2

2.5K 112 0
                                    

Тэхён Жонгүгийн дагуулан цагдаагийн нэгдүгээр хэлтэс гэх гарчиг хадсан хаалганы өмнө ирэв.

Тэхён хойш харан: Эхний ээлжинд хүн бүхний үгийг дагах хэрэгтэй, тэд зүгээр чамайг шалгаж байгаа юм! гээд хаалга онгойлгон орохдоо инээмсэглэж байв. Харин Жонгүг чимээгүй түүний хойноос алхана.

Тэхён Жонгүгийг урагш түлхэхэд Жонгүг: Юу... би... *санаа алдах* намайг Жон Жонгүг гэдэг, өнөөдрөөс цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилах болно, тусалж дэмжиж байгаарай! *бөхийх*

Тэнд суух хүмүүс бүгд инээхэд Жонгүг доош бөхийсөн хэвээр жуумалзаж байв. Түүнийг өндийхөд ахлах нь бололтой өндөр залуу ирэн түүний мөрнөөс зууран татаж алхсаар ширээнийх нь өмнө авчиран: Дээрээс мэдэгдэл ирчихсэн! чамайг сургуулийнхаа шилдэг нь гэж мэдэгдсэн! хэр сайн болхыг чинь харах аз олдох байлгүй дээ! гэх аж.

Жонгүг ширээнд суухад л ахлах Ким өрөөний голд байрлах том салбарын өмнө зогсоно. Тэрхүү салбарт хэргийн анализ харагдах бөгөөд Жонгүг хараад л инээмсэглэж байв. Тэр энэ хэргийг сайн мэднэ!

Ким ахлах: Хохирогчоос мэдүүлэг авсан ч бидэнд сэжүүр болох зүйл хэлээгүй л байна! гэхдээ бас нэг анхаарах зүйл байна! Энэ цуврал хэрэг байж мэднэ!

Жонгүг: *инээх*

Бүгд түүнрүү харахад Жонгүг худал ханиан: Уучлаарай!

Ким ахлах: 4 жилийн өмнөөс гүүр гол эсвэл гудамжны ойролцоо эмэгтэй хүний үхээд удсан цогцос олддог байж, сураггүй алга болсон эмэгтэйчүүд ч байдаг байна!

Тэхён гар өргөн: Ахлахаа! албаар холбох гээд байгаа юм биш үү?

Жонгүг Тэхёны зүг харж байв. Жонгүгт Тэхён таалагдаж байлаа. Бас түүнд одоо алга ташиж баяр хүргэмээр санагдах аж.

Жонгүг ч мөн дэмжлэг болох үднээс толгой дохин: Ахлах-аа! цуврал гэдгийг нь юугаар батлаад байгаа юм?

Ким ахлах: Харин л дээ! гэхээс өөр үг хэлсэнгүй. Жонгүг ч түүнээс тайлбар хүлээгээгүй болхоор хойш сандлаа налан суухад бусад нь бодолд автсан байв. Жонгүгт энэ инээдтэй санагдах аж.

Тэхён өндийн: Би эмнэлэг явчихаад ирье!

Жонгүг босоход Тэхён түүний зүг харан: Чи надтай хамт яв! гэж тушаав.

Жонгүг өөрийнх нь бодох зүйлс түүнийг гуйлтгүй болоод байгаад инээмсэглэн Тэхёныг даган явлаа. Тэхён эмнэлэгийн зүг явахдаа хохирогч эмэгтэйн талаар түүнд хэлэв. Жонгүг чимээгүй толгой дохисоор л... тэр юу ч мэдэхгүй байгаа юм шиг л сайн жүжиглэж байв. Гэсэн тэр Чой Жүй гэх хүнийг хоёр сарын өмнөөс л сайн мэддэг болчихсон... Жонгүгт зугаатай санагддаг болхоор л тэр өөрийнхөө хийж болох бүх зүйлийг туршиж үздэг байсан. Тэр тоглоом тоглох дуртай... гэмт хэрэгтнийг онцлогоор нь дөрөв ангилдаг. Харин тэр анчидын онцлогт зүй ёстой орох нэгэн юм. Тэр ангаа эхлээд таниж мэдэж, харилцаа тогтоодог нэгэн. Түүнд таарч тохирохгүй бол тэр юу ч хийж мэдэх нэгэн. Жүй түүнд сонирхолтой санагдсан учраас өмнө нь хийж байгаагүй өршөөлөө түүнд үзүүлсэн хэрэг... тэр Жүйг амьд үлдээсэн! өмнө нь хийж байгаагүй өршөөлийг зөвхөн түүнд үзүүлсэн ч тэр ажилаа дуусгахын тулд одоо ингээд байж байна!

Жонгүг коридорт хүлээж байх тушаал аваад зогсоход Тэхён дотогш оров. Жонгүг хаалганы цаанаас өрөөн доторх байдлыг харна. Өөрийнх нь өмнө үхлүүд байсан эмэгтэйн дуу хоолой сэргэг байгаад баярлаж байв. Учир нь түүний тоглоомын дараагийн үед эхлэх гэж байлаа. Тоглоом бүхэнд дүрэм байдаг. Тэр хэдий нь Жүйд танилцуулчихсан. Түүний үгнээ. гарахгүй байхад болох байсан ч Жүй эсэргүйцэх үйлдэл үргэлж хийдэг байсан, харин түүний сонгосон эмэгтэйчүүдэд эсэргүйцэл гэдэг үг ч байдаггүй байсан байх.. Түүний үгнээс гарахгүйн тулд, үхэхгүй байхын тулд бүхнийг үгийн дагуу хийсэн. Гэсэн ч тэр Жонгүгийг ойртох тусам өөрөөсөө түлхэж эсвэл нэг алхах ухардаг байсан.

Жүй Жонгүгийн өмнө бүхнээ дэлгэсэн атал Жонгүг өөрийгөө бүрэн нээгээгүй... Чой Жүй гэх эмэгтэй түүнээс амь аврахыг л гуйж байсан.

Тэхён өндийн суух Жүйг хараад урд нь суухад л эмнэлэгийн дохиолол дугарч Тэхён огцом босов. Түүнийг босоход л өрөөндөх гэрэл унтарч бүх зүйл харанхуй болчихов. Хөшиг хаалттай учраас тэр хөшиг онгойлгох гэж урагш алхахад коридорт хэн нэгний орилох чимээ гарч Тэхён шууд л гарах хаалгаруу гүйлээ. Түүнийг коридорт гарч ирэхэд нэг бүсгүй чихээ даран суух бөгөөд тэр нүдээ эргэлдүүлсээр шат байх хаалгаруу орох нэгнийг заав. Тэхён шууд л бүсгүйд тусламж үзүүлэхийг хүсэх ч тэр бас түүний заах зүгрүү явахыг хүсэж байв. Хэсэг хугацаанд эргэлзэн зогсохдоо тэр өрөөнөөс гарч ирэх Жүйг харлаа. Жүй эмэгтэйн дэргэд суухад Тэхён шатруу гүйв. Тэхён гүйн дээш гурван давхарт гарахад гэрэл асаж бүх зүйл хэвийн боллоо. Тэр гараа чанга атган газар хүчтэй дэвсээд доош буув. Харин түүний хүлээж авсан зураглал хачирхалтай байв. Жонгүг Жүйг тэвэрчихсэн газар суух бөгөөд Жүй нүдээ аньсан ч уйлж, Жонгүг түүний үсийг тасралтгүй илж байв. Өнөөх орилж сандарсан эмэгтэй харин алга байлаа.

Жонгүг Тэхёныг хараад уруулныхаа урд долоовор хуруугаа байрлуулан: Чшш! гэхэд Тэхён Жүйгийн нүдээ анин суух төрхийг харсаар толгой дохив. Жонгүг Жүйг газраас өргөн өрөөнд нь оруулан орон дээр тавив. Жүй тайван унтаж байгаа харагдана. Жонгүг түүнээс холдоход Тэхён ч өрөөнд орж ирж таарав.

Тэхён: Юу болсон юм?

Жонгүг: Тэр сандарсан харагдсан! тайвшируулах шаардлагатай байсан болхоор би түүнийг тэвэрсэн юмаа!

Тиймээ! Жүй Жонгүгийг хараад сандарсан юм.

Тэхён толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Түүнд хохирогчийн тайван байдал чухал байсан... Харин Жонгүг цагдаа нарыг шоолон дотроо чанга инээж байв...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

No.1 Ship :"))

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Where stories live. Discover now