1-3

552 68 1
                                    

Би түүнийг дагаад лабораторид нь ирсэн. Энд үнэхээр надад таалагдаж байлаа. Энд тэнд неон гэрэлнүүд,нэлэнхүүдээ цагаан өнгөөр хучигдсан хана. Тэгээд ч болоогүй өвөрмөц хэлбэртэй шилэн савнууд. Ийм зүйлүүдийг кино зохиолд л харж байснаас бодитоор харна гэж төсөөлж ч байсангүй.
Үнэхээр төгс юм.

Лабораторийн өвөө надад нэг зүйлийг анхааруулж хэлсэн. ''Энэ бол хориотой,Чи амьд гарч чадахгүй ч байж магадгүй. Чи буцаж болно гэсэн''. Харин миний хариу үйлдэл итгэлтэйгээр толгой дохилт л байсан юм.
Урлаг гээч зүйл миний амьдралын утга учир байсан харин утга учраа алдсан хүн амьдраад байвал утгагүй хэрэг шүү дээ. Хэрвээ үхвэл надад харамсах зүйл алга. Харин хурдхан нөгөө төрлөө олоод Урлаг гээч зүйлээр амьдарна.

Лабораторийн өвөө:Бэлэн үү? Охин минь
Би:Тийм ээ би бэлэн.
Лабораторийн өвөө:Ийм зүйлийг бяцхан чамд хийж байгаа намайг уучлаарай. Дараа насандаа үйлийн үрээ эдлэнэ байх аа.
Би:Тэгж яриад хэрэггүй дээ. Би харамсахгүй. Амьд гарч ч болно гэсэн шүү дээ.
Л/өвөө:Би хичээнэ ээ.




2496 он Шинэ Сөүликст хот
:Бён эмч ээ! Килка туршилтыг дахин ашиглах боломжгүй гэсэн хариуг ЭМТЯ(Эрүүл мэнд технологийн яам)-аас ирүүлж байна.
Бён:Хачирхалтай юм. Туршилтуудын тэмдэглэл дээр 400аад жилийн өмнө явуулж байсан гэсэн албан ёсны бичиг байсан шүү дээ.
:Гэхдээ явуулж байсан гэсэн л бичиг байснаас дууссан гэдэг тэмдгэлгээ байгаагүй шүү дээ.
Бён:Тэр нь л миний сонирхлыг татаад байгаа юм. Манай хотод явуулж байсан мөртлөө ямар ч мөр байхгүй байгаа нь дэндүү хачирхалтай. Яг хаана ямар лабораторид явуулсан байж болох уу?
:Бён эмч ээ. Энэ бүтэхгүй асуудал байх. 400 жилийн дотор маш их зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Энийг боломжтой болгоод хийлээ гэхэд бид маш том асуудалд орно.
Бён:Килка процессийг явуулсан гэж тэмдгэлсэн,үйл явц нь байсан гэхдээ үр дүн болон дууссан хугацаа нь бичигдээгүй байсан гэхээр туршилт болох явцад ямар нэгэн зүйл болсон байх. Золгүй явдал ч юм уу. Тэгэхээр туршилтанд орсон биетийг ямар ч хүн олоогүй. Хэрвээ олсон бол энэ тэр үедээ том нээлт болохоор байсан. Ямар ч тэнэг хүн дараад өнгөрүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр биет мартагдсан бидний мэдэхгүй газар байгаа л гэсэн үг. Би хайх болно.

:Бён эмч ээ, аюултай шүү дээ.
Бён:Үгүй ээ. Энэ нээлтийг би хийх болно.

NIC ÈÉ
Zaa bi  text-uudes busad buh oguullge ustgasan baigaa shuu. Ene ff -ee duusgachaad oruulah bolno. Mon ene deer garch baigaa ner tomiyoo bugd mnii zohioson zohiomol hiisver nershil tul google ees btgii haigaarai hha.

•KiŁka•Where stories live. Discover now