2-1

345 61 2
                                    

2дугаар бүлэг:

Бён эмчийн талаас:
Би тэрнийг биет гэж нэрлэхээ байсан. Учир нь тэр чинь бүхэл бүтэн амьд хүн шүү дээ. Туршилт дуусаад аль хэдийн 30 хоносон байна. Харин тэр үг ч хэлж чадахгүй зөвхөн нүд,хуруугаа хөдөлгөж байгаа. Хааяа түүнийг өрөвдөх юм. Түүнийг зөвхөн мегатик(хоол тэжээлийг дуслаар өгөх)-ээр хооллож байгаа.

Сэүн өдөр бүр ирдэг цагтаа эмнэлэгийн өрөөнд алхасаар орж ирлээ.
Сэүн:Тэрний биеийн байдал хэр байна даа?
Бён:Байдаг шигээ л байна даа.
Сэүн:Ойлголоо. Мегатикээр л хооллож байна уу?
Бён:Тийм ээ! Өөр арга байхгүй шүү дээ.
Сэүн:Тийм байх нь.


Би цагаан өнгөтэй таазыг өдөр бүр хардаг. Бас зөөлхөн орыг өдөр бүр мэдэрдэг. Үүний хажуугаар өвдөлтийг мөн өдөр бүр намайг ажиглаж суудаг тэр залууг ч мэдэрдэг. Энэ бүхэн ямар учиртайг одоог хүртэл ойлгоогүй л байна. Би хаана байгаагаа асуумаар байвч нүднээс минь нулимс л гарч,биеэ ч өөрийн дураар хөдөлгөж чадахгүй байгаадаа үнэхээр их бачимдаж байна. Би зүгээр л амьд үхдэл болчихсон байна шүү дээ. 

Тэр залуу өдөр бүр  ирдэг цагтаа орж ирэн орны минь хажуугийн сандал дээр сууна. Тэр над руу ахиад л ширтэнэ. Энэ үнэхээр надад тээртэй санагддаг. Тэр яг л намайг тэжээвэр амьтан шигээ санадаг байх. Ширтэж ширтчихээд Өрөөнөөс минь юу ч хэлэлгүй гараад явчихдаг. Харин тэрний найз Сэүн өөр.
Сэүн өдөр бүр ирж надад олон зүйлсийн талаар ярьж өгдөг. Гэхдээ миний хаана байгаа,яагаад ийм болсон тухай нэгээхэн ч үг хэлээгүй. Би асуухыг хүссэн ч чадахгүй шүү дээ.
Бас өнөөдөр тэр ирэхдээ намайг үргэлж ширтдэг хүний тухай ярьж өгсөн. Түүнийг Бён Бэкён гэдэг. Тэр энэ хотынхоо хамгийн шилдэг эмч нь. Тэр ажлын тал дээр үнэхээр шилдэг нь ч,хайр дурлалын тал дээр үнэхээр маруухан нэгэн гэсэн.
Бас тэр намайг аварсан.

Сэүний явах цаг болсон бололтой над руу нэг далалчихаад өрөөнөөс гарлаа. Ахиад л ганцаараа өнөөх цагаан таазыг ширтэх нь. Гунигтай юм.
Хэрвээ надад хөл дээрээ алхах боломж олдвол хамгийн түрүүнд гэр бүл дээрээ очно оо. Тэднийгээ үнэхээр их санаж байна. Ээжийгээ ааьыгаа... тэд намайг хайсан болов уу? Санасандаа болоод ээж их уйлсан байхдаа ? Би үнэхээр муу охин бололтой. Тэднийхээ үгэнд орсон бол өдийд ингээд хэвтэж байхгүй л байх байсан.
Би тэр лабораторид хэд хоног ухаангүй байсан бол? 2 эсвэл 3 хоног?




2596он Сөүликст хот
Харунта эмнэлэг-Бён лаборатори
Килка биетийн туршилтын үр дүнгийн тэмдэглэл:
Килка биетийн ажиглалтын тэмдэглэл:
Килка биет нь одоогийн байдлаар нүд болон гарын сарвуугаа хөдөлгөж чадаж байгаа. Мегатикээр дамжуулж хоол тэжээл болон уураг,витамин гэх зэргийг өгч байна. Биетийн биед ямар нэгэн сөрөг үйлчилгээ илрээгүй нь мегатик эерэгээр үйлчилж байгаагийн илрэл юм.
Биетийн сонсгол хэвийн хэмжээнд байгаа бөгөөд тархины үйл ажиллагаа ч мөн хэвийн(эрүүл) байна.
Туршилтыг дахин эхлүүлсэн эмч Бён Бэкён
Бён эмч тэмдэглэлээ дуусган биет байрлаж буй өрөөг зорилоо.
Тэр орж ирэн өнөөх суудал дээрээ суун ахиад л ширтэнэ. Түүний нүднээс юуг ч олж харахгүй байх агаад тэрний нүд юуг ч илэрхийлсэнгүй.
Анх удаа Бэкён надтай ярьж байна. Тэрний хоолой Сэүнийхээс тэс өөр юм. Сэүний хоолой баргил бүдүүн бол Бэкёны хоолой их цээлхэн юм. Сонсоод л баймаар тийм сайхан хоолой.
Бён:Намайг Бён Бэкён гэдэг.
Анх удаа ярьж байгаа учраас жоохон хачин л байна. Гэхдээ ингээд яриад байвал чиний бие хурдан эдгэрч магадгүй гэж таамаглаж байна.
Ашш өөр юу ярих ёстой юм бол оо?
Би:С-сайн уу?



NIC ÈÉ
Oguulleg maani 4,5 hesgiin daraa duusah n ee. Iim boginohon baigaad uuchlaarai. Bas bi Vote -oos iluu commentd durtai shuu ❤️

•KiŁka•Where stories live. Discover now