1-6

374 57 1
                                    

Бён:Маргаашнаас чи Ким Жунины туслах болно. Тийм болохоор хувцсаа бэлд.
Дахён:Үгүй ээ. Би таны хажууд 45жил байсан шүү дээ. Би явмааргүй байна.
Бён:Энэ чиний шийдэх асуудал биш. Чи миний харьяа байхаа больсон. Бүх бичиг баримт Жунинд очсон.  Тийм учраас гуйгаад хэрэггүй.
Дахён:Та яаж чадав аа? Та тэр Килка биетийн төлөө л намайг адгийн Жунинд өгч байгаа юм уу?
Бён:Килка биетийг олох нь миний утга учир болоод байна. Тэрний төлөө л гэнэ ээ?
Дахён:Одоо болно. Би таны хүслээр тэр хараал идсэн утгагүй Килка биетийн чинь төлөө Ким Жунин руу явъя. Таныг хайрласан миний буруу байж.
Бён:Тийм ээ. Чиний буруу.  Би хэзээ ч хэн нэгнийг хайрлахгүй. Одоо явж үз.
Дахён нулимс дүүрэн нүдээр Бён Бэкён руу нэг ширтээд,эцсийн удаа
''Бён эмч ээ ...Би танд хайртай'' гэж шивнээд өөрийн шинэ харьяалагч болох  Жуниныг даган,45жил ажилласан лабарториосоо явлаа.

Харин Бён Бэкён Дахёныг бодох биш зөвхөн шинэ нээлт,килка гэсэн үгсүүдийг л шивнэж байх юм. Түүний оюун санааг зөвхөн Килка л эзэмджээ.

Жунин ч тохиролцсон ёсоор 2цагийн хугацаатай домофон системийг идэвхгүй болгож өгсөн байв. Харин одоо Бэкёны ур ухаан,чадвар л хэрэгтэй.
Энэ бол Бэкёнд байгаа сүүлийн найдвар. Хэрвээ эндээс Килка биетийг олохгүй бол түүнд дахин гаргах таамаг нэгээхэн ч үгүй билээ.
Сүүлийн найдвар болох энэ лаборатори нь бараг 23-26 өрөө байх том байгууламж байлаа. 1цаг хагас юу ч ололгүй явсны эцэст дөнгөж саяхан хийсэн гэмээр юм уу ансулин(килка процессийг явуулахад ашигладаг гол бодис) шалаар асгарсан байлаа. Гэхдээ Ансулин хэзээ ч уусж,шингэж алга болдоггүй. Асгарвал тэрхүү газраа хэдэн зуун жил ч байж чадахаар давуу талтай бүтээгдсэн бодис. Харин энэхүү бодисыг ЭМТЯ ашиглахыг хориглоод удаагүй байгаа билээ.
Цааш явбал Ансулин бүр ихээр асгарсан бололтой хар ногоон өнгөөр тунасан харагдана. Тэгхээр энэ өрөөнд л туршилтыг явуулсан болж таарлаа. Гэхдээ хаана гэж Килка биет хаана байна аа! Энд зөвхөн хөргөгч,ширээ, ...Байзаарай тийм ээ! Хөргөгч

Бэкёны нүдэнд оч гийжээ. Тэрний таамаг бодит байдал болох гээд байна шүү дээ.
Хөргөгчийг хэдэн зуун жил нээгээгүй учир хаалга нь ихээхэн гажиж нээгдэхгүй байлаа. Гэсэн ч Бэкёнд бууж өгөх хүсэл байсангүй,өрөөний голд байх ширээгээр гөнжих гэсэн боловч төмөр хаалгыг нээж барахгүй гэдгийг бодоод амжив. Харин ширээн дээр чигатусин(төмөр хайлуулагч бодис) байхыг олж харав.
Энэ биет үнэхээр Бён Бэкён дээр очихыг хүсэж байгаа бололтой.

Хөргөнчний хаалгыг нээгээд Бён Бэкён зог тусав. Тэрээр нэгээхэн ч хөлөлгөөн хийхгүй байх агаад,энэ нь түүний харсан зүйлтэй холбоотой байх.

NIC ÈÉ

•KiŁka•Where stories live. Discover now