2-9

298 54 1
                                    

Надад Бён Бэкёнд гомдох эрх байхгүй шүү дээ. Тэр миний амийг аварсан түүнчлэн өөрт нь чухал нээлтийг ч хийгээгүй, миний төлөө. Тийм учраас надад уурлаж гомдох эрх байхгүй. Харин Сэүн намайг хамгаалах гэж байсан гэдэг нь хачирхалтай юм. Магадгүй намайг сайн найзаа гэж боддог байх.Өөр талаар бид холбоогүй хүмүүс.


Өдөр хоногууд урьдын адил өнгөрсөөр...Гэхдээ тохиолдол ч юм уу аль эсвэл азаар ч юм уу миний бие өмнөхөөсөө илүү дээрдсэн.Өөрөөр хэлбэл би хөл дээрээ тийм сайн биш ч алхаж чадаж байгаа.Мэдээж энэ Бэкхёны эмчилгээний л үр дүн.Түүнд үнэхээр талархаад талархаад баршгүй нь...

Бэкхён:Өглөөний мэнд сайхан амарсан биз дээ?

Би:Мэдээж сайхан чи сайхан амарсан биз дээ?

Бэкхён:Тийм ээ.Өнөөдөр хамтдаа гадагш гарцгаах уу?

Би:Ямар хэргээр...Тэгээд ч надад энэ эмнэлэгийн хувцаснаас өөр зүйл байхгүй шүү дээ..

Бэкхён:Энэ өдрийг би их өмнөөс бэлдсэн учраас чамд хэрэгтэй бүх зүйлсийг авчихсан байсан юм.Зүгээр л юуг ч асуулгүйгээр надтай хамт явж болохгүй гэж үү?

Эртнээс бэлдсэн гэнэ ээ? Тэр надтай хамт гарахыг хүслээ гэж үү? Энэ зүүд биш биз дээ? Мэдээж би гайхширсан үүний хажуугаар миний сэтгэл хэмжээлшгүй их баяр хөөрөөр дүүрч үүни хажуугаар маш их сандрал намайг бүрхэн авсан юм.
Би:Энийг би болзоо гэж ойлгож болох уу?
Бэкхён:Мэдэхгүй юм аа. Чи хүссэнээрээ л ойлго. Зүгээр л би юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй нь. Гэхдээ зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?
Би:Тийм ээ.

Энэ бол миний амьдралын хамгийн анхны болзоо. Үгүй ээ болзоо гэхээсээ илүү эр хүнтэй ойртож байгаа анхны тохиолдол. Тийм ч учраас би ингэтлээ сандраад мөн догдлоод байгаа байх. Мөн анх удаагаа өөрийн мэдэхгүй ертөнцөөр аялах гэж байна. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байх чинь. 

Бэкхён намайг унагахгүйн тулд түшсээр эмнэлгээс гарч өөрийн машиндаа суулгасан.Тэрний машин их өвөрмөц хар хүрэн өнгөтэй,бараг л хаалгагүй байсан нь миний анхаарлыг татаж байсан юм. Бэкхёны хэлсэнээр бид парк руу явж байгаа гэсэн. Үнэндээ надад хаана очих нь тийм ч их хамаатай байгаагүй.Зүгээр л жолоо барингаа нэг гараараа үсээ илээд хажууд минь сууж байгаа залуутай хамт байх нь л гол утга учир байсан байх. Би хэлж мэдэхгүй байгаа ч түүнд бага ч болов сэтгэлтэй байх. Үгүй ээ магадгүй сайн юм болов уу?

Парк гэдэг нь миний санаж байгаагаар томоохон хашаан дотор хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан маш олон тоглоомнууд байдаг байсан. Энд тэнд шаар,болон зайрмаг,хөөсөн чихрийн худалдаа явагддаг ...,
Харин одоо миний байгаа газар бол томоохон байгууламж дотор 8D 9HD 15PLHD™️ гэх мэт тоног төхөөрөмжүүдээр дүүрсэн өрөөнүүд ...Эндээс би бодит зүйл нэгийг ч олж харсангүй. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан ч нэг талаараа үнэхээр гунигтай санагдаад явчихав. Энэ үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа зүйлс бүгд л төсөөллийн,бодит бус байх юм. Гадаад орчинтойгоо бус техник технологитой илүү ойр амьдарч байгаа нь нэгэн бодлын харамсалтай юм.

Бэкхён бид 2 өнөөдрийн хувьд их зүйлийг туршиж үзсэн. Тоглож,сэлгүүцэж мөн хөгжилдөж...Бараг л миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан байх. Өнөөдрийн бүх зүйл үнэхээр сэтгэл татам юм. Бас дуралмаар ....

Бэкхён:Би амьдралдаа анх удаа л гадуур ийм байдалтай гарч үзэж байна. Их сайхан юм аа.
Би:Юу? Өмнө нь хүнтэй үерхэж,болзоонд явж үзээгүй хэрэг үү?
Бэкхён:Тийм ээ. Харин чи их гайхаад байх юм.  Чи их явдаг байсан бололтой.
Би:Үгүй ээ энэ ч бас миний анхных.
Бэкхён:Сайн байна. 'Тэр ийнхүү хэлэхдээ сэтгэл татам дулаахнаар инээмсэглэж байлаа. Би түүний энэ төрхийг ч бас анх удаа харж байгаа юм байна.

Би:Бэкхён -а
Бэкхён:За
Би:Би эдгэрээд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болох үед ...Би хайчих бол?
Бэкхён:Намайг сонс!
Чи миний хувьд эрхэм найз минь болсон.Бас хамтдаа их ч джрсамжийг бүтээсэн гэж бодож байна. Чи надад амьдралын талаар маш их зүйлийг ойлгуулж өгсөн нэгэн. Бүх зүйл үүрдийнх биш шүү дээ. Ямар нэгэн юм эхлэх үед заавал түүний төгсгөл нь байдаг. Бидэнд ч бас тийм. Өнөөдөр бидний төгсгөл байсан юм. Мэдээж чи эдгэрсэн...Би энэ бүхнийг аль эртнээс бэлдсэн гэж хэлсэн байх аа? Нээлт хийхгүй гэж шийдсэн өдрөөс л чамайг Сэүнтэй хамт явуулах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг мэдсэн юм. Тэр чамайг чин сэтгэлээсээ чамайг хайрлаж чадах болохоор...

Би:Гэхдээ...
Энэ үед найдвар минь таран унасан юм....

Гэхдээ...Би чамтай үлдмээр байна.
Бэкхён:Юуны тулд? Яах гэж. Чамайг хайрлах хүн байхад яагаад заавал би гэж

Би:Бби...би ЧАМД ХАЙРТАЙ БОЛОХООР ...

NIC ÈÉ
Duusah duhuj bn daa. Odoo tgeed heden VOTE-n draa uulzatsgaah uu? Odoo VOTE bish goy COMMENT bichvel uram orood l bicheed bn shuu ...

•KiŁka•Where stories live. Discover now