2-10

247 40 0
                                    

Намайг ийнхүү хэлсний дараагаар тэр үг дуугүйгээр намайг орхисон. Тэр над руу эгцэлж ч хараагүй зүгээр л яваад өгсөн. Магадгүй би өнчин хайрын эзэн бололтой. Анхны хайр бүтдэггүй гэсэн үнэн бололтой,гомдолтой юм би тэрнийг ядаж ямар нэгэн үг хэлнэ гэж бодсон гэхдээ тэр....

Сэүн:Ямар нэгэн юм болоо юу?
Би:Юу болсон гэж?
Сэүн:Чи байдгаараа урвайчихсан байна шд
Би:Үгүй ээ тоох хэрэггүй. Гэхдээ Сэүн-а
Сэүн:За?
Би:Бид бишээ би энэ байдлаараа хаа хүрэх бол? Би цаашид юу хийж яаж амьдрах бол?
Энэ бүхэл бүтэн миний мэдэхгүй ертөнц ...Ядаж би иргэний бүртгэлд ч байхгүй шүү дээ. Би чамтай байнга хамт байгаад чамаар тэжээлгээд байж болохгүй. Үнэхээр би яах ёстой вэ?
Сэүн:Яагаад тэгж болохгүй гэж?
Би:Юу?
Сэүн:Яагаад бид энэ насныхаа төгсгөл хүртэл хамтдаа байж болохгүй гэж? Чи надтай би чамтай?
Би:Гэхдээ бид хосууд биш,Нэг нэгэндээ ч сэтгэлгүй бараг л холбоогүй хүмүүс би чиний нэрнээс өөрийг мэдэхгүй байхад чи ч намайг мэдэхгүй
Сэүн:Тэр тийм чухал гэж үү?
Би:Юу гэсэн үг..
Сэүн:Би чамд хайртай
Би эмэгтэй хүнтэй ойртоод байдаггүй ойртохыг ч хүсдэггүй байсан. Гэхдээ би чам дээр очиж ярилцсан анхны өдөр ...Чи надтай харилцан яриагүй ч би чиний нүднээс тайвширлыг мэдэрдэг байсан. Өдөр бүр чам дээр очихгүй бол нэг л болохгүй юм шиг санагддаг болсон. Тэр үедээ би энийг ямар мэдрэмж болохыг ойлгодоггүй байсан ч Бэкхён-аас чамайг хамгаалахыг хүссэн тэр үед л миний зүрх юу хүсээд хаашаа тэмүүлээд байгааг би ойлгосоон.
Би тэр үед л чамд хайртайгаа мэдсэн. Мэдээж чамд хачин сонсогдож магадгүй гэхдээ энэ үнэн шүү.

Эдгээр үгсийг сонсоод зүрх минь хүчтэй цохилох ёстой биз дээ? Үгүй гэж үү? Яагаад миний сэтгэлд юу ч мэдрэгдэхгүй байгаа юм бол?

Би:Уучлаарай....



Бён эмч эмнэлэгийн өрөөний хаалгаар хаа нэг тийшээ гүн бодол болсон харцаар ширтэн зогсоно. Тэрний нүднээс гуниг,харуусал,хагацал,харамслыг төвөггүйхэн олж харах ажээ. Тэрээр өрөөнд байх орны зүг харан байн байн санаа алдах нь хэр их уйтгар гунигтай байгааг илтгэх шиг.
Бён:Тэр надад хайртай ...Тэр намайг хайрладаг гэсэн. Тэр үзэсгэлэнтэй бүсгүй надад дурласан ...Үнэхээр итгэмээргүй юм. Би уйтгартай ямар ч сонирхол татах зүйлгүй тийм байхад тэр надад дурлалаа гэж үү?
Тэрээр ганцаараа ярьсаар байх аж. Юуг ч бодолгүйгээр хэн ч сонсоно гэж айхгүйгээр тэр тасралтгүй ярьсаар л байна.

Бён:Гэхдээ Дажонаа чамайг байхгүй байхаар эмнэлэг минь эзгүйрээд хоосон оргиод байх юм аа. Галзуу юм. Бён Бэкхён чи яг галзуурсан бололтой. Галзуурчихаж...

Галзуу ч гэлээ би чамайг санаад байх шиг ...

NIC ÈÉ✨

•KiŁka•Where stories live. Discover now