2-8

325 47 0
                                    

Хүн төрөлхтөн үүссэн цагаас уйтгар гуниг,баяр хөөр гэдэг зүйл бий болсон байх. Магадгүй үүнээс өмнө ч энэ дэлхий дээр оршин тогтносоор байсан байх. Бид адилхан л хүн. 2 чихтэй,2 гартай...Гэтэл бид дэндүү өөр амьдрах юм. Зарим нэг нь аяга хоолны төлөө ядрахаа мэдэхгүй тэмцэж байхад өөр нэг нь байгаа зүйлээсээ илүү ихийг хүртэхийг хүсэх юм. Би амьдралын утга учирыг мөрөөдөл гэж боддог байлаа. Хүссэн зүйлээ хийж жаргалтай амьдрах нь энэ амьдралын утга учир хэмээн бодсоор ирж. Гэхдээ...амьдралын утга учир нь хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн амьдрах,хааяа гуниглаж байсан ч тэдэнтэйгээ байсан мөчүүд минь одоо надад бишээ миний сэтгэл зүрхэнд байгаа хамгийн нандин дурсамж болон үлджээ. Хэрвээ би тэр үед жоохон л ухаантай байсан бол та нарыг ч тэр, өөрийгөө ч ингэж шархлууахгүй байсан биз. Би дэндүү хувиа хичээсэн өөдгүй хүн юм. Ээжээ,ааваа? Намайг уучлаарай.

2цагийн өмнө
Бён эмч нээлтийг цуцалсан ч түүнд харамсаад байх зүйл байсангүй. Бас тэрээр Сэүнийг ч эргэлзэх зүйлгүйгээр суллуулсан билээ. Харин тэр одоо Дажонд бүх үнэнийг хэлэхээр алхаж байна. Юуг ч үлдээхгүйгээр,бүх үнэнийг ямар ч худал зүйлгүүгээр...

Бён:Би чамайг ойлгодог гэж бодсон. Чиний дотор болж байгаа бүхнийг би ойлгож байгаа мэт л байсан. Гэхдээ би юуг ч ойлгоогүй байж. Тийм ээ. Би өнөөдөр чамд бүх үнэнийг хэлэх болно. Юуг ч үлдээхгүйгээр. Энэ бүхний дараа чи намайг үзэн ядах байх.

Би багаасаа хичээлдээ сайн хүүхэд байсан. Сургуулийн маань бүх сурагчид над шиг болохыг хүсдэг байлаа. Ээж минь надаар их бахархдаг байсан. Харин аавын хувьд би түүний алдаа байсан юм. Би ч гэлтгүй ээж ч бас түүний хувьд алдаа байсан. Гэхдээ энэнд нь би хэзээ ч гуниглаж,гомдож байгаагүй ээ. Яагаад гэвэл намайг хэнээс ч илүү хайрладаг ээж минь байсан болохоор тэр. Цаг хугацаа өнгөрч амьдрал минь энэ чигээрээ л үргэлжилсэн. Ахлах сургуулийн минь сүүлийн нэг жил үнэхээр завгүй өнгөрсөн. Өдөр бүр сургууль дээрээ өнжиж,амрах ч завгүй хичээлээ хийдэг байлаа. Ээж минь ядаж гэртээ хонооч гэж гуйдаг байсан болов ч мөрөөдөл минь надаас явах гээд байгаа юм шиг л санагддаг байсан тул ''Үгүй ээ ээжээ би хичээж байгаад таныгаа сайхан амьдруулна'' гэх мэт үгс л хэлдэг байсан. Үүний хариуд ээж минь ''Ойлголоо'' гэдэг байсансан. Мэдээж би ч хүссэндээ хүрч чадсан. Тэр хар дарсан өдөр...Төгсөлтийн үдэшлэг. Ээж минь ятган байж тэр үдэшлэгт намайг явуулсан. Харин тэр өдөр ээж минь эцэг гэх алуурчны гарт алуулчихсан. Энэ миний амьдралын хамгийн хэцүү цаг хугацаа байсан. Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй ээжийнхээ амьгүй биеийг тэврээд суух надад үнэхээр аймшигтай байсан. Хэрвээ..Хэрвээ би тэр хараал идсэн үдэшлэгт яваагүй байсан бол ээж минь одоо ч миний хажууд байх байсан болов уу?

Бён Бэкёныг сонсож байх үед нүднээс минь нууцхан нулимс урсаж байлаа. Тэр ч энэ бүр явдлаа ярихдаа амьсгаадаж байсан нь түүний уйлж байгаагийн илрэл биз ээ.

Бён:Би хичээсэн. Би ээжийнхээ төлөө сайхан амьдрах хэрэгтэй гэдгээ ухаарсан. Мэдээж үр дүн нь энэ.
Харин чамтай холбоотой зүйлсийг би хэлье!
Одоо бол 2495 он. Чиний байгаа газрыг Сөүликст гэдэг.
ЭМТЯ-ны эрин үе тул эрдэмтэд биднийг ихээр устгадаг цаг үе. Миний ЭМТЯ-ны эрхшээлээс гарах ганц боломж нь чи байсан юм. Учир нь чи бол анхны Килка биет. Килка биет гэдэг нь хүнийг биологи болон химийн аргаар доторхи эд эрхтэнг хөлдөөдөг процесс юм. Хүнийг хэдэн мянган бүр сая жил ч хамаагүй байгаагаар нь хадгалж болох давуу талтай. Тийм учраас л чи 400 жилийн дараа ахин сэрж байгаа юм. Хэрвээ би чамайг олон нийтэд зарласан бол чиний талаар глактик даяар ярих байсан. Хэвлэл мэдээлэл гээд их багагүй чамайг сонирхох байсан. Учир нь хүн бүр чамшиг өөрийгөө хадгалахыг хүснэ. Ингээд л ЭМТЯ-ны эрин үе дуусч эрдэмтэд бидний цаг үе эхлэнэ. Би чамайг энэ зүйлд ашиглах гэж байсан юм. Чи амьдаараа үхдэл болох байсан биз. Шилэн хоргоны цаана амьдарч хүн бүр чамайг сонирхон үзнэ. Яг л үзмэр шиг. Харин Сэүн чамайг надаас хамгаалж байсан...
Намайг уучлаарай.

Udaaj bgad uuchlaarai mar ymuu nuguudr neeh urt part ornooo :)
➖NIC ÈÉ✅

•KiŁka•Where stories live. Discover now