн хатан байхаа больно. Тэр нь намайг үзэн яддаг хүмүүст ашиг болж гэр бүл рүү минь дайрах болно. Тиймээс чи надад амлах хэрэгтэй байна. Юу ч болсон ямар ч шулам гэр бүлд минь аюул учруулах ёсгүй. Хэрэв тэгвэл би өөрийн гараар чамайг хөнөөх болно шүү.
ESTÁS LEYENDO
The Cursed Girl || JJK || Completed
Hombres LoboХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...