2-7

274 48 2
                                    

Энэ үед тэдний зүрх ямар нэгэн зүлийг бага ч болтугай мэдэрсэн байх.Догдлолыг юм болов уу?

Бён эмч Дажоныг тэвэрсэн чигтээ:

Бён:Миний амьдрал хэзээ ч дардан байгаагүй ээ.Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй тийм бачимдмаар цаг хугацаа надад маш их байсан.Гэхдээ тэр үед надад хэн ч байгаагүй.Хэцүү үед хэн нэгний ганцхан тэврэлт ямар их хүч өгдөгийг би нохойноосоо мэдэрч билээ.Харин тэр их хүчийг миний тэврэлт чамд өгнө гэж найдаж байна.

Би:Яагаад? би энд ямар учираас байгаа юм бэ? Гуйя би гэртээ харимаар байна.Намайг явуулаач гуйя?

Бён:Хэрвээ гайхамшиг тохиогоод би чамайг явууллаа ч гэртээ харина гэдэг боломжгүй зүйл.

Би:Таамаглаж байсан шиг минь юм.Би чамаас дахиад явуулаач гэж гуйхгүй ээ.Харин зүгээр л үхэхээсээ өмнө надад **үнэн**-г хэл? Гэртээ харьж эцэг,эхтэйгээ уулздаггүй юм аа гэхэд ядаж одоо болоод байгаа зүйлүүдийг мэдэх хэрэгтэй биз дээ? Яаж ч бодсон би хэвийн байх учиргүй намайг бүхэл бүтэн туршилтанд оруулсан шүү дээ.

Бён:Би чиний оронд байсан бол мэдэхийг хүсэхгүй л байх байсан даа.

Би:Үгүй ээ.Чи миний оронд өөрийгөө тавьж үзлээ гэж үү?Чи миний оронд байсан бол хаана байгаагаа ч мэдэхгүй, танихгүй эртэй хамт цонх ч үгүй эмнэлэгт юу нь өвдсөн яагаад байгаагаа ч мэдэхгүй,бүр тэр битгий хэл хөл дээрээ ч явж чадахгүй амьд үхдэл шиг л эсвэл бүр тэжээвэр амьтан болчихоод уйлахгүй бүр,яагаад ийм газар байгаагаа асуухгүй байж чадах байсан гэж үү?Чамд тйим хэцүү байсан гэл үү? Чи ядаж л хөл дээрээ алхаж чадаж байсан байх.Үнэхээр намайг ингэж зовоож байхаар алчих гуйя.***Ийнхүү хэлэхдээ би хашгирч байсан юм.Дотор минь хэмжээлшгүй их өвдөлт мэдрэгдэхийн хэрээр нүднээс минь тасралтгүй гашуун нулимс урсаж байлаа.

Харин тэр юу ч хэлэлгүй нүд рүү минь ширтэнэ.Гэхдээ би түүний нүднээс урьдын адил юуг ч олж харсангүй.Уйтгар гуниг,аль эсвэл уур бухимдал,,, алийг нь ч олж чадсангүй.Тэр юу ч хэлэлгүй гараад явчихсан.Урьдын адил тэр ахиад л орхиод явчихлаа.Түүний хоолойг сонссон тэр л үед би түүнтэй ярилцахыг маш ихээр хүссэн.Намайг тэврэх үед ч би хэмжээлшгүй их тайтгарлыг мэдэрсэн.Гэхдээ энэ бүх холимог мэдрэмжүүдийг би л ганцаараа мэдрээд байсан бололтой.Бён Бэкён чи намайг яачих нь энэ вэ?





Дажоныг уйлахад Бён эмч түүний нүд рүү ширтэхээс өөр юу ч хийж чадаагүй.Зүгээр л түүний хэлсэн үгс тэрний толгой руу чангахан шиг цохиод авах шиг л болсон юм.Тэр ээжийгээ алдахдаа хэзээ ч аав шигээ хүн болохгүй гэж амалсан болов ч тэрээр бага багаар адгийн новш болж байсанаа өөрөө ч анзааралгүй явж.

Буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж,олон удаа бодсон хэрнээ хэзээ ч зогсох талаар ухаараагүй байж.Хэрвээ Дажон түүнд хатуу ч гэсэн үнэн үгийг хэлээгүйсэн бол тэрээр аав болон түүний хамгийн ихээр үзэн яддаг ЭМТЯ-аас дутахааргүй алуурчин болох байсан биз ээ.

Тэрээр шийдэмгий утсаа аван хаа нэг тийшээ залгах ажээ.

Бён:Харунта эмнэлэгийн Бён Бэкён байна.

:Сайн байна уу? Бён эмч ээ?Ямар хэргээр ийм оорой залгаав? Маргаашийн нээлтийн ажилагааны бүх зүйл бэлэн болсон.Та санаа зовох хэрэггүй дээ.

Бён:Би нээлт хийхгүй.Бүх ажиллагааг цуцалж байна.Бас танай хохирлыг би барагдуулах болохоор ямар нэгэн асуудал гарахгүй гэж найдаж байна.

:Юу та чинь солиороо юу? Энэ чинь ямар том боломж билээ дээ?

Бён:Ойлгосон гэж найдаж байна.


Ээж ээ хүүгээ уучлаарай...





NIC EE

•KiŁka•Where stories live. Discover now