1-7

344 55 3
                                    

Тэр Килка биетийг ямар нэгэн амьтан дээр явуулсан гэдэг маш том таамаглалыг гаргаад байсан юм. Харин тэр нь амьтан биш ХҮН байсан нь сонирхолтой ч нөгөөтэйгүүр аймшигтай байлаа.

Түүнийг нүдээ цавчилан зогсоход бугуйн дахь цаг нь 15:50 минутыг зааж байлаа. Түүнд энэ том байгууамжаас гарахад 10хан минут л үлджээ.
Бён Бэкён сая л ухаан орсон мэт Килка биетийг гар дээрээ өргөн,хар хурдаараа гарах хаалганы зүг гүйлээ.

Тэр амжиж гарсан юм. Гэхдээ одоо тэр гараа мэдрэхгүй байсан тул өнөөх биетийг газарт хүчтэй унагаах нь тэр. Энэ үед лабораторийн домофон систем ажиллаж дохио дуугарч эхэллээ.

Бэкён түүнийг аваад лабораториос холдох хэрэгтэй байсан ч түүний гар юу ч мэдрэхгүй байна шүү дээ. Хэрвээ орхиод явбал энэ биет ЭМТЯ-ны өмч болох болно.
Бэкён яахаа мэдэхгүй дэмий л ахин дахин түүнийг өргөхөөр оролдоно.
Сэүн:Новш гэж алив хурдан зугтаа! Би наад хараал идмэрийг чинь үүрье!
Бён:Хурдлаарай!

Бён эмчийн лаборатори:
Сэүн:Би нуруугаа мэдрэхгүй байна. Бас гараа ч гэсэн. Энэ ямар новш нь вэ?
Бён:Санаа зоволтгүй ээ. Чи -145 хэмтэй зүйлийг 10 минутаас илүү хугацаанд үүрч явсан шүү дээ. Энэ түр зуурын мэдээ алдалт.
Сэүн:Тийм байж. Гэхдээ чи яагаад Килка биет гэчихээд нэг хөлдүү хүүхэн аваад ирэв ээ?
Бэкён:Мэдэхгүй ээ! Би энэ туршилтыг амьтан дээр явуулсан гэж таамаглаж байтал,хүн дээр явуулсан байна. Үнэхээр аймшигтай юм. Амьтан дээр ч туршиж үзээгүй байж хүн дээр туршина гэдэг.
Сэүн:Гайхалтай.
Бён:Одоо Килка бодисыг яаж буцаах вэ гэдгийг л бодох хэрэгтэй байна. Үнэхээр мэдэхгүй юм. Амьтан байсан бол ч яая гэхэв.
Сэүн:За ямартай ч би явлаа. Учирыг нь өөрөө олоорой.
Бас Дахён над руу ярьж чамайг тэнд байгааг хэлсэн. Хэрвэж Дахён хэлээгүй бол чи одоо ЭМТЯны Шүүх танхимд ялаа сонсож байх нь ээ.
Бён:Дугай л гарч үз

2496 он Сөүликст хот
Харунта эмнэлэг-Бён лаборатори
Килка биетийн туршилтын үр дүнгийн тэмдэглэл

Уг Килка биетийг 400 жилийн өмнө туршилтанд оруулж байсан тэмдэглэл байсан бөгөөд,туршилтын явцад алдаа гарч Ансулин ихээр асгарснаас болж уг туршилтыг гүйцэтгэж байсан эрдэмтэн золгүй байдлаар нас барсан. 2496 онд Уг туршилтанл орсон Килка биетийг олсон бөгөөд одоогоор биет нь -145 градусд байна.

Туршилтыг дахин эхлүүлсэн эмч Бён Бэкён

NIC ÈÉ

•KiŁka•Where stories live. Discover now