2-6

349 50 3
                                    

Бён эмч Сөүликст хотыг өөрийн эмнэлэгийн цэлгэр цонхоор ширтэн зогсоно. Түүний оюун санаа удахгүй болох Килка биетийн нээлтийн ажиллагаанд бүрэн төвлөрсөн байх ажээ.
Тэрний тархи нэг талаас хүний амьдарлаар тоглохыг хүсэхгүй байгаа ч нөгөө талаас амжилтанд хүрэхийг хүснэ. Мэдээж одоогоор энэ бүхний муу бодлууд нь дийлчихсэн байгаа. Цаашдаа ч энэ шийдэл хувирахгүй биз. Тэр энэ нээлтийн төлөө бүхэл бүтэн Сайн найз,гэмгүй охиныг золиослож буй нь шийдвэрээ аль хэдийн гаргачихсаны илрэл биз ээ.



Сэүний гэрээс учир битүүлгээр явсанаас хойш хэд хоног өнгөрсөнг мэдэх юм алга. Тэр цагдаа намайг нөхөр дээр минь аваачиж өгнө бүр болоогүй намайг Бён Бэки юу гэж асуусан. Үүний дараа Бён Бэкён дээр намайг хүргэж ирсэнд гайхах юм алга. Энэ бүгдийг Бён Бэкёны л хийсэн хэрэг биз. Гэхдээ яагаад тэр намайг эргүүлэн авчирах болов? Тэр өөрөө л Сэүнд намайг аваад яв гэж хэлсэн биш үү? Бас Сэүн одоо шоронд байгаа гэсэн үг үү? Эрүүл мэнд Технологийн яам гэсэн байх аа? Үгүй ээ зүгээр л Эрүүл Мэндийн яам гэдэггүй бил үү? Бас юу хулгайлсан гэлээ? Ахх тэрийг нь санахгүй нь ээ.
Гэхдээ тэр ял авчихвал яах болж байна аа? Надтай дахиж уулзахгүй гэсэн үг үү? Эдгээр зүйлс намайг дэндүү ихээр залхааж байна. Зүгээр урьдынхаараа эцэг эхийнхээ заасан замаар чимээгүйхэн л амьдрахыг хүсэж байна.Би хэтэрхий орой ухаан сууж байгаа бололтой. Энэ нөхцөл байдлаас харвал би ахин эцэг эх байтугай нарыг ч олж харахгүй нь бололтой.

Ядаж тэр Бён Бэкён гэгч намайг энэ газар авчирснаасаа хойш ганц ч удаа царайгаа харуулсангүй.Тэр бас арай цагдаад баригдчихсан юм биш байгаа.Арай ч үгүй байлгүй дээ.Ингэхэд энэ шорон шиг газраас би хэзээ гарах бол? ядаж ганц ч удаа нар үзэж чадах болов уу? Хөл дээрээ ахин алхах найдвар байгаа болов уу? Би яг юунд орооцолдчихсон юм бол? Яадаг ч байсан хэрвээ энэ газраас гарвал тэр лабораторийн өвөөг олж уулзах хэрэгтэй.Тэр л надад юу тохиолдоод байгааг хэлж өгч чадах байх.








ЭМТЯ-ны шүүх 1-р байр-Уулзалтын өрөө:

3352 дугаартай хоригдогч У Сэүнд уулзалт ирлээ.Уулзалтын хугацаа 20 минут

Бён:Чи их ядарсан харагдана.Уул нь энд ороод 3хан л хонож байгаа санагдах юм.

Сэүн:Чиний юу гэж хэлэх чинь хамаа алга.Би чамайг найзаа гэж бодож байсан Бэкёнаа.Би чамд үнэнч байсан.

Бён:Тийм ээ би чиний найз байсан.Гэхдээ чи надад үнэнч байсангүй.Чи миний нээлтэд үнэхээр их саад болж байгаагаа мэдэж байна уу?

Сэүн:Би хайртай бүсгүйгээ амьдаараа тарчилахыг зүгээр хараад сууна гэж үү? Энэ олон жилийн хугацаанд миний зүрх хэзээ ч хэн нэгний төлөө ингэж хүчтэйгээр цохилож байсангүй.Хэрвээ хүн зүрх сэтгэлээ захирч чаддаг байсан бол магадгүй би хэзээ ч чиний туршилтын биетэд хайртай болохгүй байсан юм.Гэхдээ хүн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг зүрх сэтгэлээ өрийнхөө хүслээр байлгаж чадахгүй шүү дээ.

Бён:Битгий надад иймэрхүү зүйлс ярь даа.Чи намайг мэднэ би эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг заавал хардаг.Бас би хэзээ ч наад хайр гээч зүйлийг чинь мэдэрч байгаагүй.Цаашдаа ч мэдрэхийг хүсэхгүй байна.Харин чамайг нээлтийн дараа суллах болохоор тэр болтол биеэ бодож байгаарай.

Сэүн:Бэкёнаа гуйя? намайг яаж ч болно.Ганцхан тэр эмэгтэйг л тэр эмэгтэйг л зүгээр орхиоч? гуйя?


Бён эмч уулзалтын өрөөнөөс эргэж харалгүй гаран одлоо.Тэрний сэтгэл бага зэрэг хөндүүр оргино.Тэр анх удаа л ийм зүйлтэй тулгарч байгаа билээ.Түүний оюун  санаа үүнийг битгий тоо гэх ч яг энэ үед түүний зүрх энэ бүхэн буруу гэж хэлэх мэт өвдөлтийг өгнө.Энэ үед тэрээр хэзээ ч мэдэрч үзээгүй мэдрэмжийг авах нь тэр.Тэрний төлөө бүхнийг хийдэг байсан Сэүнд тэрнээс илүү өвдөлт мэдрэгдэж байгаа нь лавтай.Магадгүй нэмээд хайртай хүнээ алдахвий гэсэн айдас нэмэгдэж байгаа биз.


Бён эмч эмнэлэгийн өрөөндөө сууж байх үед хаа нэгтээгээс хэн нэгний цурхиран уйлах  чимээ бүдэг бадаг сонсогдох нь тэр.Бён эмч гайхсаар дуу гарч буй зүг рүү  явсаар нэгэн хаалганы өмнө тулж ирлээ.Мэдээж энэ Дажоны өрөө.Тэрний хоолойноос их шаналал мөн цөхөрсөн авиа л гарч байв.Мэдээж шүү дээ.Тэр эд цэцэглэж явах насан дээрээ хөл дээрээ алхах нь битгий хэл хаана байгаагаа ч мэдэхгүй байгаа шүү дээ.Тэр энэ их шаналалыг зөвхөн нулимсаараа л гадагшлуулж байгаа энэ.


Бён эмч ямар нэгэн зүйлийг бодон толгой гудайлган зогсоно.Тэрэнд уйлахаас өөр юу ч хийж чадахгүй тийм бачимдмаар өнгөрсөн байсан.Тийм болохоор л тэр одоо хүртэл энэ хаалганы гадна зогссоор л байна.

Тэр удаан тийм байдлаараа зогссоны эцэст хаалганы бариулыг зөөлхөн нээгээд дотогш орлоо.

Бён:Хэцүү байвал хажууд чинь байж өгөх үү?

Би:Надад өдөр бүр үнэхээр хэцүү байдаг.Зүгээр л гарч үз.

гэсэн ч Бён эмч гарч явсангүй.Харин эсэргээрээ Дажоны араас тэврэх нь тэр...

NIC ÈÉ

•KiŁka•Where stories live. Discover now