3-3

417 53 13
                                    

Бён эмч нэг санаа алдчихаад цонхруу ширтэж байлаа. Энэ нь бараг Дажоныг явснаас хойш өдөр бүр хийх болсон зүйл нь билээ. Бён эмч яагаад ингээд байгаа учраа хараахан олоогүй л байгаа юм.

Тэрээр бодохдоо ийм цаг үед Дахёныг хамт байгаасай ч гэж нууцхан хүсч байлаа. Гэхдээ Бён эмч аль хэдийнээ Ким Жунин гэгчд өгчихсөн шүү дээ. Тэрээр нэг хөнгөн санаа алдчихаад өргөн ширээнийхээ арын суудалд лав гэгч нь суугаад нүдээ аньлаа. Удалгүй тэр жигд амьсгалж эхэллээ,энэ нь түүнийг унтсан гэсний илрэл бизээ.


Хотын захад 2 залуу ярилцаж байлаа. Нуруугаа харуулж суусан залуу нь ,өргөн мөр,цагаан арьстай мөн тас хар гялалзсан үстэй байх ажээ. Харин түүний урд суух залуу бүлтгэр алаг нүдтэй байх бөгөөд түүний нүднээс бүх дэлхийг харж болохоор их зүйлийг үгүйлж байх юм.
:Удахгүй би нээлтээ хийх болно.Энэ нээлтийг л амжилттай болгочихвол ЭМТЯ-н Шинжлэх ухааны салбарын сайд хийх боломжтой болно. Бэкхён мэтийн яамны өөдөөс босдог эрдэмтдийг хуйгаар нь зайлуулах болно.
:Мэдэхгүй юм даа. Чи одоо Ким Жунинаас дор харагдаж байх чинь.
:Би угаасаа л ийм байсан. Ким Жунин.. Харин ч тэр сайн хүн биш гэж үү?
:..Тийм юм шиг байна. Энэ ажилд би чамд туслаж чадахгүй нь бололтой. Бид багаасаа нөхөрлөсөн байхад түүнд ийм зүйл хийнэ гэдэг байж боломгүй зүйл.
:Тийм байх нь. Би чиний хийсэн хууль бус хэргүүдийг хэчнээн удаа дарж байсныг чи санаж байна уу! Би хэдийд ч хамаагүй бүх хэргийг чинь дэлгэж чадна. Сонголтоо өөрөө хийнэ биз. ^^хэмээн хэлээд суудлаасаа бослоо. Ард үлдсэн бүлтгэр залуу гараа чанга атгасаар суух ба түүний алаг нүд нь онийж,нүүр нь байдгаараа улайсан байлаа.
Мөнөөх залуу хаалгаар гарахынхаа өмнө
:Чамайг ухаалаг сонголт хийнэ гэж найдаж байна хэмээн шивнэх шахам хэлээд өрөөг орхин гарлаа.



Өнөөдрийн цаг агаар хэтэрхий сайхан байлаа. Сэүн өглөө эрт явсан учраас надад ийнхүү гарах боломж олдож байгаа минь энэ. Би гэрийнхээ гадаах савлуур дээр суунгаа тэнгэр өөд харлаа,энэ үед яагаад ч юм Бён эмч бодогдох нь тэр. Тэр хэтэрхий дур булаам бас ухаалаг нэгэн. Ийнхүү бодох зуур ард минь хөлийн чимээ дуулдах нь тэр.
Би:Сэүн -а өнөөдөр эрт ирсэн байна шүү.
Сэүн:Тийм ээ. Надад чамтай хийх чухал зүйл байсан болохоор.
Би:Надтай юу? Юу хийх билээ?
Сэүн:2 хоногийн дараа би нэг үдэшлэг зохиох гэж байгаа юм л даа. Тэр үдэшлэгний минь гол эзэд Бён Бэкхён та 2. Чи дургүйцэлгүй очно биз дээ? Гэсээр тэр аажуухан гаранд минь хүрлээ.
Бён эмчтэй уулзах бишээ ядаж түүнийг харах боломж учир би түүнд эелдгээр зөвшөөрсөн юм. Тэр ч инээгээд л цаашаа явчихсан.

Сэүн өрөөндөө очих хүртлээ тасралтгүй инээл алдах ба утсаараа хэн нэгэн рүү залгаж байлаа.
:Бэкхён болон Жунин,Дажон нарт урилга явуул.


СӨҮЛИКСТ ХОТ
ХАРУНТО ЭМНЭЛЭГ
БЁН Лаборатори
Бён эмчийг хаалганы чахрах дуу сэрээж орхилоо. Тэрээр нүдээ нухлан хаалга руу харвал энэ эмнэлэгт хэр барагтаа ирдэггүй Ким Жунин зогсож байх ажээ. Тэр өнөөх л зэвүү хүргэм инээмсэглэлээрээ инээсээр түүний ширээнд тулж ирээд өөдөөс нь хар дугтуйтай бичиг сарвайх нь тэр.
Бён:Наадах чинь юу юм?
Ким Жунин:Нээж үзээд л мэдчих зүйлийг надаас асуух хэрэг байна уу?
Бён эмч мөнөөх дугтуйг задлан үзвээс:

Урилга
Ноён Бён Бэкхён таныг У Сэүн болон У Дажон нарын хуримын ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн:У Сэүн & У Дажон
Бён эмч тэр доороо хөшиж орхижээ. Тэрээр ийм зүйлийг хэзээ ч төсөөлж байгаагүй билээ.
Бён эмч яагаад Жунин энэхүү урилгыг өөрийн биеээр авчирсан учрыг саяхан л ухаарах шиг болов. Тэр зүгээрд л түүнээр тоглоом хийхийг хүссэн аж. Ким Жунин үргэлж л бусдын зовлонгоор бах таваа хангасаар ирсэн. Өнөөлөр тэр Бён эмчийн урилгыг аваад ямар хувирал гаргахыг харахыг ихээхэн хүсээ биз.

Бён:У Сэүн бүр түүнд овгоо өгчихсөн байх шив дээ. 'гэсээр хөнгөхөн инээд алдав.

Өгүүллэг маань 3 бүлгийн дараа дууслаа шинэ оны мэнд

•KiŁka•Where stories live. Discover now