17 - "Хагацал"

214 29 3
                                    

Өглөө эмээгийн хоолоо ид гэх дуугаар бослоо. Угаалгийн өрөө ороод өөрийгөө толинд харахдаа золтой л хашхирчихсангүй. Нүдний доогуур хөх зураас болчихсон аймшигтай харагдаж байв. Аргагүй л дээ, өчигдөр Жонгүгийг яах бол гэж санаа зовоод унтаж чадаагүй. Хэдий би тэрнийг бодлогогүй үйлдэл хийхгүг мэдэж байгаа ч цаанаасаа санаа зовоод байхад яалтай билээ. 

Шүд амаа угаачихаад нүднийхээ доогуур ингэсэг түрхлээ. Нүүрээ нээх их будаад байдаггүй болохоор эхэндээ сонин харагдаад байсан ч дараа нь гайгүй болсон. Эмээ өвөөгийн санааг зовоохгүй гэсэндээ л ингэж байна. Намайг орой амарч чадаагүйг мэдэх юм бол бөөн сүр бадраана.

Шатаар бууж байхад үүдний хаалга хаагдах нь сонстлоо. Хэн ирсэн юм болдоо? Лавдаг надтай уулзах гээгүй байх. Тийм бол намайг дуудах байсан.

Гал тогооны өрөө ортол эмээ байхгүй хийсэн хоол нь дэврээд байж байв. Галыг нь унтраачихаад зочны өрөө рүү ортол тэд хоёулаа баргар царайтай сууж байв. Аягүй бол саяны ирсэн хүнтэй холбоотой байх.

Би: Эмээ?

Эмээ: Өө миний охин босчихсон уу? Хоолоо ид. Эмээ нь аягалаад ирье. гээд явах гэхэд татаж суулгаад

Би: Эмээ би зүгээр ээ. Дараа нь хоолоо идчихнэ. Харин сая хэн ирсэн юм? 

Өвөө: Өө харин өвөөг нь хотоос дуудаад байна.

Би: Гэхдээ тэд нар ийшээ ирэхэд удна гээд тань руу залгаж л дууддаг шд. гэхэд тэд юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой нүднээс дальдчин өөр тийш харан сууцгаана.

Би: Энэ надтай холбоотой юм уу?

Эмээ: Юу л даа Миёнаа. Шулмуудын зөвлөлийн дарга ирээд явсан.

Би: Юу вэ? бас тийм юм байдаг юм уу?

Өвөө: Чи тайван сонс оо.

Би: Заза.

Эмээ: Шулмуудын зөвлөлийн дарга гэдэг нь хаан ширээг хянадаг хүн гэсэн үг. Тэр нь хаан ширээ нь уламжлал дагуу тохирсон хүндээ байх тал дээр хяналт тавьж байдаг хүн.

Өвөө: Уламжлал ёсоор гэдэг нь хаан ширээнд эмээ чинь суух ёстой. Харин хүчээ алдчихсан болохоор дараагийн залгамжлагч бол чи. Тэгээд л тэр хүн чамайг авч явж, хүчээ хянахад чинь туслая гэсэн юм.

Би: Гэхдээ таны дүү яах юм?

Эмээ: Сужон уу? Үнэндээ Минжэг авардаг өдөр Жонгүгийн аав тэрнийг хорьсон. Тэднээс шулмуудын хаана байгааг мэдэх гэж тарчлаасан боловч ам нээлгүй өөд болцгоосон. Тэгээд л одоо шулмуудад хатан хэрэгтэй байгаа юм. 

The Cursed Girl || JJK || CompletedWhere stories live. Discover now