2-2

332 65 4
                                    

Бён:Ч-чи ярьж чадаж байна гэж үү? Гэхдээ...
Би зүгээр л түүний өөдөөс зөөлхөн толгой дохьлоо. Тэр гайхширсан бололтой хэсэг над руу ширтэн толгойгоо хэд хэд сэгсэрсэнээ:
Бён:Гэхдээ шууд ярьж чаддаг болчихно гэж байхгүй шүү дээ. Чи хэзээнээс хэвийн байдалдаа орсон юм?
Би:Тэрийг яг хэлж чадахгүй ч өнөөдөр өглөөнөөс л байх.
Бён:Чи хэвийн байдалдаа орж ярьж чаддаг болсон ч чиний хоолой тийм сайн биш байна. Хоолойгоо хүчилж ярихгүй байсан нь дээр

Би:Ойлголоо
Бён:Надтай ярилцахыг хүсч байна уу? Би бодоод байх нь ээ чиний нэрийг ч мэдэхгүй юм байна лээ.
Би:Миний тухай мэдэхийг хүсээ юу?
Бён:Хүсэхгүй байвал хэрэггүй дээ.
Би:Намайг Сон Дажон гэдэг.Би одоо яг хэдэн настайгаа мэдэхгүй ч ухаангүй болохоосоо өмнө 20 настай байсан. Миний амьдралыг мөрөөдөл,Бүтэлгүйтэл,Гоочлол гэдэг 3н үгээр тодорхойлоход болно байх.
Бён:Яагаад бүтэлгүйтэл,гоочлол гэж?
Би:Мм би багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байлаа. Урлагийн тайзан дээр амьдрахыг хүсдэг байсан юм. Мөрөөдлийнхөө төлөө би чадах чинээгээрээ л хөдөлмөрлөж,хичээж байсан. Би үүнийхээ үр дүнд ч хүрч чадсан. Гэхдээ энэ бүх зүйл минь талаар болсон юм. Манай эцэг эх үнэхээр хатуу хүмүүс,хэзээ ч намайг урлагийн хүн болгохгүй гэцгээдэг байсан. Чи эмч,математикч бол гэх мэтээр үргэлж өөрсдийнхөө хүслээр амьдуурлахыг хичээдэг хүмүүс. Би тэдэнд хэрвээ өөрийнхөө авьяасыг батлаад харуулчихвал намайг хүлээн зөвшөөрнө дөө гэж их л бодож найддаг байлаа. Гэхдээ тийм байгаагүй юм. Тэд намайг гоочилсон,зүгээр л мөрөөрөө хичээлээ хийж эмч бол гэсэн. Гэхдээ би хүсээгүй. Би хүний хүслээр амьдрахыг хүсээгүй. Надад зорилго,хүсэл,мөрөөдөл байхад өөрийнхөө дургүй зүйлийг хийж энэ насыг барахыг хүсээгүй.
Бён:Битгий уйлдаа! Би энэ зовлонг сайн мэдэхгүй юм.
Би:Тийм байх нь.
Бён:Чи яаж явж байгаад ийм байдалд орсоноо хэлж болох уу?
Би:Тэр өдрөөс хойш би үргэлж гэр сургуулиас өөр газар луу явахаа байж хичээлээс өөр зүйлийг тоохоо байсан. Энэ зүйл намайг дотроос минь бага багаар идэж байсаныг,намайг амьдаараа үхэж байгааг хэн ч анзаараагүй. Үгүй ээ. Хэн ч анзаарахыг хүсээгүй юм

Нэг өдөр сургуулиасаа гараад явж байтал над дээр нэлээн нас дээр гарсан өвөө ирсэн. Яагаад над дээр ирсэнийг одоо хүртэл би ойлгодоггүй. Тэр өвөө надад туршилтанд орооч гэж хүссэн. Би түүнд үгүй гэж хэлээд гэр лүүгээ буцах ёстой байсан ч хөл минь бишээ сэтгэл минь гэр лүүгээ буцахыг хүсээгүй. Тэгээд л тэрэнд зөвшөөрчихсөн. Тэр намайг өөрийнхөө лабораторид аваачсан. Бас туршилтаа эхлүүлэхээсээ өмнө надаас маш олон удаа уучлал ирж байсныг л санаж байна. Тэрнээс цааш би юуг ч санахгүй бас мэдрэхгүй байгаа. 
Бён:Тийм байх нь
Би:Харин одоо чи хэл. Надад юу тохиолдсоныг. Би хаана байгаа бас одоо хэдэн он гэдгийг надад үнэнээр нь хэл.
Бён:Би энэ бүхнийг мэдэхгүй ээ. Зүгээр чамайг санаандгүй байдлаар олсон гэж болно. Би эмч болохоор чамайг аварч чадсан.
Бён Бэкён гэгч надад энэ 2 өгүүлбэрийг хэлчихээд л юу ч хэлэлгүй гарчихсан. Үнэхээр хачирхалтай юм. Тэр магадгүй миний амьдралыг сонсохыг хүсээгүй биз. 

Гэхдээ Сэүнд өөрийнхөө хоолойг сонсгохыг хүсч,хамт олон зүйлсийн талаар ярилцмаар байна. . .

NIC ÈÉ
Gehdee yagaad Byun hudlaa helchihev.  Bas gol duriin emegteigiin neriig meddeg bolloo shuudee tiim ee?
Yr n humuusiin setgeld hurehgui baih shig baina te? Tiim bol uneneer n heleerei. Erthen duusgay

•KiŁka•Where stories live. Discover now