1-4

506 64 1
                                    

Бён Бэкён лабораторийн цонхоор Сөүликст хотыг ширтэнэ. Тэрний нүднээс уур уцаарыг бус хүсэл эрмэлзлийг л олж харах ажээ.
Сэүн:Юу болоов? Чамайг ийм хянуур байхыг их сургуулийн үдэшлэгнээс хойш хараагүй юм байна.
Бён:Чи надад тус болооч.
Сэүн:Сонин юм аа. Эрдэмтэн хүн нэг муу технологийн шинэчлэлийн ажилтнаас юу гуйдаг билээ.
Бён:Сэүн! Би тоглоогүй байна.
Сэүн:За тэгээд юу юм?
Бён түүний урд хуучирж илэгдсэн электрон дэлгэц тавиад түүнийгээ комьютертэйгээ холбон асаав.
Сэүн:Бурхан минь! Энэ чинь юун эрт дээр үеийн зүйл вэ? Энийг музейгээс хулгайлсан юм уу?
Бён:Энэ байна!
Сэүн:Килка? Энэ чинь ЭМТЯ-аас ямар ч лабораторид хийж болохгүй гэсэн тушаал гарсан биз дээ?
Бён:Тэрийг нь мэдэж байна.
Сэүн:Тэгээд наадхаараа яах гээд байгаа юм?
Бён:Килка процесс явагдсан биет байгаа. Одоог хүртэл бидний мэдэхгүй мартагдсан газар байгаа гэж би таамаглаж байна.
Сэүн:Чиний таамаг худлаа байж үзээгүй ч энэ таамаг чинь бол худлаа шүү 100%. Энэ чинь ямар том хэрэг дагуулахыг ойлгож байна уу?
Бён:Би мэдэж байна аа. Би чамайг орооцолдуулахгүй ээ. Харин чи надад сүйрсэн,мартагдсан лабораториудыг хайгаад өг. Надад байршил нь л хэрэгтэй байна.
Сэүн:Тэр ч амархан.Хамгийн ихдээ л 3-4 байгаа. Харин асуудал нь сүйрсэн лабораторид ямар ч шинжээч,эрдэмтдийг оруулдаггүйг мэдэж байгаа биз дээ.
Бён:Харин л дээ. Бидний аз таарвал тэр лабораторид домофон систем суулгаагүй байж болно.
Сэүн:Үгүй ээ. Бүх лаборатори домофон системтэй.ЭМТЯ үргэлж хянаж байгаа.
Бён:Үгүй ээ. Чи андуурч байна. Одоо ашиглагддаг лабораториудад домофон систем үргэлж идэвхитэй байдаг.  Харин хугацаа нь дууссан балгасд суурилуулсан нь үнэн. Гэхдээ идэвхжлийн үе нь дууссан.
Сэүн:Байз,тийм ээ. Үнэн  хэн ч тоож ороогүй домофон систем ажиллаагүй тул,төхөөрөмжийг ахин шинэчлээгүй.
Бён:Боломжтой биз дээ.
Сэүн:Чи ч нээрээ. Би маргааш байршлыг нь тогтоогоод орой явуулъя.
Бён:Бинго! Удахгүй галактикийн томоохон нээлтийг би хийх нь.

:Бён эмч ээ!
Бён:Эмч ээ гэж дуудуулах бүрт дургүй минь хүрдэгийг мэдэх үү?
:Одоохондоо ингэж дуудахгүй бол таныг эрдэмтэн гэдгийг ЭМТЯ мэдвэл...
Бён:Ойлгож байна аа.
:ЭМТЯ яагаад Килка процессийг аюултай гэж үзээд байгаа юм бэ?
Бён:Миний таамаг төдий. Хэрвээ Килка процессийг эрдэмтэд олж,хүмүүс мэдвэл бүгд өөрсдийгөө хадгалахыг хүснэ. Хүмүүс ЭМТЯны гаргадаг гамастик(Залуугаар байлгахын тулд хүний биед явуулдаг программ)-ийг ашиглахаа болино. 
Ингээд ирвэл ЭМТЯ нэр нөлөөгөө алдаж ахиад Эрдэмтдийн эрин үе эхлэнэ. Тэд үүнээс л айж байгаа байх.

Сэүн:Энэ балгасуудын байршилыг олохын тулд би бараг ЭМТЯ-ны бүх мэдээллийн санг ухаж үзлээ.
Бён:Баярлалаа.

Бён:Удахгүй ээ. Удахгүй

NIC ÈÉ

•KiŁka•Where stories live. Discover now