Third person's POV
Миён: Сонхун ахаа? *бувтнах*
Наён: Та юм хэлсэн үү? гэхэд түүнийг анзаарахаас өмнө бүсгүй нүүрний хувирлаа төв болгоод,
Миён: Тэр юу хийсэн гэлээ?
Наён: Ордон руу дайрж, хоёр хамгаалагчийг шархдуулсан. гэхэд Миён багахан инээсэн ч буцаад төв царай гарган, хоолойныхоо өнгийг өөрчлөлгүй ярьж байв.
Миён: Шулам, хүн чононуудын хооронд энхийн гэрээ байсаар байтал танай сүргийнхэн бидэн рүү дайрсан. Шулмууд бидэнд гарз хохирол учруулсан. Тэгсэн одоо бүр давраад ордон руу дайрж байна гэнээ. Яасан бөх зүрхтэй нэгэн бэ? гээд түүний хойно зогсох Наён руу харан
Миён: Та нар бүгд гарч байгаач. Би түүнийг тарчлаамаар байна. гэхэд бүсгүй гайхаж байсан ч "За" гэж дурамжхан хэлээд гараад явав. Хэдий энэ эрэгтэйг тамалж сэтгэлийн таашаал авахыг хүсэв ч эрх мэдэлтэй хүний өөдөөс сөргөөцөлдөж чадахгүй шүү дээ.
Тэднийг гармагц бүсгүй гараа ийш тийш болгож хөдөлгөн, амандаа бувтнаж байгаа нь шивш
Миён: Та энд юу хийж яваа юм? Аюултай гэдгийг мэдэхгүй хэрэг үү? гаран дах хүлээсийг нь суллангаа хэлэв.
Сонхун ах: Зүгээр л чамтай ярилцахыг хүссэн юм. Чи их өөрчлөгджээ. Чамайг харахад миний бяцхан дүү боловч доторх хүнийг чинь би танихгүй юм. Чамд юу болоо вэ? Би ааваас чинь юу болсныг сонссон. Тэд чамд...
Миён: Одоо болно. Цааш нь яриад хэрэггүй. Тантай дахиад уулзах сайхан байгаа ч та одоо ингээд яв. Би тэдэнд таныг өвчнөө дийлэхгүй үхчихсэн гэж хэлэх болохоор эндээс хурдан явж үз. Дахиад наашаа зүглэх ч хэрэггүй.
Миёныг гэнэтхэн ширүүн харсаар, хүйтэн өнгөөр ярихад залууд танил бус санагдана. Энэ нь л түүний мэдэх Миён хэр их өөрчлөгдсөнийг илтгэх биз. Хэдийгээр тэр Миёны аавын төрсөн дүү нь биш ч түүнийг төрсөн дүү шигээ санаж хамгийн гоёыг нь түүнд зориулдаг байсан. Тиймээс л Сонхун хүн чоно боловч Миёны аав зүгээр л нэг жирийн хүн байгаа юм. гэхдээ энэ нь түүнийг Миёноос хол байлгах шалтаг биш.
Бүсгүйг гарахыг харсаар тэр сүүлийн аргаа ашиглах ёстойгоо мэдэв. Хэдий энэ бүсгүйн сэтгэлийг эмзэглүүлэх боловч түүнийг хуучин төрхөнд оруулах сүүлийн найдвар.
Сонхун: Чиний энэ байдлыг Жонгүг харсан бол юу гэх байсан бол? Тэр чамайг бусад шулмууд шиг зовоохгүйн тулд өөрийнхөө амийг золиослосон. Гэтэл чиний энэ байдал чинь Жонгүгийн амийг үнэгүйдүүлж байна.
YOU ARE READING
The Cursed Girl || JJK || Completed
WerewolfХүмүүс надтай найзлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд намайг хараагдсан хүүхэд гэж боддог. Харин тэр нэгэн хэзээ ч надаас эмээж байгаагүй. Би ч түүнтэй нөхөрлөхөөс айгаагүй. Гэвч эцэс төгсгөлд нь би түүний үхлийн шалтгаан болсон. Тэгээд л би хүлээн зө...