1-2

735 86 0
                                    

Дөнгөж саяхан л би баяртай байсан юмсан. Харин одоо бүхнийг орхиод хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдаж байна.
Би өнөөдөр үнэхээр том улсын хэмжээний хөгжимчдийн тэмцээнээс алтан медаль авсан. Энэ нь хүн бүрийн авж чадах зүйл биш. Би ч тэр миний найзууд ч тэр үнэхээр надаар бахархаж,магтаалыг харамгүй хэлцгээж байсан. Мэдээж магтаал бол хамгийн сайхан зүйл шүү дээ. Харин би өөр зүйл рүү тэмүүлж байсан. 
эцэг эхээсээ  ганцхан урмын үг сонсох гэсэндээ гэрлүүгээ бороо асгарсан орой яаран гүйсэн юм. Бороонд шалба норж бие тавгүйтуулах ч гэлээ сэтгэлд минь ^Тэд надаар бахарханадаа^ гэсэн өчүүхэн бодол л оюун санааг минь дүүргэж,инээмсэглүүлж байлаа.
Би тэдэнд медалиа харуулахад хэлсэн үг нь зүгээр л миний итгэл найдварын бүдэгхэн очийг унтраасан.
Толгой муутай байж наад хөгжмөөрөө яахын? Чи тоглож чаддагүй байж!
Энэ үгс зүрхийг минь иргүй хутгаар олон дахин зүсээд байгаа мэт тийм их шаналалыг өгсөн.
Надад та нарын хязгааргүй их магтаал хэрэггүй ээ.Сайн байна гэдэг 2хон үг л хэрэгтэй байсан юм. Хүнийг үгээр алж,амилуулж болдог гэсэн тэгвэл би саяхан үхчих шиг боллоо.

Тэдэнд би авьяасгүй санагддаг бололтой. Одоо ч би үүнтэйгээ эвлэрч байна. Тийм ээ чи юу чадах юм! Би бол азгүй амьтан. Юу ч хийж бүтээж чадахгүй арчаагүй нэгэн.

Энэ өдрөөс хойш би хэзээ ч дахин урлаг гээч зүйлд ойртох нь битгий хэл амнаасаа ч гаргахаа байсан. Би эвлэрсэн.

Харин нэг өдөр лабораторийн шинжилгээний ажилтан өвөө надад нэг санал тавьсан. Би үүнийг бодох хэрэгтэй байсан боловч гэрлүүгээ явдаг замаар ахин алхахыг хүсээгүй тул шууд л зөвшөөрсөн юм. 

➖NIC ÈÉ✅

•KiŁka•Where stories live. Discover now