1-9

381 67 8
                                    

Туршилт эхэлснээс хойш 168 цаг өнгөрлөө. Килка биетийн температур одоогийн байдлаар -135 байна.
Фолиграммыг тарихад бараг л нөлөөлсөнгүй. Энэ хамгийн хүчтэй бэлдмэл байхад нөлөөлөхгүй байна гэдэг сэрэх найдвар тун бага гэсэн үг. Одоогийн байдлаар Бён эмчид ахин ажиглахаас өөр хийж чадах зүйл байхгүй байлаа.

Бён:Сонин юм. Фолиограммыг хүртэл тариад байхад үр дүнгээ бараг өгсөнгүй. Дахин удаан ажиглавал буцаад хуучин температуртаа хүрч магадгүй. Тэр цагт найдвар бүр мөсөн дуусна.
Сэүн:Бурхан минь!! Наад хүүхнээс чинь болж их юм үзэх нь ээ! Энэ хэзээ ч сэрэхгүй байх аа. 
Бён:Найдвар одоо ч байна. Тэр сэрэх л болно.
Сэүн:Чамд тэгээд санаа байгаа юм уу?
Бён:Хэрвээ...яаж Килка процессийг явуулсан тэрэн шигээ оролдоод үзвэл яах бол?
Сэүн:Надаас юу асуугаад байгаа юм? Гэхдээ наадхаа бүр -270градус болгочихвоо.
Бён:Хэрвээ энэ арга бүтэхгүй бол...
Сэүн:Наад хүүхнээ хаяаарай!
Бён:Харих туршилт хийхэд чи надад тусла!
Сэүн:Дахён-оос гуйх хэрэгтэй байх. Тэр үнэхээр чадвараг.
Бён:Ким Жунин хэзээ ч зөвшөөрөхгүй 
Сэүн:Ашш заза.

Бён эмч,Сэүн 2 Килка биетийг туршилтанд оруулахад бэлэн болсон байлаа.
Бён:Сэүн чи биетийн температурыг 1минут тутамд шалгаж тэмдэглээрэй.
Сэүн:Ойлголоо.

Бён:Туршилтанд Перйодидийн хүрэн тунадасыгашигласан гэж байна. Перйодидийн хүрэн тунадас(Биеийн эсүүдийг түр хугацаанд зогсоох,идэвхгүйжүүлэх тунадас)
Сэүн:ЭМТЯ наад тунадасыг чинь 7 хоног хийдэг шүү дээ.
Бён:Үгүй ээ. Тэд мэддэггүй бололтой. Метамизолын натрийг ашиглах хэрэгтэй. Метамизолын натри ангижруулагч чанартай учраас төмөр (|||)-ийн хлорид,натрийн нитрит,мөнгөний нитрат,калийн йодат ангижруулах урвалд орно.
Метамизолын натриас 0.1ийг авч 2 дусал усаар чийглээд 95% ийн 5мл этанол,0.5мл хлорустөрөгчийн сулруулсан хүчил нэмж уусгаад 0.1н.  5мл калийн йодатын уусмал нэмэхэд уусмал бүдэгхэн ягаан өнгөтэй болж калийн йодатын уусмалыг дахин нэмэхэд өнгө нь тодорч улмаар перйодидийн хүрэн тунадас үүснэ.
Сэүн:Гайхалтай.
Тэгэхээр чи биеийн эсүүдийг нь дахин идэвхгүй болговол,Фолиграммтай эсэргүүцэлд орж сэргэнэ гэж таамаглаж байгаа хэрэг үү?
Бён:Бинго! Хэрвээ биеийн эсүүд сэргэвэл,дотоод эрхтэнгүүд ажиллагаанд орно гэсэн үг.
Сэүн:-135 температурт байхад дотоод эрхтэнгүүд ажиллагаанд орвол 2-4мин ажиллаад үхэж болзошгүй шүү дээ.
Бён:Тийм болохоор л чамайг температурыг нь хяна гээл байгаа юм. Хэрвээ эсүүд бүрэн сэргэж,эрхтэнгүүдийг ажиллагаанд оруулвал би түүнийг Электрофилийн халагдах урвалд (Хөлдсөн амьд биетийг химийн аргаар гэсгээх урвал<Хэзээ ч бүтэж байгаагүй урвал болно>) оруулах болно.
Сэүн:Чи галзуураа юу? Ямарч амьтан амьд үлдэж байгаагүй туршилт шүү дээ.
Бён:Бидэнд ансулин байхгүй. Хийх аргыг нь ч би мэдэхгүй. Надад өөр арга алга.
Сэүн:Ойлголоо.
Бён:Эхэлцгээе!

Бён эмч  'ПЕРЙОДИДИЙН ХҮРЭН ТУНАДАС' -г Килка биетийн хэвлий хэсэг рүү 20мл-ээр тарилаа. Харин Сэүн минут тутамд биетийн температурыг шалгана.

2496 он. Сөүликст хот
Харунта эмнэлэг-Бён лаборатори
Килка биетийн туршилтын үр дүнгийн тэмдэглэл.
Килка биетийг сэргээх оролдлого
N_2:
Биет рүү 20мл-ээр Перйодидийн хүрэн тунадасыг шахсан. Үүнээс 120 секундийн дараа уг биетийн биеийн эсүүд ажиллагаанд орж эхэлсэн бөгөөд биетийн температур -134 болж өөрчлөгдсөн. Үүний дараагаар уг биетийн зүрх 60 секундэд 5-10 удаа цохилсон нь дэвшилт байлаа.
Биетийн зүрх цохилсоноос 34 секундын дараа Электрофилийн халагдах урвалыг биет дээр 1200 секундын хугацаанд явууллаа.
Урвалыг явуулснванаас хойш ажиглалтын байдалд байсан бөгөөд 100минутын дараагаас биетийн температур +42 градуст хүрлээ.
Энэ үзэгдэл нь түүхийн амжилтыг эвдэж хамгийн анхны Электропилийн халагдах урвал амжилттай дууссан тохиолдол боллоо.
Туршилтыг дахин эхлүүлсэн эмч Бён Бэкён.

NIC ÈÉ
Za baekhyun Sehun bid 3 ene huuhniig sergeeh geed ystoi Uzej tarj,userch naaldaj baina aa. Deer garden zuiluudees 1% n ch copy baigaagui bolno. (Yunaas ch huulaagui,Emiin nar geh met zuilsiig)

•KiŁka•Where stories live. Discover now