1-10

362 63 3
                                    


Туршилтаас 48 цагийн дараа:
Бён эмч эмнэлэгийн өрөөндөө байх бөгөөд нэг л зүйл рүү нүдээ цавчилахгүй ширтэнэ. Түүний нүд юуг ч илэрхийлсэнгүй.

Бён эмч эмнэлэгийн өрөөний орон дээр байх эмэгтэйг ажигласаар.
Түүний биеийн температур +32 градуст болж хэвийн байдалд шилжсэн. Зүрхний цохилт нь 60 секундэд 50 удаа цохилж байгаа. Харин тэр бөх унтсаар л.

Сэүн:Чи бүр наад хүүхнээсээ нүдээ салгахаа байлаа. Биеийн байдал нь хэвийн байдалд шилжсэн байхад одоо хүртэл яагаад сэрэхгүй байгаа юм?
Бён: Хүүхэн биш! Чи боддоо! Тэр бараг 8-н томоохон туршилтанд орсон. 400жил дотоод эрхтэнгүүд нь хөлдүү байсан. 48 цагийн өмнөөс л тэрний эрхтэнгүүд ажиллаж, амьсгалж байна шүү дээ. Тэр тийм хурдан сэрэхгүй.
Сэүн:Чи түүнийг олоогүй бол тэр тэндээ хэр удаан байх байсан бол оо?
Бён:Хамгийн сонин нь тэр үнэхээр залуу,ямар нэгэн өвчин эмгэг байхгүй.Гайгүй бие,царайтай тийм байж яагаад энэ туршилтыг хийлгэсэн юм бол?
Сэүн:Өөхөөө! Гайгүй бие,царайтай гэнэ ээ? Чи чинь бүр солиорч байгаа юм байна даа. Наад хүүхнээ 48 цаг нүд салгалгүй ширтсээр байгаад дурлаж байгаа юм шив дээ! Килка биет болон Бён Бэкён нарын хайрын түүх. Сэтгэл хөдөлсөндөө уйлах нь ээ!
Бён:Тоглохоо болио.
Сэүн:Чамд Дахён л тохирох байсан.
Бён:Юу гээч! Битгий миний хайр дурлалын асуудлыг шийд! Хүнд хайрлаж дурлах нас минь болоогүй!
Сэүн:Хөгшин юм байж >,<


Туршилтаас хойш 240 цагийн дараа:
Сэүн:Амьдралдаа анх удаа хүний тархи харлаа. Гайхалтай!
Бён:Тийм ээ! Сайн хараад ав.
Сэүн:Одоо бас яах гээд наад хүүхнийхээ тархийг хүртэл ухаад эхэлвээ?
Бён:Сэүн! Би ухаагүй! Зүгээр л гавлын ясны байрлал, дотоод бүтцийг нь ажиглаж байна.
Сэүн:Ухаж л байна шд
Бён:Новш гэж!
Сэүн:Яасан бэ?
Бён: Тархины доод суурь-(basis cerebri) хавтгайвтар байгаа биз энэ талаас зөвхөн их, бага тархины доод тал болон,тархины гол багана бүтнээрээ болон,тархины 12 хос мэдрэлийн ёзоорууд харагдана.
Харин түүний ёзорууд бараг харагдахгүй байгаа биз дээ? Наад талдаа 2 ёзоор,харин цаана ямар ч ёзоор харагдахгүй байна.
Сэүн:Ашш. Одоо ёзоор хийх юм уу?
Бён:Тэнэгтээд байгаач!! Зүгээр л түүний 10 ёзоор үхжсэн хэрэг. Түүнийг сэргээх хэрэгтэй.
Сэүн:Фолиграмм олж чадахгүй шүү!
Бён:Фолиграммыг дахиж ашиглахгүй ээ!
Сэүн:Дакиан(үхжсэн эсийг сэргээх тунамал эм)
Бён:дакиан(үхжсэн эсийг сэргээх эм) нь үйлдлээрээ новакаинаас(Үхжсэн эсийг сэргээх тунамал эм) илүү боловч 10 дахин илүү хортой. Тийм учраас хорт эмэнд хамаарагддаг. Хэрэглээ нь хязгаарлагдмал. Дакианыг 0.5-2% ийн уусмалаар нүд,чих хамар хоолойн практикт 1%ийг адреналинтай хавсарган хэрэглэх хэрэгтэй.
Сэүн:Хэрэглээд үзэх үү?





2496он Сөүликс хот
Харунта эмнэлэг-Бён лаборатори
Килка биетийн туршилтын үр дүнгийн тэмдэглэл:
Килка биетийг сэргээх оролдлого N_3:
Биетийн мэдрэлийн 12 ёзоороос 2 нь л байсан. Харин 10 ёзоор үхэжсэн байдалтай байсан. Үүний дараагаар биетэд Дакианыг 0.5-2% ийн уусмалаар нүд,чих,хамар хоолойн практикд 1%ийг адреналинтай хавсарган хэрэглэсэн. Биетэд эмчилгээ хийснээс 24 цагийн дараа ахин тархины бүтцийг шалгах үед 12 ёзоор бүрэн харагдсан. Үүнээс хойш ажиглалтын байдалд 123 цаг байсан бөгөөд биетийн тархи,температур,зүрхний цохилт бүгд хэвийн хэмжээнд хүрлээ.
Биет хэвийн хэмжээд 72 цаг байсан ба ажиглалтын үед биетийн гар мэдээ орж долоовор хуруугаа хөдөлгөсөн. Үүний дараагаар биет нүдээ нээсэн нь Килка биет бүрэн дүүрэн сэргэж,сэргээх туршилт бүр мөсөн зогслоо.
Туршилтыг дахих эхлүүлсэн эмч Бён Бэкён.

NIC ÈÉ

•KiŁka•Where stories live. Discover now