Жонгүг Жүйг хараад ширээнд суун: Өнөө орой миний дуудсан газар хүрээд ирээрэй!
Жүй цааш харсаар түүнийг тоосонгүй.
Жонгүг ширээн дээр хүчтэй гараа тавихад Жүй цочин барьсан тавгаа унагааx нь тэр. Жүй түүний зүг харвал Жонгүг өгүүлбэрээ дахин давтав. Жүй доош хагарсан тавгаа цэвэрлэхээр суун толгой дохив.
Жонгүг цагдаагийн газарлуу явахдаа Тэхёныг огт харсангүй. Жонгүг гайхширсаар дараа нь өөрийнх нь анхаарах нэгэн биш гэдгийг ухаарахдаа багахан инээмсэглэл тодруулаад өглөөний дуудлагаруу буцан залгав.
Жонгүг харилцуур утасны дуут дохиог сонссоор залхсан бололтой утасаа таслан ширээн дээр хүчтэй тавиад түлхэх нь тэр. Утас ширээн дээрээс золтой л уначихсангүй.
Цагдаагийн газарт нэг залуу орж ирэв. Залуу өндөр, гоёмсог хослол өмсчихсөн байгаа нь бүхнийг гайхшируулж байлаа. Жонгүг ч мөн гайхаж байв.
Жонгүг залуугийн өмнө зогсон: Таньд юугаар туслах уу?
Залуу түүнийг давж харахад Жонгүг хөмсөг зангидан: Эрхэм ээ!!
Залуу: Ким Тэхён гэж байна уу? гэж түүнээс асуухад Жонгүг Тэхёныг байхгүй байгааг хэлээд хойш болоход залуу толгой дохисоор чимээгүйхэн гараад явчихав. Дахиад л бүгд гайхширан үлдэв. Тэхён ажилдаа ирээгүй л байлаа.
Жонгүг хаалгаар орж ирэх жижүүр цагдааг хараад суудлаасаа босоход жижүүр цагдаа: Ким мөрдөрчийн нэр дээр илгээмж ирсэн байна!
Жонгүг: Хэнээс юм бол? гээд илгээмжийг авахад жижүүр цагдаа мөрөө хавьчив.
Жонгүг хажууд байх хүмүүсээ харсаар Тэхёны ширээн дээр илгээмжийг тавиад холдов. Тэр суудалдаа суусан ч Тэхёны ширээний зүг хараад л байв. Түүнд энэ сонирхолтой санагдсан бололтой!
Жонгүг ажлын цаг тарах болж байхад Жүйд улсын төв талбай дээр ирэхийг шаардав. Жонгүг Жүйд тодорхой газар зааж өгөв. Жүй ч зөрөлгүй ирэх нь тэр. Тэд чинь тасалж болохгүй холбоо үүсгэчихээд байгаа шүү дээ! Жүйг талбайн голд ирэхэд хүмүүс олон байлаа. Тэр Жонгүгийг харах гэж хүн болгоныг давж харахдаа өнгөрсөн явдлаа бодов.
Жүй: Тэнэг байж~ *шивнэх*
Түүнийг шивнэхэд л хажууд нь бас хэн нэгний шивнээ сонсогдов. Өндөр залуу түүний чихэнд ийн шивнэнэ.
- Хэн нэгнийг хүлээсэн юм уу? *шивнэх*
Жүй хажуу тийш харан хоёр алхах холдоод толгой сэгсэрлээ.
ESTÁS LEYENDO
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanficТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...