2-3

359 54 3
                                    


Бён эмч Килка биетийн нээлтийн өдрийг хэзээ хийх талаар нухацтай бодон сууна. Тэр нэг талаараа Дажоныг өрөвдөж байгаа ч нөгөө талаараа амжилт,нэр хүндийг илүү ихээр хүснэ...

Өглөө бүр Бён Бэкён өрөөнд минь хоол оруулж өгдөг. Харин өнөөдрийн тухайд тэр намайг сэрэхээс өмнө ширээн дээр хоол тавьчихсан байсан. Хачин л юм. Магадгүй тэр надтай ярилцаад л надаас залхчихсан байх. Сун Дажон чи ч ёстой азгүй амьтан юм аа

Өглөөний цайгаа уучихаад хийх зүйлгүй тул ахин өнөөх цагаан таазыг ширтэнэ. Ер нь энд цонх хүртэл байхгүй их хачин юм аа. Эмнэлэгт хамгийн түрүүнд цонх байх ёстой биш билүү? Энэ эмнэлэг яг моорог шиг юм.

Сэүн:Өглөөний мэнд!
Би:
Сэүн:Аа чамайг ярьж чадахгүй гэдгийг ахиад л мартчихсан байна.
Өнөөдөр би чамд жимс авчирсан. Энэ эрүүл мэндэд их сайн гэсэн.
Ер нь чи хэдтэй юм бэ? Царайнаас чинь харахад их залуу харагддаг.
...
Би зүгээр л Сэүний ярихыг сонсох дуртай. Тэр үргэлж л надад сонин содон зүйлсийн тухай хангалттай ярьж өгдөг. Бас өөрт тохиолдсон явдлаа нэг бүрчлэн ярьж өгдөг. Гэхдээ бүгд бүтэлгүйтлээр дуусдаг гэсэн. Харамсалтай л юм.

Өнөөдрийн хувьд тэрний явах цаг хэдийн болчихсон бололтой цагаа харчихаад:
Сэүн:Яагаад цаг ийм хурдан өнгөрдөг юм бэ? Миний явах цаг болчихжээ. Маргааш уулзая!
Баяртай! **гэж хэлэн суудлаасаа бослоо.
Энэ удаад би түүнийг явуулахыг хүсэхгүй байна. Хэрвээ тэр явчихвал би ахин энэ цагаан уйтгартай өрөөнд ганцаар хоцроно шүү дээ. Би ганцаардахыг хүсэхгүй байна.
Би:С-Сэүн -а
Сэүн алхаж байсан тэр газраа зогсон над руу нэг харчихаад хуруугаараа өөр лүүгээ заан асуулт эрэн зогсоно.
Мэдээж тэр гайхана шүү дээ. Хэлгүй юм шиг байсан байж гэнэт л нэрийг нь дуудахаар хэн ч балмагдана байх.
Би:Тийм ээ чи
Сэүн:Ююу вэ? Ччи хэзээ?
Би:Өчигдөр
Сэүн:Тэгээд яагаад надтай түрүүнээс хойш?
Би:Чиний яриаг сонсоод мартчихсан  байж.
Сэүн:аан. Чи их сайхан хоолойтой юм.
Би:Баярлалаа. Албан ёсоор танилцая! Сун Дажон.
Сэүн:У Сэүн


Сэүн:Хөөе Бэкён
Бён:Юу болов?
Сэүн:Чи яагаад түүнийг хэвийн байдалд орсоныг хэлээгүй юм?
Бён:Чи мэдчихсэн л байгаа биз дээ!
Сэүн:Тийм байж.
Бён:Тэрэнд Килка биет,лабораторийн талаар юуг ч хэлж болохгүй шүү!
Сэүн:Чи одоо болтол түүнд юу ч хэлээгүй байх нь ээ! Арай
Бён:Тийм ээ! Чиний бодож байгаа зүйл зөв.
Сэүн:Юу? Чи түүнийг олон нийтэд дэлгэнэ гэсэн үг үү? Бён эмчийн туршилтын үр дүн 'Килка биет' гэж чи глактик даяар зарлахыг хүсээ юу?
Бён:Тийм ээ! Би нээлтээ хиймээр байна. ЭМТЯ-ны дарамтан доор байж ханалаа. Хэрвээ Килка процессийн нээлтийг л хийчих юм бол эрдэмтдийн эрэн үе эхлэнэ. Чи ойлгож байна уу?
Сэүн:Чи ч арчаагүй новш юм даа. Би түрүүн Дажонтой ярилцсан. Тэрний амьдралын талаар ч бас ярилцсан. Чи ч бас сонссон л байх. Чи түүнийг жоохон ч болтугай өрөвдөхгүй байна гэж үү? Хэрвээ тэрнийг глактик нийтэд зарлавал тэрнийг бүгд л туршилтын биет гэж харна. Тэр бүхий л насаараа шилэн хоргонд сууж хүн бүрийн үзмэр болох болно. Тэр бидэнтэй ижил наслахгүй шүү дээ. Бэкён аа тэр Дажон ч бас хүн шүү дээ 20 хон насандаа ийм их зүйлийг..
Бён:Чи тэрэнд хайртай юм уу?
Тийм биш бол чимээгүй бай! Өрөвдөх өө? Би тийм зүйлийг мэдэхгүй. Одоо явж үз!

NIC ÈÉ
Tgheer Baekhyun durlasan bn uu?

•KiŁka•Where stories live. Discover now