1-8

373 64 9
                                    

Bonus+
Тэгэхээр 2 өдөр биетийг хэвийн
температурт байлгахад,түүний биеийн температур -145 хэвээрээ л байлаа. Тэгэхээр надад зайлшгүй фолиграмм(Өндөр тунтай сэргээх бэлдмэл) хэрэг болох нь. Харин энэ бэлдмэл маш ховор.
Миний таамаглаж байгаагаар филограммыг тарьж дотоод эд эрхтэнгүүдийг сэргээх хэрэгтэй.

Бён:Сэүн-а
Сэүн:Бас юу болов оо? Нөгөө хөлдүү хүүхэн чинь яасан?
Бён:Хөлдүү хүүхэн биш! Килка биет!
Сэүн:Тэр чинь хамаагүй ээ. Яах гээв?
Бён:Чамд байгааг би мэдэж байна. Чи лабораторид ирэхдээ филограмм 400грамыг аваад ир! Яг одоо!
Сэүн:Новш гэж! Тэр чинь хамгийн ховор бэлдмэл. Чи юугаа сэргээх гээд байгаа юм?
Бён:Ирээд мэд.

Сэүн:Чамаас болж би үнэхээр галзуурах нь байна.
Бён:Авчирсан уу?
Сэүн:Май! Одоо дахиж туслаж чадахгүй шүү!
Наад хөлдүү хүүхнээс чинь болж ЭМТЯ-ны мэдээллийн санг ухаж, дүрэм зөрчиж,нуруу гараа мэдээгүй болгоод бүр сүүлдээ хулгай хийж байна. Аймшигтай юм!
Бён:Хөлдүү хүүхэн биш! Килка биет!
Сэүн:Чи арай филограммыг тарих гэж байгаа юм биш биз дээ?
Бён:Тийм ээ!
Сэүн:-145градусд байгаа биз дээ? Хөлдүү байгаа ойлгож байна уу? Тас хөлдүү байгаа. Наад зүү чинь орохгүй.
Бён:Сэүн минь дээ! Үгүй. Хэрвээ тас хөлдүү байсан бол чи үүрч чадах байсан уу? Гар хөлийг нь хөдөлгөж чадах байсан уу?
Сэүн:...
Бён:Чи мэддэггүй бололтой Килкагийн гол утга учир нь амьд биетийг дотроос нь хөлдөөдөг юм.
Гадна тал болох арьсанд ямар ч өөрчлөлт явагдахгүй.
Сэүн:Тийм байж. Чиний таамаглаж байгаагаар филограммыг таривал дотоод эд эрхтэн нь сэргэнэ. Дараа нь +31 температурт шилжиж бие нь хэвийн ажиллагаа явуулна. Зөв үү?
Бён:Тийм ээ!

Бён эмч филограмм бэлдмэлийг 100,100 граммын 4н зүүнд хийж тавьсан байх бөгөөд эхний 100 граммын зүүг толгойны орой хэсэг рүү,2дахь зүүг хүзүүн тушаа,3дахь зүүг цээжний хэнхэрцэг рүү,4дахь зүүг тавхай руу,бага багаар шахаж байлаа.

Одоо харин филограммын үйлчилгээ эхлэх хугацааг хүлээх л үлдлээ.

2496 он Сөүликст хот
Харунта эмнэлэг-Бён лаборатори
Килка биетийн туршилтын үр дүнгийн тэмдэглэл:
Килка биетийг сэргээх оролдлого N_1
Биетэд филограмм тарьснаас хойш 48цаг өнгөрөхөд биет -145 градусаас -134 боллоо. Температур зогсолтгүй энэ эрчээрээ бууж хэвийн температурт хүрвэл гомеостазыг бүрдүүлж уг бие 400 жилийн туршилтын өмнөх байдал руу шилжинэ.

Туршилтыг дахин эхлүүлсэн эмч Бён Бэкён

NIC ÈÉ

Za tegheer setgegdel uldeesen 2 huurhun ohid nadad uneheer Uram ogson shuu.  Mash ih bayrlalaa. ♥️

•KiŁka•Where stories live. Discover now